Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2026/00472

 

 

 

  

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2026/00027/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** өөрийн байранд байрлах, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, М.А /утас *******/-т холбогдох,

 

2,753,133.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Ж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2,753,133.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие М.А нь сар болгон 458,855.645 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. 2,753,133.87 төгрөгт маргах зүйлгүй. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн хүсэлтдээ:

... хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч М.Ат холбогдуулан 2,753,133.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,753,133.87 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу сар бүр 458,855.645 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ат холбогдох 2,753,133.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Хариуцагч М.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,753,133.87 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу сар бүр 458,855.645 төгрөгөөр 2026 оны 02 сараас эхлэн төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 29,500 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 29,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА