| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2214002200274 |
| Дугаар | 2026/ДШМ/20 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/20
*******, *******, *******,
*******,*******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Уламбаяр;
шүүгдэгч *******;
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа;
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Балжинням (цахим);
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Насанбаяр, П.Өлзийбаяр;
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ(цахим),
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Балжинням (цахим);
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Насанбаяр нарын давж заалдах гомдлоор *******, *******, *******, *******,*******, ******* нарт холбогдох эрүүгийн 100007 дугаартай хэргийг 0 оны 0 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1 Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д харуул хамгаалалтын ахлах хамгаалагч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах дугаар баг 1 дугаар гудамж тоотод оршин суух хаягтай,
урьд, удаагийн ял шийтгэлтэй,
Үүнд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1 оны дүгээр сарын 0-ны өдрийн 7 дугаартай 7 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн .1 зааснаар 1 жилийн хугацаагаар, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил сарын хугацаагаар тэнссэн байсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын -ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1.-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, овогтой /регистрийн дугаар:ВГ77**************18, иргэний бүртгэлийн дугаар 11*******7711/
1. Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ” ХХК-д жолооч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах дугаар баг дугаар гудамж 8 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, овогтой /регистрийн дугаар: В080*******1, иргэний бүртгэлийн дугаар 0170018/;
1. Монгол Улсын иргэн, 18 оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “” ХХК-нд механик инженер ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дугаар хороо, дүгээр байрны 1 тоотод оршин суудаг гэх боловч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг ******* дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, овогтой /регистрийн дугаар:У80*******, иргэний бүртгэлийн дугаар 1*******717/;
1. Монгол Улсын иргэн, 18 оны дүгээр сарын 0-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 8 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “” ХХК-нд генераторын инженер ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, байрны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогтой /регистрийн дугаар: СШ800*******, иргэний бүртгэлийн дугаар 11780717/;
1. Монгол Улсын иргэн, 188 оны дугаар сарын *******-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-нд жолооч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн сумын 1 дүгээр баг, Өгөөмөр төвийн хэсэг дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Төв аймаг дахь Сум дундын дугаар шүүхийн 01 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнссэн, овогтой /регистрийн дугаар: НЙ880*******, иргэний бүртгэлийн дугаар 081*******018/;
1. Монгол Улсын иргэн, 1 оны дүгээр сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХХК-нд жолооч ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орбит 1 дүгээр гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогтой /регистрийн дугаар: УП0011, иргэний бүртгэлийн дугаар 111*******81/
. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, *******, *******, *******,*******, ******* нар нь бүлэглэн 0 оны дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хэрэглээний түлшнээс 11 тонн 00 литр түлшийг норд бенз маркийн 0-7 УАУ улсын дугаартай цистерн авто машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол буюу ,7,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлжээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч *******, *******,*******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1.-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар шүүгдэгч *******, *******,*******, *******, *******, ******* нарыг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн , -д зааснаар шүүгдэгч *******, *******,*******, *******, *******, ******* нарт 01/нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй энгийн зэрэглэлтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн .******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоногийг, шүүгдэгч*******, ******* нарын цагдан хоригдсон тус бүр хоногийг, шүүгдэгч *******, *******, ******* нарын цагдан хоригдсон тус бүр хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялаас чөлөөлж,
Шүүгдэгч нар нь хохирогч байгууллага “Наранмандал Энтерпрайзес” ХХК-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч байгууллага “Наранмандал Энтерпрайзес” ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн ,0,/хорин есөн сая дөрвөн зуун таван мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Энэ хэрэгт иргэний хариуцагч байгууллага “Мөнхболд Жигүүр” ХХК нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 0-7 УАУ улсын дугаартай “Норд бенц” цистрерн авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч байгууллага “ трейдинг” ХХК-д буцаан олгож,
Эрүүгийн хуулийн 1.******* дугаар зүйлийн , 7. дугаар зүйлийн 1, , , -д зааснаар шүүгдэгч *******, *******,*******, *******, *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх авто машины үнэ ,18,00 /нэг зуун хорин хоёр сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг шүүгдэгч *******, *******,*******, *******, *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэл, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 1.-д зааснаар шүүгдэгч *******од авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******, *******, *******, *******, ******* нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг энэ өдрөөс цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 0 оны 01 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн тус тус тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн -д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, *******, *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******од авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“...Галимбекийн миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 0.01.0-ны өдрийн 0/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан хэмээн тооцогдож нэг жилийн хорих ялаар, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнийг хувь тэнцүүлэн төлөхөөр шийтгүүлсэн. Анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон бүх хүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж автомашины мөнгийг гаргуулахаар шийдсэнд гомдолтой байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.
Учир нь: 0.0.1-нд анхан шатны шүүх намайг мөнгө угаах гэсэн зүйлчлэлд хамааруулснаар хорих ял эдлэхгүйгээр Наранмандал компанид учирсан хохирлыг бүрэн барагдуулахаар шийдэж байсан. Энэ хохирлыг бүрэн барагдуулсан. Гэвч прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс буцааснаар энэ хэрэг дахин анхан шатны шүүхээр орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх байдлаар шийдэгдэж зүйлчлэл өөрчлөгдлөө. Ингэснээр миний эрх зүйн байдал дордож хорих ял эдэлж, дээрээс нь автомашины үнийг хувь тэнцүүлж төлөхөөр болж байна.
Иймд давж заалдах шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өмнөх шигээ Эрүүгийн хууль дахь мөнгө угаах зүйлийг буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”гэжээ.
. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Насанбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“...1.1 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦ1/1 дугаар Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /цаашид “тогтоол” гэх/-ыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Насанбаяр /7/ бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “хуулийн” гэх!-д заасан үндэслэл журмын дагуу буюу гомдол гаргах хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна.
.1 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн 100007 дугаартай хавтаст хэргийг шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэх явцад шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн . дахь зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өөрчилж, нөгөөтээгүүр мөн хуулийн . дахь зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар *******гийн гэмт буруутай талаар дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдоогүй айхад гэм буруутай гэж үзэж шийтгэл оногдуулсан нь баримтаар, хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд дараах давж заалдах гомдлыг гаргав.
.1.1 Шүүдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт батгүй байхад түүнийг хууль зүйн үндэслэл муутайгаар гэмт буруутайд тооцсон нь хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр гэмт буруутай гэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нъ үндэслэл муутай, эргэлзээтэй нөхцөл байдлыг хөдөлбөргүй байдлаар тогтоохгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэх хууль зүйн үндэслэлтэйгээр дараах давж заал;ах гомдол гаргаж байгаа болно.
Гурав. Эргэлзээгүйд тогтоогдсон үйл баримтын тухайд
.1 Хавтаст хэрэгт гэмт хэрэг үйлдэгдэх үеийг мөрдөн шалгах ажиллагаагаар сэргээн тогтоох замаар гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч хавтаст хэрэгт нотлох баримтуудыг бэхжүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мөрдөгч задруулсан. үйл баримт хавтаст хэрэгт хэрэгт дараах байдлаар эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй талаар.
.1.1 Шүүдэгч *******гийн “Наранмандал энтерпрайз” ХХК-ийн уурхайд хүргэгдсэн түлшнээс 11 тн 00 литр түлшийг буцаан авч явсан нь түлшний саванд багтаагүй болох, өөрөөр хэлбэл захиалагчийн дагуу түлш бүрэн бүтэн байдлаараа хүргэгдсэн боловч дээрх хэмжээтэй түлшийг буцаан авч явсан нь хохирогч байгууллагад тухайн үеийн ханшаар ,7,800 төгрөгийн хохирол учирсан байдал нь
.1. ******* хамгаалалтын ажилтан *******той тааралдсан болохоос биш хооронд харилцсан зүйл байхгүй болох нь, шүүгдэгч*******тай харилцаж 11 тн 00 литр түлшийг лацыг хөндөхгүйгээр буцаан
.1. Дээрх түлшийг Д.Дэмид *******ын дансанд 0,000,000 төгрөг шилжүүлэн худалдан авсан, худалдан авсан түлшийг Улаанбаатар хот руу буцааж тээвэрлэсэн, хүлээлгэн өгсөн, тээврийн хөлсөнд 1,00,000 төгрөгийг ******* авсан болох нь ...
.1. 11 тн 00 литр түлшний үнэ болох 0,000,000 төгрөгөөс ******* ямар нэгэн мөнгөн хөрөнгө, шан харамж, өөр бусад байдлаар ашиг хонжоо хүлээн аваагүй болох нь ...
Дөрөв. Хэргийн бодит байдал нийцэхгүй байх нөхцөл.
******* хэргийн газарт түлш нийлүүлэх гэрээний дагуу түлш тээвэрлэж очсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үед шүүдэгч*******аас бусад шүүдэгч нартай харилцаа холбоо тогтоосон эсэх, гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, гэмт санаа зорилготой байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хөдөлбөргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт эрүүгийн хэргийн 100007 дугаартай хавтаст хэрэгт бэхжүүлэгдээгүй байна.
Тогтоолын 1 дугаар нүүр, дээрээсээ дахь догол мөрд: "... шүүгдэгч ******* нь түлшийг цааш нь худалдан борлуулсан Д.Дэмидийн данснаас хийлгэсэн.’’ гэж дүгнэсэн нь бодит байдлаас илтэд зөрүүтэйгээр дүгнэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Хуулийн 1.7 дугаар зүйл, . дугаар зүйлд заасан хууль хэргийн бодит байдал нь гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэгт дурдсанаас зөрүүтэйгээр таамаглал төдий зүйлээр бусдыг буруутсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Тогтоолын 1 дугаар нүүр дэх догол мөрт бүхэлдээ таамаглал бөгөөд хэргийн бодит байдалд худалдан борлуулах үйл явдлыг үгүйсгэсэн буюу өөр бусад нөхцөлийг анхаарахгүйгээр нотлох баримтад тулгуурласан зүйлгүйгээр шүүгдэгч *******г гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцэхээргүй байна.
Иймд давж заалдах гомдол дурдагдсан хууль зүйн үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т зааснаар *******д холбогдох хэрэгт хэргийн бодит байдалд нийцүүлэх замаар нотлох баримтуудад үндэслэн гэмт буруугүй гэж өөрчилж түүнд холбогдох хэсгийг хуулийн 1.1 дугаар зүйлийн дах хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хуульд заасан үндэслэлээр хэргийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
. Прокурор Э.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Прокурорын зүгээс өмнөх тайлбараа дэмжиж байна. Мөн дээрээс нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 0 оны 1 дүгээр сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолын дугаар хуудсанд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэх байр суурьтай оролцсон. Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдахын тулд өмгөөлөгч нарын мэтгэлцсэн байдал нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах хуулийг хэрэглэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгч нарын хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг ял шийтгэлийг хөнгөрүүлж шийтгэл оногдууллаа гэж дүгнэсэн байгаа. Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж шүүхийн эрх хэмжээний асуудлыг хуульчилсан байдаг. Уг зохицуулалтаар тухайн этгээд нь гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх хэрэглэж болохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл тухайн этгээд гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан дээрх зүйл ангиар нь харгалзаж хөнгөрүүлэхээр заасан. Эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь тухайн гэмт хэрэгт үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, хэр хэмжээ, мөн хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийн талаар огт маргахгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байгаа. Гэтэл шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс бид нар хэргийн талаар маргана, манай шүүгдэгч нар гэм буруу дээр маргахгүй гээд харилцан өөр байр суурьтай байна.
Хоёрдугаарт хэргийн зүйлчлэл дээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн цагаас хэргийн зүйлчлэлийг буюу хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, зарим нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдээгүй гээд өнөөдрийг хүртэл маргасаар ирсэн. Сая Б.Насанбаяр өмгөөлөгчийн хувьд гэм буруугаа манайх хүлээн зөвшөөрөөгүй гэсэн тайлбаруудыг хэлж байгаа. Гэтэл анхан шатын шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийг хэрэглээд, оногдуулах шийтгэлийн хамгийн доод хэмжээгээр хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1.-д зааснаар нэг дахин багасгаад, шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ялын шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн анхан шатын шүүх шүүх хуралдааныг дуусган, тогтоох хэсгийг танилцуулахдаа хөнгөрүүлсэн үндэслэлүүдийг танилцуулсан. Хөнгөрүүлсэн үндэслэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасан хохирогчийн хууль бус, зүй бусын үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул гэж мөн хөнгөрүүлсэн дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолдоо дээрх талаар дурдаагүй байна. Иймд анхан шатын шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д заасан гэм буруутайд тооцсон эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар ялыг нэг дахин хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын оролцоо, үйлдэл, санаа зорилго, бусад нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаж, хариуцлага хүлээлгүйгээр бүх шүүгдэгчдийг хавтгайруулан шийтгэлийг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн байдал, бусад нөхцөл байдлыг харгалзалгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна гэв.
7.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 0 оны 1 дүгээр сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоос *******д холбогдох хэргийг бол хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
8.Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Т.Балжинням, тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Прокурорын дүгнэлтийг сонслоо. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заагаагүй үндэслэлүүдээр ял шийтгэлийг хөнгөрүүлж, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэдэг тайлбарыг хэлж байх шиг байна. Үүн дээр ямар нэгэн байдлаар улсын яллагчийн яллах дүгнэлтийг хуулж тавьж, шууд хүнийг шийдвэрлэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саадгүй, үг дуугүй хүлээн зөвшөөрсөнд тооцно. Бусад үед ял шийтгэлийг хөнгөрүүлэхгүй байна гэсэн үндэслэлүүд байхгүй. Эдгээр хүмүүс анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд өөрсдөө гэм буруугаа яриад, болсон үйл явдлуудаа яриад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа. Үүн дээр ямар нэгэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйл байдаггүй. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчийг яах гэж авдаг юм бэ гэхээр хөнгөн ял шийтгэл шийдвэрлүүлэх ямар хууль зүйн боломж байна, үүрэг оролцооны хувьд ийм байна, ийм үйлдэл болсон, хууль хэрэглээний хувьд шүүхээс хөнгөн ял шийтгэл авах, ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл, хохирол төлбөрийг барагдуулах ямар боломж байдаг юм бэ гэдэг үүднээс хууль хэрэглээн дээр тусалж дэмжиж, хууль зүйн зөвлөгөө өгч оролцдог. Тийм учраас өмгөөлөгч нар зүйлчлэл дээр, үүрэг оролцоон дээр зарим тайлбарыг хэлж, мэтгэлцэж оролцож, прокурортой мэтгэлцсэнээр, шүүхэд дүгнэлт гаргуулснаараа хэргээ хүлээн зөвшөөрөөгүй. Буруу шийдвэрлэсэн, хуулийг буруу хэрэглэлээ гэдэг нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт *******н гаргасан гомдлын тухайд хавтаст хэргийн гэрчийн мэдүүлгүүд болон Наранмандал энтерпрайз ХХК-ийн гомдол өгсөн хуулийн хэлтэс, нягтлан гээд гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд ямар нэгэн байдлаар *******н талаар тодорхой дурдаад явсан юм байдаггүй. *******н оролцоог бид нар мэдэхгүй байна, ******* байсныг мэдэхгүй байна. Мөрдөгч ******* байсан уу, тэгсэн үү гээд асуугаад байдаг болохоос биш, хэргийг анх хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байх үед нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байдаггүй учраас миний хувьд адилхан эргэлзээ төрөөд байдаг. Мэдээж анхан шатын шүүх бол давж заалдах шатын шүүхээс дүгнээд, Улсын дээд шүүх дүгнэлт ирүүлсэн байхад анхан шатын шүүх хэргийг шийдвэрлэхдээ өөрийн дотоод итгэл, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийг хэрэглэх, хэрэглэхгүй асуудал байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод хохирол, төлбөр биелэгдсэн байгаа, хохирогч байгууллагаас хохирол гомдолгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар мөн адил оролцохгүй, бид нар нэхэмжлэх зүйлгүй гээд байж байгаа үед яагаад заавал хүнд ял шийтгэл оногдуулах ёстой юм бэ. Олон жилийн хорих ялаар яагаад шийдвэрлэх ёстой юм бэ эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийг хэрэглээд хувийн байдалд нь тааруулах боломжтой юм уу гэдэг байдлыг анхан шатын шүүхийн шүүгчийн эрх хэмжээний асуудал байгаа учраас буруутгах арга байхгүй. Ийм л саналтай байна гэв.
. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Насанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хоёрхон байр суурьтай оролцлоо. Нэгдүгээрт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан шүүгдэгчид буюу *******д тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд түүнд ашигтай байдлаар хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл байна. Үүнийг давж заалдах шатын шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгөөч гэж гомдлоо шүүхэд уншиж сонсголоо. Энэ нь өөрөө иргэдээс шүүхэд итгэх, шүүхэд хүсэл бодлоо танилцуулах, Үндсэн хуульд заасан, Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас баталсан олон улсын баримт бичигт заасан шүүхэд өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшил, үзэл санаагаа илэрхийлэхийг эрхийн хэрэгжилт гэж бодож байна. Энэ эрхийг хэрэгжүүлснээр өөр бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хөндөгдөх хэмжээний авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүсэлт, агуулга гэж харахгүй байна. Тэгэхээр прокурорын хэлж байгаа тайлбарт эсрэг байр суурьтай байна. Миний үзэж байгаагаар *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тухайн үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжгүй үйлдэл байхад тухайн этгээдэд гэм буруутай гэж үзээд ял оногдуулсан нь анхан шатны шүүх *******д холбогдох хэсэг дээр түүнд холбогдуулсан зүйлчлэл нь бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан, мөн дээрээс нь . дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал зэрэг нь нотлогдоогүй явж байгаа. Түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, өөрөөр хэлбэл түүнд ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдээд байна. Тэгэхээр өмнөх шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тал байна шүү гэдгийг дурдаж байна гэв.
*******. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Өмгөөлөгч нарын хувьд хууль хэрэглээний асуудал дээр маргаж байгаа. *******гийн хувьд авч явснаа анхнаасаа хэлдэг. Харьцангуй тогтвортой мэдүүлдэг. - мэдүүлэг бүгд тогтвортой, ийм үйл явдал болсон юм гэдгээ хэлдэг. Энэ гэм буруутайд тооцсон ч бай, тооцоогүй ч бай, үйлдэл, холбогдол, өөрийнхөө хийсэн үйлдэл дээр ямар нэгэн байдлаар худлаа яриагүй, маргаагүй, мэтгэлцээгүй үйл баримтыг харуулж байгаа. Хоёрдугаарт өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг нь Өмгөөллийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд чиг үүргийг нь тусдаа болгоод өгчихсөн. Бид нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч ямар нэгэн байдлаар прокурорын саналыг дагах үүрэг хүлээхгүй, мэтгэлцэх чиг үүрэгтэй оролцдог. Хуулиараа хүлээсэн үүрэг байгаа. Үүн дээр нэг толгойгоор бид нар ажиллахгүй учраас прокурорын гаргаж зүйлчилж ирүүлээд байгаа хэргийн зүйлчлэл нь өөрөө эргэлзээтэй байна шүү гэдэг дээр хуульч хүнийхээ хувьд маргаж мэтгэлцэж байгаа үйлдлийг үйлчлүүлэгчийнх нь эрх зүйн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал болгож буцаая, хүндрүүлье, өндөр ял шийтгэл оногдуулъя, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар халдааж яллах чиг үүрэг хэрэгжүүлж байгаа нь хууль бус юм. Өмгөөлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал байгаа. Тэгэхээр эрх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал байгаа учраас бид нарын ажлыг хүндэтгэж, ямар нэгэн байдлаар үйлчлүүлэгчид ял хүндрүүлэн халдаах байдлаар прокурор санал хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг зөв, буруу эсэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг гаргаж байгаа гэв.
11. Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх анхан шатны шүүхийн 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 1 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж санал гаргаж байна. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчиж хэрэглэсэн зүйл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв..
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, *******,*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Насанбаяр нарын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *******, *******, *******, *******,*******, ******* нар нь бүлэглэн 0 оны дугаар сарын 1-ний өдөр Баянхонгор аймгийн сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хэрэглээний түлшнээс илүү гарсан 11 тонн 00 литр түлшийг норд бенз маркийн 0-7 УАУ улсын дугаартай цистерн авто машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол буюу ,7,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь:
-шүүгдэгч *******гийн ”... тэгээд би *******оос “...эндээс юм юм гаргавал болдог юм уу...” гэж асуусан чинь ******* “болох байхаа...” гэсэн. Тэгээд би ******* инженерт “...наад асуудал чинь болчих байхаа л гэсэн, миний данс руу ,00,000 төгрөг орсон...”(хх -);
-шүүгдэгч *******ын ”....******* бид хоёр номерын гэрт цуг амьдарч байсан, тэр үед гаднаас ******* орж ирээд “...түлшний илүүдэлтэй байгаа юм байна, энийг хэдүүлээ зохицуулчихъя гэж ярьсан...”,”…Х.Ууганбаяр ирээд ******* гэдэг хүн харуул хамгаалалтыг нь аргалчихъя гэж байна, чи наад түлшээ зохицуулж чадах юм уу гэж асуусан чинь******* “...асуудалгүй ш дээ, болно ш дээ, бүтнэ ш дээ гэсэн...”, “...миний данс руу 0,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд *******, *******,*******, нарыг цуглуулаад ******* “харуулд ,000,000 төгрөг өгнө” гэж ярьсан гэхээр нь би “тэг, тэг” гэсэн, тэгээд үлдэгдлийг нь *******, *******,******* бид дөрөв хуваагаад, би тэр мөнгөнөөс ,000,000 төгрөгийг нь авсан...” (хх0-);
-шүүгдэгч*******ын “...би түлшний машиныг нь уурхай руу оруулаад түлшийг нь буулгаж байсан чинь Б. инженер над руу утсаар яриад “...наана чинь ******* гаран тонн илүүдэлтэй түлш байна, наад жолооч чинь авдаг юм уу, яадаг юм, асуугаадах...” гэхээр нь би жолооч *******гаас “...танайх түлш авдаг юм уу...” гэсэн чинь жолооч нь ”..авна...” гэсэн. Тэгэхээр нь би Б. луу утсаар яриад авдаг гэнэ гэж хэлсэн чинь...”, “...энэ дансны дугаарыг өгөөд явуулчих”, “...тэр дансны дугаарыг нь жолооч *******д өгөөд явуулсан...”, “...******* намайг дансаа гэхэд нь би өөрийнхөө 7*******81 гэсэн Хаан банкны дансаа өгсөн чинь над руу ,00,000 төгрөгийг шилжүүлсэн байна лээ”, “...тэр үед хамгаалагч нь ******* гэдэг хамгаалагч байсан, хамгаалагч нь машиныг гарахад нь шалгасан эсэхийг би мэдэхгүй ээ...” (хх*******-*******7);
-шүүгдэгч *******ын “...уурхайн жолооч ******* ирээд түлш гаргах гэсэн юм зохицуулаад өгөөч, надаа чи хамгаалалтыг нь зохицуулчих юм бол ар талыг бүгдийг нь зохицуулна, хэрэв янз бүрийн юм болбол бид нар өөрсдөө бүгдийг нь даана гэсэн...”, “...Түлш хүлээж авч байгаа******* буулгаад дуусчихлаа, болчихлоо гэхээр нь би түлшний машины ёмкост дээгүүр гарч нэг яваад буцаад буусан.”, “...тэгээд машиныг гуперлэж уурхайгаас гаргаад явуулсан...”, “...маргааш орой нь ******* над руу яриад дансны дугаараа явуулчих гэхээр би өөрийнхөө 080 гэсэн дансыг явуулсан чинь ,000,000 төгрөг шилжиж орж ирсэн”, “...Намайг машин дээр гарахад цистерийн голын хоёр ёмкост тал түлштэй, захын хоёр нь ёмкостын таг нь онгорхой үзэхэд хоосон байсан(хх7-78);
-шүүгдэгч ******* анхан шатны шүүх хуралдаанд: “...Түлшийг*******т хүлээлгэж өгсөн 1, дүгээр торхийг буулгасан, нөгөө хоёрыг хот руу тээвэрлэнэ...” гэхээр нь аваад явсан. Алдагдсан 11 тонн 00 литр түлш дээр маргах зүйл байхгүй. Лацыг бүтэн Д.Дэмид гэдэг хүнд аваачиж өгсөн. Түлш зарах эрхийг******* гэдэг хүн өгсөн. Хотод буулгах гэсэн болохгүй байна, ачаа савандаа багтахгүй байна” гэсэн. Тэгээд зарах хүн байна уу гэхээр нь холбож өгсөн. Д.Дэмид надад тээврийн хөлс 1,00,000 төгрөг өгсөн...”(8хх7);
-шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0 оны дугаар сард номерын гэрт ******* бид хоёр байж байсан чинь 1:00 цагийн үед гаднаас ******* орж ирээд “...түлш ирчихсэн байгаа юм байна ш дээ, түлш зохицуулъя л даа гэсэн. Тэгсэн чинь ******* “яаж зохицуулах юм бэ, харуулыг яаж зохицуулах юм бэ,*******тай ярьж үзэхгүй юу...” гэсэн чинь ******* “...Х.Ууганбаярыг дуудчихаа, би харуулыг нь зохицуулъя гэсэн”,******* “...угаасаа түлш багтахгүй байгаа ш дээ, чадна ш дээ, харуулыг нь аргалчихвал чадна гэсэн...”, “...Тэгээд маргааш нь цайны цагийн дараа 1:00 цагийн үед би ажил руугаа алхаад явж байсан чинь 7-0 гэсэн дугаартай машин дотор *******, *******,******* гурав сууж байсан. Тэгээд би очсон чинь намайг “чи мөнгө авах уу, авахгүй юм уу, дансаа” гэхээр нь би “мөнгөнд дургүй хэн байхав дээ” гээд би Хаан банкны 71*******8 дугаар хэлж өгсөн чинь ******* ,00,000 төгрөг шилжүүлсэн, ******* л “хамгаалагчийг бол аргална аа” гэж хэлсэн. Яг ямар хамгаалагчтай уулзаж, яг яаж аргалсныг нь би мэдэхгүй...”(хх-);
-гэрч н.Наранбаатарын “... Наранмандал уурхай дээр намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад ******* ирээд надад уурхайн талбайг танилцуулъя зааж өгье гээд машинтай уул руу гарсан.Тэгээд уул нь дээр очоод хэд хоногоос түлш ирнэ, урд нь бид нар түлш гаргаж байсан, чамайг зөвшөөрвөл түлш гаргамаар байна, чамд ,000,000 төгрөг өгье, урд бид нар баг бүрдчихсэн, түлш гаргаж байсан гэж хэлсэн...”(1хх0-0);
-гэрч Д.Дэмидийн “...0 оны дугаар сард танил ******* утсаар яриад “...******* тонн түлш авах уу гэж асуухаар нь би авъя гэхэд энэ данс руу мөнгөө хийгээрэй гээд данс өгсөн.”, “...Тухайн үед надаа мөнгө байхгүй байсан тул би Н.Энхтунгалаг руу залгаад ******* тонн түлш авах уу гэхэд авъя гэхээр нь би -00 төгрөг нэмээд Н.Энхтунгалагт зарсан.”,”...Н.Энхтунгалагаас миний дансанд 0,000,000 төгрөг шилжиж орж ирсэн мөнгийг Н.Энхбаясгалангийн өгсөн дансанд шилжүүлсэн”, “...******* түлшээ Н.Энхтунгалагт өгсөн, ******* Баянхонгороос авчирсан, Б.Ууганбаяр гэдэг миний танил ах гаргаж өгсөн гэж хэлсэн...”(хх1*******-11);
-гэрч Н.Энхтунгалагийн”…0 оны дугаар сард Д.Дэмид 88088 дугаараас залгаад түлш авах уу гэж асуусан”, “...би өөрийн *******1 данснаас Хаан банкны Д.Дэмидийн данс руу 0,000,000 төгрөгийг шилжүүлсэн...”(хх17) зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх: түлшийг бүлэглэн хулгайлж зарах санаа сэдлийг шүүгдэгч*******, *******, *******, ******* нар нь зохион байгуулж гүйцэтгэсэн, шүүгдэгч *******гийн шатахуун ачиж ирсэн авто машиныг ашиглахаас өөрөөр дээрх шатахууныг хулгайлж гарах боломжгүй тул шүүгдэгч*******, *******, *******, *******, ******* нар нь уг хэрэгт хамтран оролцож авто машин механизм ашиглаж шатахууныг хулгайлж цааш нь худалдан оруулж ашиг олсон, шүүгдэгч ******* нь уг гэмт хэрэгт гардан оролцоогүй боловч уг хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх гэж байгаа мөн үйлдэгдсэн гэдгийг баттай лавтай мэдсэн атлаа эс үйлдэхүй гаргаж гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн, шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцож, санаа зорилгоо нэгтгэж, бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, харилцан ойлголцсон, үүргээ хуваарилсан, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Мөн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д заасан ялыг доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу шүүгдэгч тус бүрд нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд:
- шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Насанбаяр “... *******д холбогдох хэрэгт хэргийн бодит байдалд нийцүүлэх замаар нотлох баримтуудад үндэслэн гэмт буруугүй гэж өөрчилж..., ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ...” ;
- шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд “...миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өмнөх шигээ Эрүүгийн хууль дахь мөнгө угаах зүйлийг буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус гаргасан.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэх хүндрүүлэн үзэх нөхцөлийг “учрах саадыг арилгах зорилгоор” гэж тодорхойлсон бол энэ нөхцөл нь гэм буруутай этгээд учирч болох саадыг арилгахын тулд зориуд санаатайгаар автомашиныг бэлдэж ашигласан байхыг шаарддаг.
“Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг хуулийн тайлбарт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ эд хөрөнгө байгаа газар хялбар хүрэх, үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг, техник, машин механизм ашигласныг ойлгоно.
трейдинг ХХК-ийн Улаанбаатар газрын тосны бүтээгдэхүүний агуулахын даргын 018 оны дугаар сарын 11-ний өдрийн Т-УБ/ дугаар тушаалаар г 018 оны дугаар сарын *******-ны өдрөөс Улаанбаатар ГТБА-д жолоочоор томилж, 0 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №Н/1 дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.
Уг гэрээний:”..
Шүүгдэгч ******* нь ажил олгогчтой тохирсон хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлж, илүү гарсан түлшний талаар өөрийн болон “” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн бол шүүгдэгч *******, *******, *******,*******, ******* нарын үйлдэл таслан зогсоогдож, энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байжээ.
Шүүгдэгч *******гийн давж заалдах шатны шүүхэд “...миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өмнөх шигээ Эрүүгийн хууль дахь мөнгө угаах зүйлийг буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл, заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1, -д “...хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж, мөн хуулийн . дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ.” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно. Мөн гэмт хэрэгт хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг.
Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд эрх олгосон заалт тул хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал бөгөөд “хулгайлах” гэмт хэргийг хамтран үйлдсэн *******, ******* нарын хувьд анхан шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэхгүй юм.
Учир нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарыг бусдыг гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцож, санаа зорилгоо нэгтгэж, бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, харилцан ойлголцсон, үүргээ хуваарилсан, машин механизм ашиглаж бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлд зааснаар шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Насанбаяр, шүүгдэгч ******* нарын давж заалдаг шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******, *******,*******, *******, ******* нарын 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрөөс 0 оны дугаар сарын *******-ны өдрийг хүртэл нийт (жаран дөрөв) хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Насанбаяр, шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдлын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******,*******, ******* нар нь 0 оны 01 дүгээр сарын 0-ны өдрөөс 0 оны дугаар сарын *******-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон (жаран дөрөв) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Л.НЯМДОРЖ