| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1171/Э |
| Дугаар | 1216 |
| Огноо | 2018-08-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 1216
2018 08 24 2018/ШЦТ/1216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Ө.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Энхболдод холбогдох эрүүгийн 1806008250541 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Энь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн 1165 тоотод оршин суух иргэн Б.Батжаргалын эзэмшлийн Хаан банкны 5041041668 дугаартай данснаас түүний гар утсаар 645,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ө.Энь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эгэдэг хүнтэй хамт самранд явсан. Хамт Мөнгөнморьтоос ирээд Нарантуул зах дээр очиж гар утас, гутал зэрэг зүйлс худалдаж авсан юм. Тэгээд бид хоёр Батаа гэдэг залуутай Нарантуулын автобусны буудал дээр танилцаад хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай гэрт ирж 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд би унтаад өгсөн хойгуур Эминий rap утаснаас өөрийнхөө дансруу 645.000 төгрөг мобайлдаж авсан байна. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан юм. Миний мобайл банкны нууц дугаарыг тухайн үед Эл мэдэж байсан. Би хохирлоос 2018 оны 03 сарын дундуур бэлнээр буюу 645,000 төгрөгийг хүлээж авсан. Одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-7/
-Ө.Энхболдын дансны хуулга /хх-ийн 18-19/
-Б.Батжаргалын дансны хуулга /хх-ийн 21/
-хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22/
Шүүгдэгч Ө.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Батжаргал бид хоёр Наратуул орж хувцас болон хэрэглээний зүйлүүд аваад буцаад Батжаргалын гэрлүү явахаар Нарантуул захын замын урд талаас такси барих гээд зогсож байхдаа нэг үл таних залуутай тааралдаад явах чиглэл нэг болж таараад хамт нэг таксинд суугаад Амгаланлуу явж байхдаа танилцаж бид 3 хамт Батжаргалын гэрт нь очиж 3 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Энэ үед би архи ууж байхдаа Батжаргалын гар утаснаас нь өөрийнхөө Хаан банкны 5315643484 дугаартай дансруу 645,000 төгрөгийг мобайл банкаар дамжуулан авсан гэх мэдүүлэг /хх-ийн 42/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Ө.Энхболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43-45/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Ө.Энь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Батжаргалын эзэмшлийн ХААН банкны данснаас 645.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр шилжүүлэн авч хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ө.Энь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Ө.Эыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ө.Эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Дээрх нөхцөлүүдийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаж түүний цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагын хугацаагаар ажил хийлгэх ялаар тооцож, 224 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасч, хорихоос өөр төрлийн ял оногдуулсан учир түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ө.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Эд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эын цагдан хоригдсон хорин найм хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн хугацаагаар тооцож, шүүгдэгч Ө.Энхболдод оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 224 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассугай.
6. Шүүгдэгч Ө.Энь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ