| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2406 01768 0948 |
| Дугаар | 2026/ДШМ/286 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/286
2026 03 12 2026/ДШМ/286
А.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сүхчулуун,
хохирогч Ж.Т-ын өмгөөлөгч Б.Баасанжаргал,
шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/2762 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.А-д холбогдох эрүүгийн 2406 01768 0948 дугаар хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн А-ийн А-, ......, /РД: СА-/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч А.А- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Н-ад “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” гэж хохирогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан худал ярьж итгүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Богд” банк дахь 81Н- дугаартай данс руу “Н-” гэх утгаар 3.000.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26- ны өдөр “Н-” гэх утгаар 2.000.000 төгрөг, “Хаан” банк дахь 5Н-4 дугаартай данс руу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Н-” гэх утгаар 4.800.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Ш- үлдэгдэл мөнгө” гэх утгаар 200.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Н-” гэх утгаар 3.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Н-” гэх утгаар 700.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Н-" гэх утгаар 300.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Н- Н-” гэх утгаар 1.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг шилжүүлэн авсан,
үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч З.Т-эд “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” гэж хохирогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан худал ярьж итгүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, “Хаан” банк дахь “Т-” ХХК-ийн эзэмшлийн 5Н-4 дугаартай дансаар 16.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Хаан” банк дахь “Т-” ХХК-ийн эзэмшлийн 5Н-4 дугаартай дансаар “Т.С-” гэх зориулалтаар 16.000.000 төгрөг нийт 32.000.000 төгрөг шилжүүлэн авсан,
үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Б-т “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” гэж хохирогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан худал ярьж итгүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, “Хаан” банк дахь “Т-” ХХК-ийн эзэмшлийн 5Н-4 дугаартай дансаар “Б- зуучлалын төлбөр 9Б-” гэх зориулалтаар 5.000.000 төгрөг шилжүүлэн авсан,
үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын автобаазаас “Тоёота ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг хямд үнээр актлах болсон тул олж өгөх боломжтой байна”, гэж хохирогч Ж.Т-д итгүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний “Худалдаа хөгжлийн банк” дахь өөрийн эзэмшлийн 4Б- дугаарын дансаар 10.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 25.000.000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын сүүлээр 5.000.000 төгрөгөөр буюу 110.000.000 төгрөгийг залилсан, нийт 4 удаагийн үйлдлээр бусдын 162.000.000 төгрөгийн их хэмжээний эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 06 cap 10 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 05 жил 06 cap 10 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч А.А-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг цагдан хоригдсон нийт 191 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.А-аас нийт 159.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Т-д 110.000.000 төгрөг, хохирогч З.Т-эд 29.000.000 төгрөг, хохирогч А.Н-ад 15.000.000 төгрөг, хохирогч Б.Б-т 5.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч А.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ДШМ/433 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 жилийн хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн. Энэхүү магадлалын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/2762 дугаар шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй байгаа нь хуульд огт нийцэхгүй байна гэж үзэж байна.
Өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн дүгнэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйл, 32.4 дүгээр зүйлд заасан прокурорын хяналттай холбоотойгоор шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа яллагдагчаар татаж нөхөн хэргийг илрүүлсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Ижил төрлийн гэмт хэрэг дээр 2 тусдаа тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор үүрэг болгосон хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг зэрэг цуглуулах энэ ажиллагаа хууль зөрчсөн байна. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарах хүртэл миний үйлчлүүлэгч рүү ярихгүй, өмгөөлөгчгүйгээр шүүгдэгчийн ширээнд байлгасан вэ. Энэ дээр прокурор яагаад анхаараагүй вэ. Шүүгдэгчийн эрх зүйн байдал хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дордсон байна. Хэргийг хойшлуулж прокурорт буцаах саналтай байна гэх дүгнэлттэй санал нийлж байна.
А.А- би Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 159.000.000 төгрөг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн. Энэхүү төлбөрөөс буцаан төлсөн төлбөр байгаа ч хохирогч хэмээгч найзууддаа туслах зорилгоор сэтгэл хөдлөлөөрөө хөнгөн шийдвэр гарган амьдралдаа маш том алдаа гаргасан тул харамсан гэмшиж, уучлалт хүсч байна. Миний амьдралдаа хийсэн маш том алдааг хууль ёсны дагуу шалгаж ижил болон өмнөх цаг хугацааны гэмт хэргийг 2 тусд нь тооцож ялласан тул хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.А-ы өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоол нь хууль нийцээгүй оролцогчийн эрхийн ноцтойгоор зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжлүүлэгч нарын зүгээс зөрчлийг арилгаагүйгээс гаднаас яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө сэжигтэн, яллагдагчийг өмгөөлөгчөөр хангах өмгөөлөгчийн хамт процессийн ажиллагаанд Үндсэн хуульд заасан суурь эрхийг зөрчсөн байна.
Ийм учраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байхад мөрдөх ажиллагааны явцад нөхөн илрүүлсэн болон хохирогчийн гомдлоор шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт эрх зүйн ач холбогдол өгөлгүйгээр миний өмгөөлүүлэгч А.А-ы дээрх шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шийтгүүлсэн тогтоолыг хүчингүй болгож нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх байсан талаар арга хэмжээ аваагүй нь хуульд нийцээгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн ерөнхий ангийн 1 3 дугаар зүйлд заасан “Шудрага ёсны”, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйл, 32.4 дүээр зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудал, прокуророос гаргах шийдвэрийг тус бүр зөрчиж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан шудрага ёсны зарчмуудыг тус тус зөрчиж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.
Хэргийн бодит байдлыг хуулийн хүрээнд дүгнэж үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн аихан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2762 дугаар шийтгэх тогтоолд заасан хэргийн үйл баримтаар тухайн өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд үйлдэгдсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болголгүйгээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэнийг шүүхээс прокурорын саналын хүрээнд шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2762 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.Т-ын өмгөөлөгч Б.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоож, хэргийг тал бүрээс нь судалж шийдвэрлэсэн. Тухайлбал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээд, үйлдлийн шалтгаан, нөхцөл, түүнчлэн ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг иж бүрэн үнэлсэн байна. Шүүгдэгч А-д холбогдох бусдыг залилах гэмт хэргийн үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа нь ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч А-д холбогдох хэргийг өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн хэрэгтэй нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх ёстой байсан гэсэн үндэслэл гаргаж байна. Гэвч 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байсныг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Нэгэнт өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нөхцөлд анхан шатны шүүх тухайн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл дахин нэгтгэн шийдвэрлэх боломжгүй. Иймд өмгөөлөгчийн гаргасан “хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд аж ахуйн нэгж байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан талаар дурдсан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, биеийн байцаалтад тусгагдаагүй байна. Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хувь хүний харилцаа, итгэлцлийг ашиглан хохирогч нартай танилцаж, тэдэнд итгэл төрүүлэн, эд хөрөнгийг нь шилжүүлэн авах замаар бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Хохирогчид эд хөрөнгөө шилжүүлэхдээ шүүгдэгчийн хувь хүний санал, амлалт, үйл ажиллагаанд итгэж шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу виз гаргуулах, тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагаа нь тусгай журам, эрх бүхий байгууллагын оролцоотой явагддаг бөгөөд эдгээрийг шүүгдэгч бие даан гүйцэтгэх боломжгүй. Гэтэл шүүгдэгч эдгээр үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломжтой мэтээр ойлгуулж, хохирогчдыг төөрөгдүүлэн их хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох сүүлд үйлдэгдсэн гэмт хэргүүдийг шийдвэрлэхдээ өмнөх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, оролцогчдын эрхийг зөрчөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гарагсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.А-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
1. Шүүгдэгч А.А- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Н-ад “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” гэж хохирогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан худал ярьж итгүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Богд” банк дахь 81Н- дугаартай данс руу “Н-” гэх утгаар 3.000.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26- ны өдөр “Н-” гэх утгаар 2.000.000 төгрөг, “Хаан” банк дахь 5Н-4 дугаартай данс руу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Н-” гэх утгаар 4.800.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Ш- үлдэгдэл мөнгө” гэх утгаар 200.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Н-” гэх утгаар 3.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Н-” гэх утгаар 700.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Н-" гэх утгаар 300.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Н- Н-” гэх утгаар 1.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, фэйсбүүк харилцсан захидлууд /2 хх 24-49/,
хохирогч А.Н-ын “...Манай эхнэр Ц.Н-ын хамаатан Шинээ гэх хүний найз А.А- гэдэг эмэгтэй манай эхнэрлүү 2021 оны 01 дүгээр сард холбогдоод “Солонгос улсруу гэрээгээр ажиллах боломж байна. Чи нөхөртэйгээ хамт Солонгос улсруу явах уу” гэсэн санал тавьсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад үнэхээр найдвартай Солонгос улсруу явуулах юм бол тэгье гээд А.А-аас “найдвартай Солонгос улсруу виз гарч явах уу” гэж асуусан. Тэгтэл А.А- нь “би хувийн компанитай олон хүн Солонгос улс руу явуулсан. Нэг хүний 5.000.000 төгрөг өгвөл Солонгос улсруу явуулж өгнө" гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд би эхнэрийнхээ 5Б- тоот “Хаан” банкны данснаас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5Н-4 тоот А.А-ы дансруу 1,000,000 төгрөг, 2021 оны 04 сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4,800,000 төгрөгийг 5Н-4 тоотдансруу шилжүүлсэн. Харин А.А-ы “Богд” банкны 81Н- тоот дансруу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийгтус бүр 5Б- тоот Ц.Н-ын дансаас шилжүүлсэн. Манай гэр бүлийн зүгээс нийт 15,000,000 төгрөгийг А.А-ы эзэмшлийн данснуудруу Солонгосын виз гаргуулахаар шилжүүлсэн боловч гар утсаа авахгүй, очиж уулзах гэхээр зугтаагаад уулзахгүй алга болсон. Тэгээд эхнэр бид хоёрын виз 2021 оноос хойш гараагүй тул залилуулсан гэдгээ мэдсэн. Би Ц.Н-тай 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. А.А-д өгсөн 15.000.000 төгрөг нь Ц.Н- бид хоёрын гэр бүлийн ажил хийж олсон дундын эд хөрөнгө байгаа юм. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” /2 хх 20-21/ гэсэн мэдүүлэг,
“Хаан банк” дахь Ц.Н-ын эзэмшлийн 5Б- дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 53-60/,
“Хаан банк”-ны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29/360 дугаартай 5Н-4 дугаартай данс нь “Т-” ХХК-ийн эзэмшлийн данс болох тухай тодорхойлолт /2 хх 72-79/,
2. үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч З.Т-эд “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” гэж хохирогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан худал ярьж итгүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, “Хаан” банк дахь “Т-” ХХК-ийн эзэмшлийн 5Н-4 дугаартай дансаар 16.000.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Хаан” банк дахь “Т-” ХХК-ийн эзэмшлийн 5Н-4 дугаартай дансаар “Т.С-” гэх зориулалтаар 16.000.000 төгрөг нийт 32.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 158, 160/,
хохирогч З.Т-ийн “...Манай хүү надад 2022 оны 04 дүгээр cap хавьцаа С- Солонгос улс руу хурдан виза гаргадаг хүн байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 3 хүүхэд том хүүхдийнхэ энайз охины хамтаар 4 хүний гэрээний ажилтны виза гаргуулахаар мөнгө хайсан. Би эхлээд том хүүгийнхээ ажлын газрын хүнээс 16.000.000 төгрөг зээлж, манай том хүү 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А-ийн А- гэх хүнтэй холбогдож, 5Н-4 дугаартай данс руу 16.000.000 төгрөг /2 бага хүүхдийнхээ виз/ шилжүүлсэн. Би тэр мөнгөө шилжүүлчихээд виза гарахыг хүлээж байсан. Удалгүй манай том хүүхэд, айз охины хамт виз гаргуулахаар болж А-аас асуутал “болно эгчээ та над руу мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Би мөнгийг нь шилжүүлээд “хэзээ болох вэ” гэж асуутал “энэ оны 09 юм уу 10 дугаар сард явуулж өгнө найдвартай” гэж хэлсэн.А- “хэлсэн хугацаанаасаа хэтэрвэл 32.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй буцааж өгнө” гэж хэлсэн. Тэгээд хэлсэн хугацаа нь буюу 2022 оны 10 дугаар cap болоод би А-ы 9А- дугаарлуу залгаж асуутал “арай болж өгөхгүй байна, ахиад хугацаа хэрэггэй байна”, гэж хугацаа авч явсаар өдий хүрсэн. 2023 оны 03 дугаар сард надтай ярихдаа “4 сардаа багтаагаад болгоно, эгчээ танд ахиад виза уу мэдүүлэх хүн байна уу” гэж надаас асуусан. Би тэгэхээр нь “манай эгчийн хүүхэд байгаа” гэж хэлтэл “10.000.000 төгрөг болно та над руу одоо талыг нь буюу 5.000.000 төгрөгийг өнөөдөр хийчих би хүнд худлаа хэлсэн болох гээд байна” гэж намайг ятгасан. Би түүнд итгээгүй учраас ахин мөнгө шилжүүлээгүй. Сүүлд манай хүүхэдтэй 2023 оны 07 дугаар сард ярихдаа виз огт мэдүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Одоо би тэр хүнээс мөнгөө буцааж авъя гэхэд одоо өгнө, маргааш өгнө, гэж худлаа хэлж намайг аргалсаар байна. Би гомдолтой байна. Би тухайн өгсөн мөнгийг хүмүүсээс өндөр хүүтэй зээлж авсан. Зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт буцааж авмаар байна. Мөнх А-аас болж манай хүүхдүүдийн хичээл завсардаж сургуулиасаа гарцгаасан. Иймд маш их гомдолтой байна. ... Манай хүү С-ын танидаг Г- гэж ах нь “А- гэж Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгдөг хүн” гэж хэлсэн байсан тэгээд Г- гэж манай хүүгийн хуурай ах нь А-тай 2022 оны 04 дүгээр сард холбогдоход А- нь “гэрээгээр гаргаж өгнө 2022 оны 09 дүгээр сард виз гаргана найдвартай” гэж хэлээд би 2022 оны 04 дүгээр сард 16,000,000 төгрөг өгсөн, тэгсэн хүү С- нь эхнэртэйгээ хамт явах болоод дахиад А-д 16,000,000 төгрөг өгсөн, тэгсэн А- явах виз гарах хугацааг хойшлуулаад байсан дараагийн cap гээд 1 жил өнгөрсөн. 2023 оны 06 дугаар сард А-д худлаа юм бишүү гэхэд худлаа болсон гэж хэлэхээр нь би мөнгөө нэхсэн чинь 32,000,000 төгрөгөөс 4,000,000 цувуулаад өгсөн өөрөөр мөнгө өгөөгүй. А- гэж эмэпэй нь цэвэр залилан хийсэн байсан өөрөөр надад нэмж ярих зүйл байхгүй. ...А.А-д нийт 32.000.000 төгрөгийг өгсөн. Тухайн 32.000.000 төгрөгөөс 16.000.000 төгрөг нь надаас шууд гарсан. Харин 16.000.000 төгрөгийг хүү С-ын ажпын хүн болох Г-гаас зээлээр авч өгсөн. Би н.Г-гаас зээлээр авсан мөнгийг 2022 оны 04 дүгээр сард бүрэн өгч барагдуулсан. Би 2023 оны 06 дугаар сард А.А-аас 3.000.000 орчим төгрөгийг өөрийн “Хаан" банкны 5Г- дугаарын дансаар авч байсан. Би өөрт учирсан хохирол болох нийт 32.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1 хх 164-165, 168, 171/,
гэрч Т.С-ын “...Би А.А- гэх хүнийг танихгүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сард зүс таних Г- нь анх “Солонгос улс руу виз гаргадаг хүн байна” гээд А.А-ыг танилцуулж байсан. Тухайн үед манай ээж З.Т- нь А.А-тай холбогдож Солонгос улс руу виз мэдүүлэг өгөхөөр болсон бөгөөд манай ээж З.Т- нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлын хүн болох Г-гаас 16.000.000 төгрөгийг зээлээр авч А.А-д өгч байсан. Мөн түүний дараагаар дахин намайг Солонгос улсын виз мэдүүлж 7 хоногийн дараагаар явуулна гэсний дагуу ээж З.Т- нь өөрөөсөө 16.000.000 төгрөгийг А.А-д өгч байсан боловч удаа дараа итгэл төрүүлж, худал ярьсаар өдийг хүрч on виз мэдүүлсэн зүйл байхгүй байсныг сүүлд мэдсэн. Манай ээж З.Т- нь манай ажлын газрын хүн болох Г-гаас 16.000.000 төгрөг зээлээр авч улмаар өөрөөсөө 16.000.000 төгрөгийг гаргаж нийт 32.000.000 төгрөгийг А.А-д Солонгос улс руу виз гаргуулах зорилгоор өгч байсан боловч буцааж нийт 3.000.000 орчим төгрөгийг авсан өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа. Мөн ээж З.Т- нь ажлын хүн болох Г-гаас зээлсэн 16.000.000 төгрөгийг буцааж өгсөн. ...” /1 хх 173/ гэсэн мэдүүлгүүд,
“Хаан банк” дахь З.Т-ийн эзэмшлийн 5Г- дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 215-216/,
3. үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Б-т “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” гэж хохирогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан худал ярьж итгүүлэн, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, “Хаан” банк дахь “Т-” ХХК-ийн эзэмшлийн 5Н-4 дугаартай дансаар “Б- зуучлалын төлбөр 9Б-” гэх зориулалтаар 5.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Б-ын “...Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангын ойролцоо авто засварын газар ажиллуулдаг юмаа. Н- гэх залуу нь тухайн үед авто засварын газар ажиллаад бид хоёр танилцаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Н-тай ажил дээр байж байтал Н- надад хандаж “Би Солонгос улсруу явахаар виз материалаа өгсөн байгаа, удахгүй гарна байхаа” гэхээр нь “ямар аргаар яаж өгсөн вэ” гэж Н-аас асуутал “Хувь хүнд 5 сая төгрөг өгөөд нөгөө хүн нь зохицуулаад гаргадаг” гэхээр нь, би нөгөө хүнтэй нь уулзахаар болсон. Н- тухайн үедээ “манай эхнэрийн найз байгаа юмаа очоод уулзчих” гээд дугаарыг нь өгөхөөр нь холбогдож байгаад Монгол 3 сургуулийн орчим Биеийн тамирын сургуулийн зүүн талд байрлах оффис дээр очиж уулзсан. Өөрийгөө А- гэж танилцуулсан хүүхэнд гадаад паспортоо өгөөд, 5 сая шилжүүлэх юм бол удахгүй виз гарна гэхээр нь итгээд шилжүүлсэн. Би тухайн үед Улаанхуарангийн авто засварын газар байхдаа өөрийн “Хаан” банкны 5Г- данснаас 5Н-4 “Эй эй ай эдүкэшн центр” нэртэй дансруу 5 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг шилжүүлсэнээс хойш 1 сарын дараа юу болж байгаа талаар асуутал, “удахгүй гарна” гэж хэлсэн. Тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл ямар ч холбоо байхгүй өдийг хүрж байна. Ямар нэгэн байдлаар гэрээ хэлэлцээр хийгээгүй. Гадаад паспортоо л үлдээсэн. А- нь байгууллагын дансаар авж байгаа гэхээр нь би итгэсэн юмаа. Би шилжүүлсэн 5,000,000 төгрөгөө олж авмаар байна. ...” /2 хх 15/ гэсэн мэдүүлэг,
“Хаан банк” дахь Б.Б-ын эзэмшлийн 5Г- дугаартай данснаас тус банк дахь “Т-” ХХК-ийн эзэмшлийн 5Н-4 дугаартай данс руу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг “Б- зуучлалын хөлс” зориулалтаар шилжүүлсэн шилжүүлэгийн мэдээлэл /2 хх 94/,
4. үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын автобаазаас “Тоёота ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг хямд үнээр актлах болсон тул олж өгөх боломжтой байна”, гэж хохирогч Ж.Т-д итгүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний “Худалдаа хөгжлийн банк” дахь өөрийн эзэмшлийн 4Б- дугаарын дансаар 10.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, 12 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 25.000.000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын сүүлээр 5.000.000 төгрөгөөр буюу 110.000.000 төгрөгийг залилсан, нийт 4 удаагийн үйлдлээр бусдын 162.000.000 төгрөгийн их хэмжээний эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Т-ын “...Би А.А- гэх эмэгтэйтэй 2019 онд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн уулзалт дээр тааралдаж танилцаж байсан юм. Түүнээс хойш бие биенийгээ мэддэг, ойр ойрхон уулзаж ажил ярьдаг болсон. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр ажпын шугамаар уулзахад А.А- нь “Засгийн газрын авто баазаас хямд “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслүүд хямд үнээр актлагдаж байгаа юм байна, олж өгөх боломж байна, чи сонирхох уу" гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн үед машин сонирхож байсан учраас нэг тээврийн хэрэгслийн худалдаж авъя, үнэ ханш хэд болох талаар асуухад А.А- нь “40,000,000 төгрөг болно гэж хэлж байсан. Тэр үед ийм яриа болоод өнгөрсөн. Түүнээс хойш 1 cap орчмын дараа А.А- бид хоёр уулзахад А. А- нь “чи авах бол яаралтай мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үеэл эгч Д.О-, үеэл Б.Н- нартай зөвлөлдөж, 3 тээврийн хэрэгсэл авахаар болж А.А-аас “3 тээврийн хэрэгсэл авч болох болов уу” гэж асуухад А.А- нь “Засгийн газрын авто баазын нягтлангаас асууж өгье” гэж хэлсэн. Удалгүй хариу өгөхдөө “боломжтой гэж байна, гол нь яаралтай мөнгөө өгөх шаардлагатай” гэж хэлсэн юм. Тэгээд тохиролцоод 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.А-ы “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Б- тоот данс руу 10.000.000 төгрөгийг би өөрийн “Хас” банкны данснаас “зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А.А-ы “Худалдаа хөгжлийн банк’’-ны 4Б- тоот данс руу 7,500,000 төгрөгийг “Хас” банкны данснаас “зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Б- тоот данс руу 20,000,000 төгрөгийг би өөрийн “Хас” банкны данснаас “зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А.А-ы “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Б- тоот данс руу 25,000,000 төгрөгийг би өөрийн эзэмшлийн “Төрийн банк”-ны 3Н- тоот данснаас “зээлэв’’ гэсэн утгатай шилжүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А.А-ы “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Б- тоот данс руу 30,000,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5Н-0 тоот данснаас “зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А.А-ы “Худалдаа хөгжлийн банк”-ны 4Б- тоот данс руу 5,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Л.А-ын төрсөн дүү Л.Д-ын 5Д-6 тоот данснаас “зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн. Ингээд нийт 97,500,000 төгрөгийг А.А-ы данс руу шилжүүлж өгсөн. Харин А.А-д 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бэлэн 5.000.000 төгрөгийг гэрийнхээ гадна байхдаа бэлнээр, дахин 2022 оны 12 дугаар сарын сүүлээр 5,000,000 төгрөгийг гэрийн ойролцоо байж байхдаа бэлнээр өгсөн, сүүлд буюу 2023 оны 02 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа А.А-д 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Бэлнээр өгсөн мөнгөн дээр баримт байхгүй. Гэхдээ А.А- бол авсан талаар хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр нийт 110.000.000 төгрөгийг А.А-д өгсөн юм. Тэр үеэс хойш буюу 2023 оны 03 дугаар сард холбогдоод юу болж байгаа талаар асууж тодруулахад А.А- нь “түр хүлээж бай, дуудлага худалдааны зар гарна, асуудалгүй, болно, бүтнэ” гэж хэлж байсан. Улмаар 2023 оны 07 cap болтол хүлээгээд болохгүй болохоор нь өгсөн мөнгөө буцааж авах талаар хэлсэн. Тэгтэл одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа юм. Би байнга л ардаас нь холбогдож хохирлоо барагдуулж авах талаар хөөцөлдөж явж байтал 2024 оны 02 дугаар сарын эхээс эхлэн гар утас нь холбогдохгүй, фэйсбүүк хаяган дээрээ ч байхгүй болохоор нь найз Б- гэх эмэгтэйгээс асуусан чинь ахтай нь холбогдсон чинь хоригдсон байна гэж надад хэлсэн,...би ах Б-тай нь өөрөө холбогдоод асуусан чинь “манай дүү А.А- нь ял аваад хоригдож байна” гэж хэлсэн юм. Тэгээд л би Цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Би 2010 оноос хойш хувиараа махны бизнес эрхэлж эхэлсэн, “БЖТЗ” ХХК-н захирлаар ажиллаж байгаад төрийн албанд ажиллахаар болж эхнэр Л .А- руу шилжүүлж өгсөн. Мөн 110,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг үеэл эгч Д.О-, 35,000,000 төгрөгийг Б.Н- нар нь өгсөн юм. Үлдсэн мөнгийг нь би өөрөө өгсөн. Гэхдээ Б.Н-, Д.О- нар нь энэ хэрэг дээр гомдол гаргахгүй, учир нь би тухайн хүмүүсийн хохирлыг өөрөө бэлэи мөнгөөр болон эд зүйлээр барагдуулж байгаа юм. А.А- нь тухайн үедээ “Б-” ХХК-н захирал, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, нарийн бичиг албан тушаалд ажиллаж байсан. Надад Засгийн газрын автобаазын нягтланг таньдаг, зохицуулах боломж байна гэж хэлсэн юм. Тэрнээс яг нэр зааж хэлсэн зүйл байхгүй. Би А.А-д 110,000,000 төгрөг өгсөн мөн энэ хэрэгт оролцож байгаа өмгөөлөгчийн зардал 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар 116,000,000 төгрөгийн хохиролтой байна. ...” /1 хх 20-21/,
гэрч Д.О-ын “...Би Т-ыг танина. Манай ээж О-ы төрсөн дүү болох Э-ын хүүхэд нь бөгөөд миний үеэл дүү байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үеэл дүү Т- нь машин худалдаж авна гээд надаас нийт 35.000.000 төгрөгийг “Хаан” банк болон “Хас” банкны дансаар шилжүүлэн авч байсан. Түүнээс хойш Т- нь надаас зээлж авсан мөнгийг өгөхгүй байх байгаад 2025 оны 02 дугаар сард зээлж авсан 35.000.000 төгрөгийг хүү бодож 2.000.000 төгрөг нэмж буцаан өгсөн. Миний зүгээс ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин үеэл дүү Т- нь машин авах гэж байгаад өөр хүнд мөнгө өгсөн. Тухайн хүнээсээ мөнгөө авч чадаагүй гэж байсан. Би мөнгө өгсөн хүнийг нь танихгүй. Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Э- тоот гэртээ байх үедээ өөрийн “Хаан” банкны 5037080126 тоот данснаас Т-ын эзэмшлийн “Хаан” банкны 5Н-0 тоотданс руу мөнгөө шилжүүлж байсан. Мөн өөрийн “Хас” банкны 5Э-6 тоот данснаас Т-ын эзэмшлийн “Хаан” банкны 5Н-0 тоот данс руу мөнгөө шилжүүлж байсан. ...” /1 хх 26/,
гэрч Л.Д-ын “...Би А.А- гэх хүнийг танихгүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргэн ах болох Ж.Т- утсаар холбогдож, А.А-ы эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банкны 4Б- дугаартай данс руу 5,000,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр өөрийн “Хаан” банкны 5Д-6 дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн А.А-д шилжүүлсэн 5,000,000 төгрөг нь хүргэн ах Ж.Т-ын эзэмшлийн мөнгө байсан Би 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүргэн ах Ж.Т-ын эзэмшлийн “Э-” ХХК-д нягтлан бодогч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Худалдаа хөгжлийн банк” дахь А.А-ы эзэмшлийн 4Б- дугаартай дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр 97.500.000 төгрөгний орлогыг хохирогч Ж.Т-аас тус данс руу шилжүүлсэн байна. ...” /1 хх 30/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ж.Т-ын мөнгө шилжүүлсэн гэх арилжааны банк дахь харилцах дансны хуулга, дэлгэрэнгүй мэдээлэл /1 хх 16-17/,
“Худалдаа хөгжлийн банк”-ны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/5786 дугаартай албан тоот, дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх 33-43/,
“Хаан банк”-ны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29/5636 дугаартай албан тоот, гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл /1 хх 86/,
“Хаан банк”-ны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29/5635 дугаартай албан тоот, гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл /1 хх 88/,
“Хас банк” дахь Ж.Т-ын эзэмшлийн 5Э-1 дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк дахь А.А-ы эзэмшлийн 4Б- дугаартай данс руу шилжүүлсэн гүйлгээний баримт /1 хх 102/,
“Хас банк” дахь Ж.Т-ын эзэмшлийн 5Э-1 дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөгийг "Худалдаа хөгжлийн банк дахь А.А-ы эзэмшлийн 4Б- дугаартай данс руу шилжүүлсэн гүйлгээний баримт /1 хх 103/,
“Хас банк” дахь Ж.Т-ын эзэмшлийн 5Э-1 дугаартай данснаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн” банк дахь А.А-ы эзэмшлийн 4Б- дугаартай данс руу шилжүүлсэн гүйлгээний баримт /1 хх 104/,
“Төрийн банк” дахь Ж.Т-ын эзэмшлийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 25.000.000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн” банк дахь А.А-ы эзэмшлийн 4Б- дугаартай данс руу шилжүүлсэн мемориалын баримт /1 хх 105/,
“Хаан банк” дахь 5Н-0 дугаартай Ж.Т-ын эзэмшлийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.000.000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк дахь А.А-ы эзэмшлийн 4Б- дугаартай данс руу шилжүүлсэн гүйлгээний баримт /1 хх 106/,
Эд зүйл, баримт бичигт үзэг хийсэн тэмдэглэл /1 хх 31-32/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчүүдийн мэдүүлэг, бусад эх сурвалж бүхий зэрэг баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.А-ы үргэлжилсэн үйлдлээр хохирогч А.Н-ыг “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” хэмээн 15.000.000 төгрөгийг нь, хохирогч З.Т-ийг “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” хэмээн 32.000.000 төгрөгийг нь, хохирогч Б.Б-ыг “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” хэмээн 5.000.000 төгрөгийг нь, хохирогч Ж.Т-ыг “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын автобаазаас “Тоёота ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг хямд үнээр актлах болсон тул олж өгөх боломжтой байна” хэмээн 162.000.000 төгрөгийг нь тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нараас “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2762 дугаар шийтгэх тогтоолд заасан өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд үйлдэгдсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” тухай хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч шийтгэх тогтоолоор энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл эдлэж байгаа гэх гэмт хэргийг тус тусад нь хянан шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй орхигдох үр дагавар үүсэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
Тодруулбал, анхан шатны шүүхийн шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, “Залилах” гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.
Шүүгдэгч А.А- нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч А.Н-, З.Т-, Б.Б- нараас “Бүгд найрамдах Солонгос Улсад зорчих виза гаргаж өгнө” хэмээн нийт 52.000.000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.Т-аас “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын автобаазаас “Тоёота Ланд Круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг хямд үнээр актлах болсон тул олж өгөх боломжтой байна” хэмээн 110.000.000 төгрөгийг нийт 4 удаагийн үйлдлээр 162.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, А.Н-, З.Т-, Б.Б-, Ж.Т- нарыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 06 cap 10 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 05 жил 06 cap 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч А.А-ы хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч А.А-ы 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/2762 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтыг “...Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,
- 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 06 cap 10 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 04 жил 06 cap 10 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ы 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Т.Ш-