Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 307/ШШ2026/00539

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2026/00483/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод байрлах, ГК П /утас: 88063280/-ийн нэхэмжлэлтэй,

 

Н.Бг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал оролцов.

 

(Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ГК ББСБ ГХОХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

ГК ББСБ ХХК болон иргэн Н.Б нар нь 2022 оны 11-р сарын 30-ны өдөр ЗГ02/22-000885 3602/22-000885 тоот зээл, барьцааны гэрээ байгуулан 2,469,900 /хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга есөн зуун/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 35,88 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2025 оны 10-р сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан анхан шатны шүүхийн шүүгчийн ****** тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дах хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу зээлийг сайн дураараа төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн Н.Бг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, салбарын гэрчилгээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн ******* дугаартай захирамж, Зээл хүсэгчийн анкет, Н.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бараа хүлээлгэн өгсөн акт, нэхэмжлэх, зээл төлөлтийн дансны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.   Хүсэлт гаргагч ГК ББСБ ГХОХХК нь Н.Бг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ГК ББСБ ГХОХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтийнхээ агуулгыг ...Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2025 оны 10-р сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан анхан шатны шүүхийн шүүгчийн ******* тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон учир зээлийг сайн дураараа төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн Н.Бг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэж тайлбарласан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь ГК ББСБ ГХОХХК-д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11-р сарын 11-ний өдрийн ******* дугаартай захирамж зэргээр О.Ганхуяг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

Иймд ******** регистрийн дугаартай Н.Б эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******** регистрийн дугаартай Н.Б эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Бг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Н.Бгийн хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт ГК ББСБ ГХОХХК-ийн хаягаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /утас *********/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА