| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2026/00402/И |
| Дугаар | 307/ШШ2026/00545 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 307/ШШ2026/00545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2026/00402/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, Б.Л /утас: ******/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.Л ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Л нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуульд лаборантаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 5 жил, 3 сар, 16 хоног ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон, чөлөөлсөн тушаал бичигдсэн боловч тамга, тэмдэг нь бүдэг дарагдсан гэх шалтгаанаар тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын газраас нотлох баримт авчир гэсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Архивын газраас шүүлгэхэд тухайн үед томилсон, чөлөөлсөн тушаал олдоогүй. 2000 оны үед тус сургуулийн архив шатаж байсан. Үүнтэй холбоотой байхгүй болсон байж магадгүй. Иймд гэрчийн мэдүүлэг авхуулж, 1988 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуульд лаборантаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн Архивын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, №224530 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар Д.Д гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Л гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Б.Л нь 1988 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуульд лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.
4. Хүсэлт гаргагч Б.Л нь хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон, чөлөөлсөн тушаал бичигдсэн боловч тамга, тэмдэг нь бүдэг дарагдсан, архивын газраас тухайн үед томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан №224530 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр болон гэрч Д.Д өгсөн ... Б.Л нь Хонгор сумын 14 дүгээр сургуульд бичээчээр ажиллаж байсан. Намайг төгсөж ирээд ажилд орсны дараа Б.Л ажилд орж байсан. Ямар ч байсан намайг ажиллаж байх хугацаанд Б.Л нь надтай хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.Л г Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл лаборант, нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож, түүний гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Л нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуульд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл лаборант, нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА