Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2026/00843

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2026/00029/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт Г******* Ц******* (утас: *******)-д холбогдох,

“1,289,516.33 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Г.Ц******* нь 2023.12.15-ны өдөр гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung А34 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр 2024.01.28-ны өдрөөс 2024.12.28-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 143,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 1,289,516.33 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжилсэн 1,289,516.33 төгрөгийг ямар нэгэн маргаангүй төлж барагдуулахаа зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.Ц*******д холбогдуулан “1,289,516.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,289,516.33 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,498 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц*******ээс 17,749 төгрөг, төрийн сангийн орлогоос 17,749 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ц*******д холбогдох 1,289,516.33 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,498 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц*******ээс 17,749 төгрөг, төрийн сангийн орлогоос 17,749 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН