Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00068

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00504/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 04-ний өдрийн 7******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, *******од байрлах 1 өрөө орон сууцнаас албадан гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны ******* дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ласти-Интернэшнл’' ХХК-тай 01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын *******ийн *******д байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан. “Ласти-Интернэшнл” ХХК-иас “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, *******д байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, 10А байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох О.Сайнбаяр, *******аа нар нь 10Б байрны 0******* 1 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, *******од байрлах 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

2021 онд “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК-аас “Ласти-Интернэшнл” ХХК, ******* нарт холбогдуулан энэхүү орон сууцтай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан бөгөөд “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК-ийн төлөөлөгч О.Сайнбаяр миний хүсэлтээр энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. *******гийн гаргасан нэхэмжлэл нь давхардаж байна.

Одоо “Ласти-Интернэшнл” ХХК-ийн захирал д холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэл нээж шалгаж байна. Учир нь “Ласти-Интернэшнл” ХХК-аас “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК-нд 2014 онд өгөх байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******ны ******* тоотод байрлах 71,46 м.кв орон сууц, 0*******од байрлах 41.3 м.кв орон сууцуудыг нь “Ласти-Интернэшнл” ХХК-ийн захирал болоод удаагүй байхдаа албан тушаалын байдлаа ашиглан *******д өгснийг шалгаж байна.

Би ******* гэдэг хүн хөрөнгө оруулалт хийсэн тухай огт мэдээгүй. Энэ байранд манай компани байдаггүй. Манай эхнэрийн дүү ******* амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, 10Б байр, 0******* орон сууцыг албадан чөлөөлж, хариуцагч “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч *******, “Ласти-Интернэшнл” ХХК-тай ...хийсэн хөрөнгө оруулалт, эвлэрэл,  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ-г хэн хэрхэн хийсэн асуудлыг хариуцагч “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК нь цагдаагийн газраар хэрэг бүртгэлтийн ...тоот хэрэг нээн шалгаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хариуцагч тал асуудлын нэг талыг эцэслээгүй учир нэхэмжлэлийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй тул 7******* тоот шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ы гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Хэргээс судлан үзвэл: нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК болон ******* нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, 13-р хороолол, *******ны *******од хууль бусаар оршин сууж буй “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК, ******* нарыг албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гарган маргажээ.

 5. Анхан шатны шүүх, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна, тэрээр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй, харин хариуцагч ******* нь 2016 оноос хойш одоо хүртэл тухайн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдож байх тул түүний татгалзал үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс ... *******, 0******* орон сууцыг албадан чөлөөлж, ... шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Харин нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээ хоёр хариуцагчид холбогдуулан гаргасны дагуу  шүүх, нэхэмжлэлд заасан хариуцагч нарт холбогдуулан  иргэний хэрэг үүсгэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх шатанд  маргаан бүхий орон сууцыг хариуцагч ******* гэгч нь эзэмшиж, ашиглаж байгаа нь талуудын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж энэ үндэслэлээр “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

7. Хариуцагч ******* гомдолдоо ... анхан шатны шүүхийн 7******* тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч *******, “Ласти-Интернэшнл” ХХК-тай ...хийсэн хөрөнгө оруулалт, эвлэрэл,  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ-г хэн хэрхэн хийсэн асуудлыг хариуцагч “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК нь цагдаагийн газраар хэрэг бүртгэлтийн ...тоот хэрэг нээн шалгаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хариуцагч тал асуудлын нэг талыг эцэслээгүй учир нэхэмжлэлийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй тул 7******* тоот шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

8. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр шилжих иргэний эрх зүйн үндсэн дүрмээс гадна маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нь хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж буюу шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүссэн байх бөгөөд *******д өмчлөх эрх нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-р баталгаажсан байна. /хх- 14,16/

9. Мөн “Ласти-Интернэшнл” ХХК-н хөрөнгө болох Дархан сум 11-р баг, 13-р хороололд байрлах 144 айлын орон сууцнаас *******гийн төлбөрт өгөх байрны жагсаалт /хх-19/ хэрэгт авагдсан байх ба уг жагсаалтын 26-д маргаж буй орон сууц болох Б блокийн ******* гэж тусгагдсан байна.

10. Харин дээрх төлбөрт өгөх байрны жагсаалт бүхий бичмэл баримтыг хариуцагч *******ы өмгөөлөгч А.Мөнхбат нь “хуурамч” баримт, энэ нь эрүүгийн хэрэгт өөр байдлаар авагдсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа  боловч тэрээр хуурамч гэдгийг нотолсон баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх нотлох  баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар хэрэгт байгаа бичмэл, ...баримт хуурамч болох нь мэдэгдвэл уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болох атал энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй, мөн хуурамч гэж мэдэгдсэн тухайгаа өөрөө нотлох  үүрэгтэй ба энэ үүргээ болон  хуулийн 110.3,110.4-т заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр  байна.

11. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхбат нь анхан шатны шүүх хуралдаанд “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК нь “Ласти-Интернэшнл” ХХК-д холбогдуулан ...Дархан сум, *******, 13-р хороолол *******, 6,******* байрны асуудлаар тус аймгийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...эрүүгийн хэрэг бүртгэлтийг  эцэслэн шийдвэрлэх хүртэл  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамж /хх-53/-аар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

12. Мөн анхан шатны шүүхийн  “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК нь “Ласти-Интернэшнл” ХХК-нуудын хоорондын гэрээний үүрэг нь нэхэмжлэгч *******тай холбоогүй, зөвхөн тус хоёр гэрээний талуудад хамааралтай гэсэн  дүгнэлт үндэслэлтэй.

13. Хэргийн 35 дугаар талд авагдсан “Ласти-Интернэшнл” ХХК, “Дархан-Эрдэнэ бүрэн” ХХК- ийн хооронд 2014 оны дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ”-гээр  А тал болох “Ласти-Интернэшнл” ХХК нь бүтээгдэхүүний төлбөрт баригдаж буй “Ластитаун” хотхоны Б блок 1-р орц 6 тоотод байрлах “71.46 м.кв талбайтай 3 өрөө байр, 5 тоотод байрлах 41.3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус ашиглалтад оруулж өгөх, ...”-р харилцан тохиролцсон байна.

14. Иймд  хариуцагч *******ы ...хариуцагч тал асуудлын нэг талыг эцэслээгүй учир нэхэмжлэлийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй тул 7******* тоот шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын  тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт  зэргээс  тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7******* дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  хариуцагч *******ы төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                                                           ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                     Х.БАЙГАЛМАА