| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2505 02862 2038 |
| Дугаар | 2026/ДШМ/334 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.2.7., 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/334
2026 03 25 2026/ДШМ/334
Т.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Алтантуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Т.У-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.У-т холбогдох эрүүгийн 2508 00734 0377 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Т-ын У-, ....., /РД:ЧТ-/;
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жил хорих ялаар шийтгүүлж,
- Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр захирамжаар 02 жил, 01 сар, 07 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 449 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил, 06 сар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтаан нийт эдлэх ялыг 03 жил, 06 сараар, урьд эдлээгүй ялын заримыг нэмж нийт 5 жил хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 133 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 04 сар, 17 хоногийн хорих ялыг өршөөн хасаж, сулласан,
- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 151 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 03 жил хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ХМШЗ/32 дугаар захирамжаар 09 сар, 13 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч Т.У- нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ...........
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Прокурор Н.Анхбаярын бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Т.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ