| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2026/00804/И |
| Дугаар | 307/ШШ2026/00651 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2026/00651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/00804/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** байрлах, ДН -ийн нэхэмжлэлтэй,
Б.Нэрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал оролцов.
(Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ДН шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... Б.Н нь ДН 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 76452 тоот "цахим зээлийн эрх нээх" гэрээ байгуулсан. Хариуцагч цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,567,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг ДН-ийн Money-Т аппликейшнээр дамжуулан зээлээр худалдан авсан. Зээлдэгч Б.Н нь төлбөрийг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр 1,567,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 436 хоногийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,240,885 төгрөг, нийт 2,808,385 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагч Б.Н нь гэрээнд дурдсан хаягтаа оршин суудаггүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал бий болоод байна. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н (РД: *********)-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хүсэлт гаргагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ДН нь Б.Нэрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ДН нь хүсэлтийнхээ шаардлагыг ...Зээлдэгч Б.Н нь төлбөрийг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр 1,567,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 436 хоногийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,240,885 төгрөг, нийт 2,808,385 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагч Б.Н нь гэрээнд дурдсан хаягтаа оршин суудаггүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах боломжгүй нөхцөл байдал бий болоод байна ... гэж тайлбарласан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь ДН-д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл зэргээр Б.Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд ********* регистрийн дугаартай Б.Н эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ********* регистрийн дугаартай Б.Н эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Нэрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Б.Нын хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт гаргагч ДН-ийн хаягаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА