Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2022/00072

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 5/2022/00065/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Д.Буянжаргал, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 19-ний өдрийн 820 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмч болох орон сууцны ногдох хувийг *******д олгож, орон сууцыг өөрийн өмчлөлд авах, гараашийг *******ы өмчлөлд үлдээж, өөрт болон хүүдээ ногдох хувь 6,000,000 төгрөг  гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч *******ы “...орон сууцыг хуваарьт өмчид тооцуулж, орон сууцны хамтран өмчлөгчөөс *******ийн нэрийг нь хасуулах тухай...” сөрөг нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан –Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 820  дугаар  шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай. Үүнд:

1.1. шийдвэрийн тогтоох хэсгийг  1-11 гэж дугаарлаж,  энэхүү  дугаарын дагуу тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.5, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар  нэхэмжлэгч *******аас 34,182,725 төгрөг гаргуулан ...  ” гэснийг

“Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас 36,500,000 төгрөг гаргуулан  ...,” гэж ,  мөн уг заалтын  ... хариуцагч *******аас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож ...” гэсний өмнө  “...  Дархан –Уул аймаг, Дархан сум, *******, *******, 1-р байр зоорийн давхарт байрлах тоотын 15.0 м.кв авто зогсоолын өмчлөх эрхийг *******  үлдээж,  ...  ” гэж нэмж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1-д зааснаар ... “ гэснийг    “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д зааснаар ...” гэж,

Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ..., 34,182,725 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 328,864 төгрөгийг ... гэснийг, 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ..., 36,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 340450 төгрөгийг ... ”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 556,214 төгрөгөөс 297,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 259,064 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж *******д олгосугай. 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                       Д.БУЯНЖАРГАЛ

                                                                Х.БАЙГАЛМАА