| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00439/И |
| Дугаар | 307/ШШ2026/00431 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2026/00431
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** тоот хаягт оршин байх, С******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Н*******ийн М******* /РД:ТГ87031261, утас: 99924704/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 772,997.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Н.М******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр С020******* дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20012 кодтой зээл болох 330,000 төгрөгийг 8.00 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатайгаар, төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, мессеж, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бус санхүүгийн байгууллагыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Н.М******* нь зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн үндсэн хүү нийт 772,997.55 төгрөгийг нотариатын зардал болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, С******* ******* ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 772,997.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.М******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 772,997.55 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Н.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.М******* нь нэхэмжлэгч С******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 772,997.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,102 төгрөгөөс 11,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,551 төгрөгийг, хариуцагч Н.М*******гаас 11,551 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ