Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2026/00432

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* оршин байх, Дархан ******* ******* ТӨХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух Б******* овогт Б*******ын Б******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,004,467.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Дархан ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"Дарханы ******* *******" ТӨХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хангагч компанийн хувьд Дархан сумын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон НЗОСБ, ААНБ-ын хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй ******* эрчим хүчээр ханган, борлуулалтын авлагыг цуглуулан ажилладаг.

Хэрэглэгч Б*******ын Б******* нь Дархан сум 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 7 дугаар байр, 57 тоотын ******* эрчим хүч хэрэглэсний төлбөрт 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1,004,467.79 төгрөгийн үлдэгдэлтэй ба очихоор хаалгаа тайлдаггүй, төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардуулж, төлөлт хийх хугацаа тохирдог хэдий ч хугацаандаа төлөлгүй хугацаа хойшлуулсаар ирсэн. Хангагч компанийн зүгээс сар бүр ******* эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн 88500500, гар утасны дугаарт илгээн төлбөрийг нэхэмжлэн ажиллаж байна. ДЭХ-ний төлбөрийг гаргуулахаар 2025 оны 9 дүгээр сард тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч тохирсон хугацаандаа ирэлгүй хугацааг дуусгавар болгосон байдаг.

Манай компанийн хувьд тус иргэний орон сууц, байрны В1 давхарт байрлах гражийг өнөөдрийг хүртэл ДЭХ (халаалт, хэрэгцээний халуун ус)-ээр тасралтгүй ханган ажиллаж байна. Нийтийн зориулалттай орон сууцны халаалтыг айл тус бүрээр хаах, хязгаарлах техникийн боломжгүй байдаг тул 2024 оны 3 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 1,004,467.79 төгрөгийн ******* эрчим хүчний төлбөрийг Б.Б*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Дарханы ******* ******* ТӨХК нь хариуцагч Б.Б*******од холбогдуулан Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 7 дугаар байр, 57 тоотын ******* төлбөр 1,004,467.79 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүрэн биелүүлж, төлбөрөө төлсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан ******* ******* ТӨХК нь хариуцагч Б.Б*******од холбогдуулан 1,004,467.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******ы зүгээс Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр Б.Б*******од холбогдуулан гаргасан 1,004,467.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Б*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дархан ******* ******* ТӨХК нь хариуцагч Б.Б*******од холбогдуулан гаргасан 1,004,467.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Б*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,657 төгрөгөөс 14,328.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,328.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан ******* ******* ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ