Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2026/00681

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах, ДДС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, Д.О /утас: ********/-д холбогдох,

Дулааны эрчим хүч ашигласны төлбөр 1,036,965.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ДДС ТӨХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Дулааны эрчим хүч ашигласны төлбөрт 1,036,965.07 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.О нь 2026 оны 03 сарын 20-нд 100,000 төгрөг болон 4 сарын 25-нд 200,000 төгрөг өгч 6 сарын 15-нд үлдэх 736,965.07 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн хариу тайлбартай танилцаад гаргасан хүсэлтдээ:

ДДС ТӨХК-ийн нэхэмжлэлийн хариуцагч Д.Огийн хариу тайлбараар ******* төлбөр 1,036,965.07 төгрөгийг 2026 оны 6 сарын 15-ны өдөрт багтааж хэсэгчлэн төлөлт хийхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,036,965.07 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 03 сарын 25-нд 100,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 200,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд үлдэх 736,965.07 төгрөгийг бүрэн төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х зөвшөөрсөн нь дээрх хуульд заасантай нийцэж байна.

3. Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,437 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ДДС ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Од холбогдох дулааны эрчим хүч ашигласны төлбөр 1,036,965.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,036,965.07 төгрөгийг 3 хувааж буюу 2026 оны 03 сарын 25-нд 100,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-нд 200,000 төгрөг, 2026 оны 06 сарын 15-нд үлдэх 736,965.07 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,437 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огээс 29,437 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА