Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2026/00442

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байх, Х******* ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Л*******гийн Б******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29,064,212.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Л******* овогтой Б******* нь Х******* ******* *******тай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №0607/0002 тоот "Цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулан 38,700,000 төгрөгийг сарын 1,20 хувийн үндсэн хүүтэйгээр, үндсэн хүүгийн 20 хувийг нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ба 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 25,714,051.09 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,219,686.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,974.38 төгрөг, нотариатын зардал 23,500 төгрөг, нийт 29,064,212.27 төгрөг байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан №0607/0002 "Цалингийн зээлийн гэрээ"-г цуцалж тухайн гэрээний үүрэгт цугласан зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 29,064,212.27 төгрөгийг Л.Б*******аас гаргуулж, Х******* ******* *******анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Л.Б******* нь "Х******* ******* ******* ХК-ийн гаргасан 29,064,212.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 21,564,212.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хариу тайлбар гаргасан. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ******* ХК нь хариуцагч Л.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,064,212.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О нар нь харилцан тохиролцож, хариуцагч Л.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 29,064,212.27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 21,564,212.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Л.Б*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,064,212.27 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О нар нь харилцан тохиролцож, хариуцагч Л.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 29,064,212.27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 21,564,212.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Л.Б*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,271 төгрөгөөс 151,635.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 151,635.5 төгрөг, хариуцагч Л.Б*******аас 151,635.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ