Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2026/00459

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э******* би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** оршин байх, С******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Э*******н Э******* /РД:*******, утас:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,142,047.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э******* овогтой Э******* нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр "С*******" ХХК-иас Galaxy A14 128GB загварын 919,900.00 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан. Ингэхдээ Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж 919,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн юм. Э.Э******* нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул манай компани нь Голомт банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл 768,732.26 төгрөг, үндсэн хүү 59,975.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622.29 төгрөг, нийт 829,330.09 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлж, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан болно.

Э.Э******* нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн, зээл төлөхийг удаа дараа шаардахад гэрээний үүргээ биелүүлдэггүй, сүүлдээ утсаа огт авахгүй зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Түүний банкнаас авсан зээлийг төлөхдөө тус компани нь мөн банкнаас авсан зээлийн болон бусад хөрөнгөөр бүрэн төлж, давхар зээл, хүүний төлбөрт орж хохирсоор байна.

Манай компани нь Э.Э*******ээс үндсэн зээл 768,732 26 төгрөг, үндсэн хүү 59,975.54 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 297,717.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622.29 төгрөг, нийт зээлийн 1,127,047.89 төгрөг, мөн нотариатын зардал 15,000 төгрөг, бүгд 1,142,047.89 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,959 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Э.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие С******* ХХК-д өр төлбөрөө төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Э.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,142,047.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,142,047.89 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Э.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Э.Э******* нь нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,142,047.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Э*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,997 төгрөгөөс 58,498.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,498.5 төгрөгийг, хариуцагч Э.Э*******ээс 58,498.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ