Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Т.*******,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001380164 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчимд ******* тоотод Т.*******ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч М.******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* тоот өөрийн гэртээ Т.*******, Ш. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Т.*******ын толгой хэсэгт барьж байсан гаансаараа цохиж, уурлаад гараад явахад нь араас нь гарч нүүрэн тус хэсэгт нь гараараа цохиж, толгойн хэсэгт нь хатуу зүйлээр цохин зодож биед нь баруун гарын 3-р хурууны алганы шивнүүр ясны зөрүүтэй хугарал, баруун чамархайн хуйх, зүүн шуунд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.           

            Энэхүү үйл явдал нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн: “...Би Т.*******ыг гадаа гараад явна гээд байхаар нь явуулахгүй гэж хориглоод гар руу нь өшиглөсөн юм билээ. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.*******ын өгсөн: “...Би тэр орой уурхай дээр нүүрс түүгээд явж байсан юм. Тэр өдөр М.******* над руу залгаад “Миний төрсөн өдөр болчиход байхад ирэхгүй юм уу?” гэсэн. Би тэр өдөр уурхай дээр ажилтай байсан учраас М.ынд нилээн орой нэг шил архитай очсон. Намайг очиход М.******* эхнэртэйгээ, нэг найз нь эхнэртэйгээ цуг архи ууж сууж байсан. Би ороод хүмүүстэй мэнд мэндчихээд аяга цай уугаад сууж байтал  М.******* нэг гаанс гаргаж ирээд “Чамд ийм зүйл байна уу” гээд миний толгой руу эхний удаа цохиход би юм хэлээгүй, харин хоёр дахь удаагаа цохиход нь “Яагаад миний толгой руу цохиод байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд бид нар миний авчирсан архийг задлаж ууж дуусчихаад байж байтал хашааны гадаа ах машинтайгаа ирсэн. Тэгээд би гэрээс гараад ахынхаа машинд суух гэхэд М. намайг явуулахгүй, үлдчих гээд байсан. Тэгэхээр нь би “Явахгүй бол болохгүй, очиж хоолыг нь хийж тавихгүй бол болохгүй” гэж хэлээд хашааны хаалгаар дөнгөж гарахад М. миний араас цохьсон. Намайг эхний удаа цохиход би мөсөн дээр халтираад унасан. Дахиад цохиход нь гараараа хаахад миний гар руу мод шиг зүйлээр цохьсон. Гэртээ очоод байж байтал толгой халуун оргиод байхаар нь эхнэртэй хэлээд, бид хоёр эмнэлэгт очиж үзүүлж оёдол тавиулсан. Би толгойндоо хоёр, гарандаа гурван оёдол тавиулсан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

            Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “... 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* найзынхаа хамтаар уурхай дээрээс нүүрс түүсэн гэрт хүргээд өгөөч гэхээр нь би очиж авсан. Тэгтэл ******* манай найзын төрсөн өдөр болж байна гээд Бадралын 2-р гудамжинд нэг айлын гадаа хүргүүлж найзтайгаа хамт буугаад үлдсэн. Би гэртэй байж байтал орой 19 цагийн үед *******тай хамт явсан залуу надруу утасдаад ******* хүнд зодуулаад байна, нөгөө газраа хүрээд ирээч гэхээр нь дээрх буулгасан айлын хашааны гаднаас , ******* нарыг аваад машинтай явсан юм. Намайг очих үед ******* зодуулсан бололтой хувцас нь шороо болсон толгойн хэсгээс нь цус гарсан байсан. Би машиндаа *******ыг суулгаад хөдлөх үед М.******* нь гартаа барьсан байсан модоор урд салхины шилийг модоор цохиж хагалсан учир би шууд хажуугаар нь гараад явсан юм...” гэх мэдүүлэг

/хх-ийн 23-29 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.ын өгсөн “...******* гаанс гаргаж ирээд өвөөгийн эд хөрөнгө чамд ийм зүйл байна уу гэх мэтээр ярьж суугаад *******ын толгойн тус газарт нь уг гаансны толгойн хэсгээр 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Энэ үед манай найз ******* эмнэлэгт хоол хүргэж өгөх ажилтай гэж хэлээд босоод явах гэхэд ******* нь явуулахгүй зууралдаж байгаад *******ыг гэрээс гарах үед араас нь өгзөг хавьд нь нэг удаа өшиглөж байсан. Ингээд хашааны гадаа гараад би ахын утас руу нь залгаад бид хоёрыг анх буулгасан газартаа ирээд авчих гэж хэлээд зогсож байтал ******* нь гарч ирээд *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж газар унах үед нь гар цээж хавьд нь өшиглөж зодсон. Би *******ыг салгаж ахын машинд суулгаад машин хөдлөх үед ******* гартаа тохой орчим урттай мод барьж гүйж ирээд машины урд салхины шилийг цохьсон учир ах айгаад шууд явсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын “...Би санаа зовоод араас нь гарсан чинь ******* ******* хоёр газар унасан байдалтай дээр доороо ороод ноцолдож байхаар нь салгаж дараа нь дахин хашааны гадаа гараад ******* нь *******ын хөл хавьд нь өшиглөх үед зөрүүлж ******* *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж байгаа харагдсан. ******* гэрт байх үедээ гаанс гаргаж ирээд соруул талаар нь *******ын дух хавьд нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн "...Манай нөхөр ******* гаанс гаргаж ирээд “чамд ийм хөрөнгө байна уу” гэж хэлээд тоглож *******ын толгой руу гаансаар цохиж байгаа харагдсан. Хашааны гадаа гараад *******, ******* хоёр бие биенийгээ гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодолдож эхэлсэн. Энэ үед би очоод салгах гэж *******ыг татаад дийлэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг

/хх-ийн 41-45 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №08 шэ/129 дугаартай:

1 Т.*******ын биед баруун гарын 3-р хурууны алганы шивнүүр ясны зөрүүтэй хугарал, баруун чамархайн хуйх, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт

/хх-ийн 56 дугаар хуудас /

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 95 дугаар хуудас /,

хохирогчийн прокурорын газарт гаргасан хүсэлт

 /хх-ийн 107 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Т.*******, шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судласан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг дүгнэхэд шүүгдэгч М.******* нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* тоот өөрийн гэртээ Т.*******, Ш. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Т.*******ын толгой хэсэгт барьж байсан гаансаараа цохиж, уурлаад гараад явахад нь араас нь гарч нүүрэн тус хэсэгт нь гараараа цохиж, толгойн хэсэгт нь хатуу зүйлээр цохин зодож биед нь баруун гарын 3-р хурууны алганы шивнүүр ясны зөрүүтэй хугарал, баруун чамархайн хуйх, зүүн шуунд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр гаргаж өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах ьн зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.*******т мэдэгдсүгэй.

5. М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр гаргаж өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ