Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2026/00462

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоот хаягт оршин байх Х******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, А******* ******* овогт Ш*******ийн Ө******* /РД:*******, ИБД:*******, утас:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,874,406 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ш.Ө******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 112616 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 986,422 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг зээлээр авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 986,422 төгрөг, хуримтлагдсан хүү 1,594,584.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293,128.75 төгрөг нийт нэхэмжлэлийн дүн болох 2,874,406 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 60,941 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ш.Ө******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ш.Ө******* нь 2,874,406 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,874,406 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Х******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагчийн хариу тайлбартай бүрэн танилцан, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,874,406 төгрөгөөр төлөх графикийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.Ө*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,874,406 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч Ш.Ө******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Ш.Ө******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,874,406 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,874,406 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ш.Ө*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Ө*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,874,406 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч Ш.Ө******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Ш.Ө******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,874,406 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,874,406 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Ш.Ө*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,941 төгрөгөөс 30,470.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 30,470.5 төгрөг, хариуцагч Ш.Ө*******аас 30,470.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ