Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2026/00816

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2026/00025/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* тоотод байрлах, П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод түр оршин суух, А.Г-д холбогдох,

 

16,419,019.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

16,419,019.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие А.Г нь нэхэмжилж байгаа 16,419,019.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 16,419,019.37 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2026 оны 03 сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,641,901.37 төгрөгөөр сар бүр төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч А.Гт холбогдуулан 16,419,019.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч А.Г нь нэхэж байгаа 16,419,019.37 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2026 оны 03 сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,641,901.37 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Гт холбогдох 16,419,019.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 16,419,019.37 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2026 оны 03 сарын 30-ны өдрөөс 2026 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,641,901.37 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,045 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 120,022.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 120,022.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА