| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00059/И |
| Дугаар | 307/ШШ2026/00467 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2026/00467
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******** тоот хаягт оршин байх, М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:6874657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Ч*******ын Т******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 343,517.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд иргэн Ч.Т******* нь зурагт, плитка, битүү чанагчийг өрхийн хэрэглээний зориулалтаар тус байгууллагатай 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 830022091006 тоот Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан 3,659,700.00 төгрөгийг сарын 2,50 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч Ч.Т*******д 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Ч.Т******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 3,365,977.98 төгрөг, зээлийн хүү 1,892,734.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,642.64 төгрөг, нийт 5,262,354.96 төгрөг төлсөн. 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 132 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.
Иймд зээлдэгч Ч.Т*******тай байгуулсан 830022091006 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний хугацаа дуусгавар болсон тул 343,517.17 төгрөгийн өр төлбөрийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Ч.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Ч.Т******* миний бие М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 343,517.17 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Ч.Т*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 343,517.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Т******* нь нэхэмжлэгч М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 343,517.17 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ч.Т*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Т******* нь нэхэмжлэгч М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 343,517.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.Т*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,957 төгрөгөөс 5,478.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 5,478.5 төгрөгийг, хариуцагч Ч.Т*******гаас 5,478.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ