| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0173/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003100162 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээ сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс казак, боловсролгүй, мэргэжилгүй, “*******” ХХК-ний *******ийн *******эд ажилладаг, ам бүл 1, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ы ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Х.******* нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тоотод оршин суух иргэн Т.н гэрт хамт архи уух үедээ Т.г дэлгүүр явсан хойгуур түүний гэрт байсан 32 инчийн Шарп брэндийн 383.920 төгрөгийн үнэ бүхий телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний орой тоотод оршин суух Т.н гэрт согтууруулах ундаа хэрэглэн улмаар Т.г дэлгүүр явсан хойгуур гэрт нь байсан 383.920 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн “Шарп” брэндийн телевизорыг авч хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* нь “... Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судласан:
2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт
/хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтийн хамт
/хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.н өгсөн “... ******* ахыг гэртээ үлдээж дэлгүүрээс архи авах гэж гарч яваад хүнсний дэлгүүрт ирж нэг шил 0,5 литрийн Хараа архи аваад гэртээ иртэл ******* ах гэрт байхгүй байсан. Би хаашаа явсан юм болдоо гэж бодоод зурагт үзэх гэтэл манай зурагт байхгүй болсон байсан. Би ******* ахыг хулгай хийх хүн биш дээ гэртээ орж үзэж байгаад маргааш аваад ирэх байлгүйдээ гэртээ зурагтгүй юм чинь гэж бодоод маргааш ахыг зурагт авч ирээд өгөх байлгүй гэж хүлээсэн ирэхгүй байсан учир гэрт нь очтол гэртээ байхгүй байсан. Би за ******* ах аваагүй байж магадгүй ямар ч байсан цагдаад мэдэгдье гэж бодоод хороон дээр очиж хороон цагдаад манай зурагт алга болсон байна гэж хэлсэн. Цагдаа нар ******* ахыг олоод ирсэн. Би манай ах юм аа, надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй гэж хэлтэл хулгайн хэрэг үйлдсэн байсан шалгадаг хүмүүс нь шалгаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн үгүйг нь тогтооно гэж хэлээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг
/хх-ийн14-15 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн НА-18-184 тоот тайлан
/хх-ийн 26-27 дугаар хуудас/,
“*******” ХХК-ийн цалингийн тодорхойлолт
/хх-ийн 35 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судласан хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Х.******* нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний орой тоотод оршин суух Т.н гэрт хамт согтууруулах ундаа хэрэглэн улмаар Т.г дэлгүүр явсан хойгуур гэрт нь байсан 383.920 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн “Шарп” брэндийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутай байна гэж шүүх түүнийг үзлээ.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллаж байгаа нь үндэслэлтэй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирлыг эд хөрөнгийг буцаан өгч төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Х.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, ухаарч ойлгосон, хохирлыг эд хөрөнгийг буцаан өгч төлсөн, хохирогч Т. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.д хохирлыг эд зүйлээр нь буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ