Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2026/00872

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2026/01015/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* гудамжинд байрлах, Т -ийн нэхэмжлэлтэй,

 

Т.Эыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Т шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

З.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банктай цалингийн цахим зээлийн гэрээ байгуулж, онлайнаар 26,650,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд 262 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Одоогийн байдлаар Т.Эын холбоо барих утасны дугаар болон оршин суух хаяг нь тодорхойгүй байна. Түүний аав болон Ттай холбогдоход, өөрийн биеэр ирж уулздаггүй бөгөөд аавтайгаа уулздаггүй гэсэн тайлбарыг өгсөн. Иймд Т.Эыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, цалингийн цахим зээлийн гэрээ, Т.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, харилцах дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн мэдээллийн лавлагаа, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.   Хүсэлт гаргагч Т нь Т.Эыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Хүсэлт гаргагч Т нь шүүхэд ирүүлсэн хүсэлтийнхээ агуулгыг ...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банктай цалингийн цахим зээлийн гэрээ байгуулж, онлайнаар 26,650,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд 262 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Одоогийн байдлаар Т.Эын холбоо барих утасны дугаар болон оршин суух хаяг нь тодорхойгүй байна гэж тайлбарлаж байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь Т -д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2024 оны 11 сарын 13-ны өдрийн */*********  дугаартай цалингийн цахим зээлийн гэрээ, 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Т.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

Иймд ******** регистрийн дугаартай Тын Эыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******** регистрийн дугаартай Тын Эыг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Эыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Т.Эын хаяг болон хаана байгааг нь тодруулсны эцэст хүсэлт Т -ийн хаягаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С /утас *******/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА