| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2026/00432/И |
| Дугаар | 307/ШШ2026/00890 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2026/00890
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2026/00432/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** байрлах, НКЭАТ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, Г.Н/утас 88053467/-д холбогдох,
6,847,310.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч НКЭАТ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
6,847,310.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжилж байгаа 6,847,310.56 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 04 сарын 20-оос 2027 оны 03 сарын 20-ны дотор хугацаанд сар бүр 570,609.21 төгрөгөөр сар бүр төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
... хариуцагч Насанжаргалын хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч НКЭАТ нь хариуцагч Г.Нд холбогдуулан 6,847,310.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Г.Н нь нэхэмжилж байгаа 6,847,310.56 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 04 сарын 20-ноос 2027 оны 03 сарын 20-ны дотор сар бүр 570,609.21 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар НКЭАТ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Нд холбогдох 6,847,310.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 6,847,310.56 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 04 сарын 20-ноос 2027 оны 03 сарын 20-ны дотор сар бүр 570,609.21 төгрөгөөр төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,507 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 62,253.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 62,253.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА