| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00005/И |
| Дугаар | 307/ШШ2026/00497 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2026/00497
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ********** оршин байх, Т******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоот хаягт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******** тоот хаягт оршин суух, А******* овогт Ц*******гийн Ч******* /РД:*******, утас:*******/-д хол*******ох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,023,246.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ц.Ч******* нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-203630 дугаартай зээл 332 хоног, 93001-205195 дугаартай зээл 56 хоног, 93001-217006 дугаартай зээл 240 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Т******* Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Ц.Ч*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Ц.Ч******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 468081 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-203630 дугаар, 93001-205195 дугаар, 93001-217006 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,851,650.15 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,055,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 78,134.01 төгрөг, нотариатын зардалд 37,500 төгрөг, бүгд 5,023,246.16 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ц.Ч*******ээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Ч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ц******* овогтой Ч******* нь Т******* ******* ******* ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, хурдан хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ч*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 5,023,246.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ч******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,023,246.16 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ц.Ч*******д хол*******ох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ц.Ч******* нь нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,023,246.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Ч*******д хол*******ох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,322 төгрөгөөс 47,661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 47,661 төгрөгийг, хариуцагч Ц.Ч*******ээс 47,661 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ