Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/22

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******6 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн *******0*******6/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолтой, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох *******80067808 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******6 оны 0******* дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

. Монгол улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд:

-Баянгол дүүргийн шүүхийн *******000 оны 07 дугаар сарын *******4-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******39 дүгээр зүйлийн *******39.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Төв аймаг дахь Сум дундын шүүхийн *******03 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******.-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн *******0*******0 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн 0704 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, РД:*******

*******.Монгол улсын иргэн,  тоотод оршин суудаг, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0******* оны 06 дугаар сарын 30-ны өдөр 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн РД:*******.

*******, ******* нар нь бүлэглэн *******0******* оны 08 дугаар сарын *******3-ны өдрөөс *******6-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын ******* дугаар багийн “******* *******” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр “Gold monster” загварын металл хайгч. хүрз, осков зэргийг ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийхээр хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 8*******.3 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.  

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн ., 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 6000 нэгж буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял, *******т (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4., дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш *******0 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан (нэг) жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0******* оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн , 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ Gold monster гэх бичиглэлтэй металл хайгч ширхэг, ,63 грамм жинтэй алтыг улсын орлогод оруулж,

-Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осков ширхэг, модон иштэй хүрз ширхэг, сав ******* ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******6 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн *******0*******6/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолоор жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Би ******* охин, хүүгийн хамт өрх толгойлж амьдардаг. 0 жилийн өмнө хань ижлээ алдаж, өдий болтол ганцаараа хөдөлмөрлөж, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж ирсэн. Өсвөр насны охин ******* дугаар ангид сурдаг, энэ жил сургуулиа төгсөнө. Миний охин сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй. Бага охин минь дугаар анги төгсөж  СУИС-ийн лецэд орно. Дуулж бүжиглэх, жүжиглэх авьяастай, их мундаг хүүхдүүдтэй би. Хүүхдүүдийнхээ ирээдүйг хамт бүтээлцмээр байна. Энэ чухал үед нь орхиод явж чадахгүй байна. Мөн миний биеийн байдал минь энд хоригдоод  сар гарантай жирэмсэн гэдгээ мэдсэн, хордлого өгөөд хэцүү байдалтай байна.

Одоо би 4 настай, оройтсон жирэмслэлт ч гэсэн хүүхдээ гаргаад сайн хүн болгож хүмүүжүүлэх болно. Миний бие энд хориотой байх хугацаанд их зүйлийг маш сайн ойлгосон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдож, асуудал гаргахгүй, чин шударгаар хөдөлмөрлөж, амьдрах болно гэдгээ амлаж байна.

Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, хохироос өөр ял шийтгэлээр шийтгэж өгөөч гэж ******* би чин сэтгэлээсээ гуйж байна...гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгч ******* би Эрүүгийн хуулийн тусгай энгийн *******4.*******-р зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч *******ын хүсэлтээр дааж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.   

Шүүгдэгч *******ыг анхан шатны шүүхийн  *******0*******6/ЦШТ/34 тоот шийтгэх тогтоолоор дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон жилийн хугацаагаар хорих ял оногдуулж цагдан хоригдож байна.

Шүүгдэгч *******т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, өрх толгойлсон эх, одоогийн байдлаар ******* сартай жирэмсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7-р зүйлийн .******* дахь заалтыг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг авч өгнө үү. ******* нь өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн боловч ялаа хугацаанд нь биелүүлээд явж байгаа болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

******* өмнө нь *******0******* оны 06 дугаар сард 6, 7 хүн дагаж энэ хэрэгт холбогдож, ,400,000 төгрөгөөр торгуулсан, энэ торгуулийн ял одоо үргэлжлээд, энд сууж байгаа дүү нь төлөөд явж байгаа. Бид энэ хүний хувийн байдал талаас нь харж үзээч гэж гомдол гаргасан. Гэм буруу дээр маргахгүй, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Одоо энэ хүн жирэмсэн, 3 хүүхэдтэй, том хүүхэд нь ******* дугаар ангийн охин, энэ охин 3 бага дүүгээ хараад хоцорсон. Энд сууж байгаа эрэгтэй дүү нь ******* бага насны хүүхэдтэй, хамт амьдардаггүй, эгчээсээ хол амьдардаг. Энэ дүү нь *******ын зөвхөн торгуулийг нь төлдөг. Ийм нөхцөл байдлууд байгаа. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгөөч гэсэн санал гаргаж байгаа. *******ын хувьд дахин дахин гэмт хэрэг үйлдээд болохоо байсан хүн биш. Найз нөхөд нь хамт яваад өгөөч гэхээр нь явсан асуудал байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан торгуулиа сар бүр төлөөд явж байгаа. Торгох ялыг ар гэр нь төлж байгаа гэж би ярьсан. Гэхдээ ******* хүүхдийнхээ мөнгөөр төлж байсан юм билээ. Тэгээд энэ хүнийг хоригдсон болохоор төлөхгүй байх боломжгүй учраас ар гэр нь төлөөд явж байсан гэдгийг хэлэх байна. Хуульд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би өрх толгойлсон эмэгтэй, амьдралаа авч явахын тулд хийж болох бүхий л ажлыг хийж яваа. /уйлав/ Хамгийн гол нь хүүхдүүддээ их санаа зовж байна. Тухайн үед 9 сар болох гээд хэдэн төгрөг хэрэгтэй байсан учраас ийм үйлдэл хийсэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би өөрөө дүүтэйгээ өнчин өрөөсөн өссөн. Миний биеийн байдлын хувьд 6-7 долоо хоногтой жирэмсэн, даралт ихэснэ, багасна, хүүхэд тээх явцад хүндрэлтэй байгаа. Болж бүтье гээд нэг хүн байгаа, жирэмснээ ч мэдэхгүй явж байгаад ийм хэрэгт холбогдсон. Энэ байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хэлэх санал байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

******* гомдолдоо ******* сартай жирэмсэн талаар дурдсан байна. Энэ талаар нотлох баримтыг мөн өмгөөлөгчийн зүгээс сая шүүхэд гаргаж өгч байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах гэж заалт байгаа. *******ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн жирэмсэн болох нь нотлогдож байгаа учраас энэ зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тэнсэх гэдэг зохицуулалт яригдахгүй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчээс гаргасан гомдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой талаар тайлбартаа хэлсэн. 7.6 дугаар зүйлийн -д  “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн эмэгтэйд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ******* жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно.” гэж зохицуулсан байгаа. Шүүгдэгч *******ын хувьд өмнө нь яг ийм хэрэгт шийтгүүлж байсан. Тэгэхээр 7.6 дугаар зүйлийг хэрэглэх хэрэглэхгүй нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Энэ хүнийг ******* сартай жирэмсэн гэдэг утгаар энэ заалтад хамаарч болох юм гэж үзэж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн ., 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдлыг үндэслэн тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна. 

Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн *******0******* оны 08 дугаар сарын *******3-ны өдрөөс *******6-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын ******* дугаар багийн “******* *******” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр “Gold monster” загварын металл хайгч. хүрз, осков зэргийг ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийхээр хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд :8*******.3 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн ., 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн -д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлсон.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн .7 дугаар зүйлийн *******-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосны дагуу шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийхээр хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд :8*******.3 төгрөгийн хохирол учруулсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад холбогдох бүхий л ажиллагааг гүйцэтгэж, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай, хүрэлцэхүйц байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл дээрх хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6-р тал), шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-7-**************-р тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-*******3-р тал), иргэний нэхэмжлэгч : “...Би *******0*******0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Хонгор сумын Засаг даргын тамгын газарт тус сумын ******* дугаар баг хариуцсан нийгмийн ажилтан албан тушаалтай ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Хонгор сумын Байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой асуудалд намайг Хонгор сумын албан ёсны хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоор Хонгор сумын Засаг даргын орлогч *******0*******  оны ******* сарын 04-ний өдрийн *******/748 дугаар албан бичгээр томилсон. Би тус сумын экологид учирсан хохирлыг тооцох шинжээчдийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Хонгор сумын нутаг дэвсгэрт байгаль орчны чиглэлээр учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх саналтай байгаа бөгөөд Төрийн сангийн 0090003040 дугаартай дансанд хийлгэж өгнө үү” гэх мэдүүлэг (хх-*******9-30 тал),

-гэрч : “...Би *******0*******3 оны 06 дугаар сарын *******-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, жолоочоор ажиллаж байна. Би *******0******* оны 08 сарын *******-ний өдрөөс 09 дүгээр сарын 0-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын *******-р багт байрлах “******* *******” гэх газарт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын постонд үүрэг гүйцэтгэсэн юм. Ингээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу *******0******* оны 08 дугаар сарын *******6-ны өглөө .00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан байцаагч , - нар нь албаны тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг пост дээрээс аваад Хонгор сумын *******-р баг “Цэхэр ******* гэх газар руу өгсөөд очих үед буюу *******0******* оны 8 сарын *******6-ны өдрийн 8.00 цагийн орчим очих үед нийт 3 бүлэг этгээдүүд газрын хэвлийд халдаж байсан үйлдлийг таслан зогсоосон юм. Тухайн хүмүүс нь бүгдээрээ ашигт малтмал олборлох багаж хэрэгсэлтэй байсан бөгөөд уг хүмүүсийг , - нар нь аваад явсан” гэх мэдүүлэг (хх-36-37-р тал),

-“ ” ХХК-ийн *******0******* оны 0 дугаар сарын 3-ны өдрийн *******/0******* дугаартай “...*******0******* оны 0-р сарын 0-ний өдрийн хэмжилтийн ажлаар иргэн ******* нар нь нийт .******* м&sup*******; талбайг эвдрэлд оруулсан нь тогтоогдсон бөгөөд доорх солбицол бүхий талбай байна. Иргэн ******* нарын эвдрэлд оруулсан гэх талбайг Кадастрын зураг зүйн мэдээллийн системд *******0******* оны 0 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Иргэн ******* нар нь нийт .*******м&sup*******; талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь хэмжилтээр тогтоогдсон бөгөөд уг талбайд учирсан хохирлын үнэлгээг байгалийн бүрэлдэхүүн тус бүрээр тооцож дараах хүснэгтэд харууллаа.

Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг тооцохдоо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан *******0******* оны 0-р сарын *******7-ны өдрийн А/37., А/3 тоот тушаалаар батлагдсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-ын дагуу тооцсон болно. Иргэн ******* нарын Байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 8*******.3 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход *******6. төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт (хх-48-4-р тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0******* оны ******* дугаар сарын 09-ний өдрийн ЕГ03*******/847 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн савтай металл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан савтай шаргал өнгийн металл нь 6.70 грамм байна. Харин шаргал өнгийн металл дангаараа .63 грамм байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Аи-89.8%/, цахиур-/Si-.%/, төмөр-/Fe-.36%/мөнгө-/Ад-.%/, кали-/К-.033%/ зэрэг элементүүдийн агууламжтай байгаа тул шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алт байна” гэх шинжээчийн дүгнэлт (хх-6-66-р тал),

-“Онцгой үнэлгээ” ХХК-ийн *******0******* оны ******* дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-*******/0*******/67 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-78-8-р тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар маргаангүй, хөдөлбөргүй нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаж, дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан байхыг ойлгодог.

Иймд Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр, “Гоүлд монстер” загварын металл хайгч, хүрз, осков зэргийг ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийхээр хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 8*******.3 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн ., 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирол нөхөн төлсөн болон тэдний хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж, харин шүүгдэгч *******т жилийн хугацаагаар хорих ял  оногдуулсныг шууд буруутгах боломжгүй юм.

Улмаар шүүхээс шүүгдэгч нарын бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .*******-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь зөв бөгөөд шүүгдэгч ******* нь урьд тус шүүхийн *******0******* оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *******0*******/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй ч хувийн байдалд авч үзжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ******* нь урдах шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,400,000 төгрөгөөр торгох ялаас *******0*******6 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 4,3*******0,000 төгрөгийн үлдэгдэлтэй, торгох ялыг тогтоосон хугацаанд төлж байгаа талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын танилцуулга, Хаан банкны төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. 

Гэхдээ давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг доорх үндэслэлээр өөрчилж, заавал түүнийг нийгмээс тусгаарлаж, хорих ял оноох нь зохистой биш гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анхнаасаа гэм буруугийн талаар болон хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй, түүндээ гэмшиж буй хандлага, хохирлыг бүрэн төлсөн, ар гэртээ өсвөр насны болон бага насны хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг, түүний ******* сартай жирэмсэн эрүүл мэндийн байдал зэргийг нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4., 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          .  Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******6 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн *******0*******6/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******., 4 дахь заалтад:

-“*******. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 6000 нэгж буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял, *******т (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг:,

-“Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж.,

-“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан (нэг) жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.*******., *******. дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож, үүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дахь заалтаас “... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас...” гэснийг хасаж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 7 /далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүгдэгч *******т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТӨМӨРХҮҮ

ШҮҮГЧИД                                                       Б.МАНЛАЙБААТАР

                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ