| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/00057/И |
| Дугаар | 307/ШШ2026/00525 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 307/ШШ2026/00525
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******** оршин байх, Г******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******** тоот хаягт оршин суух, Б******* овогт Э*******ы Н******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,428,291.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Э.Н******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г******* *******тай З*******4 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш удаа дараа утсаар холбогдож зээлээ төлөхийг мэдэгдэж байгаа боловч зээлээ төлөхгүй байх тул Э.Н*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,065,465.70 төгрөг, зээлийн хүү 1,326,787.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,037.79 төгрөг, нийт 10,428,291.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г******* *******наас зээл авч хэрэглэсэн нь үнэн. Г******* *******ны нэхэмжилсэн 10,428,291.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Миний эрүүл мэндэд үүссэн шалтгааны улмаас 2025 оны 4 дүгээр сараас хойш эмчилгээ хийлгэж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсны улмаас зээлийн төлөлтөө хийж чадахгүй хугацаа хэтэрсэн юм.
Одоо биеийн байдал сайжирч УБТЗ-ын 6 дугаар ангийн ПД-3 дугаар хэсэгт замчнаар туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн.
Би Г******* *******инд төлөх төлбөрөө
2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,172,291.38 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг,
2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг,
2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг,
2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг,
2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах боломжтой байна. Учир нь би одоо шинэ байгууллагад туршилтын хугацаандаа ажиллаж байгаа тул бага цалин авч байгаа юм.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Э.Н*******ын тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан зээлийн гэрээний төлбөр 10,428,291.38 төгрөгийг 9 сарын хугацаанд төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь хариуцагч Э.Н*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,428,291.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.Н******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Э.Н******* нь нэхэмжлэлийн шаардлага 10,428,291.38 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,172,291.38 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Э.Н*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Н*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,428,291.38 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.Н******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Э.Н******* нь нэхэмжлэлийн шаардлага 10,428,291.38 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,172,291.38 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,157,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Э.Н*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,803 төгрөгөөс 90,901.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 90,901.5 төгрөг, хариуцагч Э.Н*******аас 90,901.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ