| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2002002100273 |
| Дугаар | 2026/ДШМ/303 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг, Л.Содбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/303
Э.Б-, Ц.Ш-, О.М-, Ц.А-,
Ш.Я-, Х.Э-, Б.Б-, Б.Ц-, Б.Б-, Х.С-, Г.И-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг, Л.Содбаяр,
хохирогч М- Z- I- (М- З- И-)-ийн хууль ёсны төлөөлөгч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан,
иргэний нэхэмжлэгч “М-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-, түүний өмгөөлөгч Г.Тулга,
иргэний хариуцагч “А-” ХХК-ийн өмгөөлөгч К.Жархынбек,
шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч К.Бауиржан,
шүүгдэгч Ц.Ш-, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав,
шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, Ү.Чойжилсүрэн,
шүүгдэгч Ш.Я-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,
шүүгдэгч Б.Б-,
шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
шүүгдэгч Х.С-, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,
шүүгдэгч Г.И-, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Ж.Гантулга,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2095 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөг, Л.Содбаяр нарын хамтран бичсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч К.Бауиржан нарын хамтран, иргэний хариуцагч “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.М-, түүний өмгөөлөгч К.Жархынбек нарын хамтран, шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарын хамтран, шүүгдэгч Ц.Ш-, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, Ц.Даваажаргал, шүүгдэгч Ш.Я-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Г.И-ы өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Цолмон-Э- нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Б-, Ц.Ш-, О.М-, Ц.А-, Ш.Я-, Х.Э-, Б.Б-, Б.Ц-, Б.Б-, Х.С-, Г.И- нарт холбогдох 2002002100273 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Г- цохиот овгийн Э-ийн Б-, 1979 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн ...., ял шийтгэлгүй, (РД:АЭ-),
2.Б- овгийн Ц-ын Ш-, 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр, зураглал мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ......, (РД:ХЦ-), урьд:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэн, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,
3.М- овгийн О-ын М-, 1982 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, ......., ял шийтгэлгүй, (РД:ЧО-),
4.Б- овгийн Ц-гийн А-, 1964 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ....., ял шийтгэлгүй, (РД:ЗЦ-),
5.Ш- овгийн Ш-гийн Я-, 1978 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ......, ял шийтгэлгүй, (РД:СШ-),
6.Б- овгийн Х-н Э-, 1971 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......, ял шийтгэлгүй, (РД:ЦХ-),
7.Г- Х- овгийн Б-ийн Б-, 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ........., ял шийтгэлгүй, (РД:УБ-),
8.Б- овгийн Б-ы Ц-, 1975 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 50 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ......, ял шийтгэлгүй, (РД:ШБ-),
9.Б- овгийн Б-ын Б-, 1980 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 45 настай эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Х-т ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ...., ял шийтгэлгүй, (РД:РБ-),
10.Б- овгийн Х-ын С-, 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Х-т ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........, ял шийтгэлгүй, (РД:ХХ-),
11.Ч- овгийн Г-ы И-, 1985 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 40 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Х-т шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........., ял шийтгэлгүй, (РД:ЕГ-);
1.Шүүгдэгч Э.Б- нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Г- албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш-тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г- албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын харилцаа, геодози, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаар тушаал, захирамжаар батлагдсан Г- албаны дүрэм, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг байгуулах тухай 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”, Газрын харилцаа, геодози, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг тус тус зөрчиж,
“Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг Зөвлөлийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Ш-ээр үйлдүүлж, уг хурлын тэмдэглэлийг өөрөө хянаж гарын үсэг зурж баталгаажуулан Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээр газар баталгаажилтын хувийн хэргийг хянуулахгүйгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б.Н-, Б.А-, “А-” ХХК, Б.Б-, Л.С-, С.Н-, Г.Т-, Н.Н-, Б.Уянга, Б.У-, Г.А-, Д.Г-, Г.Ч-, З.Ү-, Д.Г-, Ц.О-, Э.Х-, А.Д-, Д.А-, О.М- болон түүний хамаарал бүхий “А-” ХХК-д,
мөн Ц.Ш-, Ш.Я- болон төрөл садангийн холбоотой Х.Э- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ш.Я-, Х.Э- нарт газар эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон,
2.Шүүгдэгч Ц.Ш- нь шүүгдэгч Э.Б-тай бүлэглэж үйлдсэн дээрх гэмт хэргээс гадна Х.Э-, Ш.Я- нарт бий болсон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 17,554 м.кв газрын эзэмших эрхийг гэмт хэргийн улмаас бий болсон эдийн бус хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Х.Э-, Ш.Я- нарыг Т.Б-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, газрын төлбөр 640,000,000 төгрөгийг өөрийн төрөл садангийн хүн болох Г.Б-ын эзэмшлийн дансаар шилжүүлэн авч ашигласан буюу мөнгө угаасан,
3.Шүүгдэгч Б.Б- нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн 190200436 дугаартай хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,
4.Шүүгдэгч Ц.А- нь Г- албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ц.О-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж, ашигтай байдал бий болгох зорилгоор Э.Б-, Ц.Ш- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г- албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд Ц.О-т эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон,
5.Шүүгдэгч Ш.Я- нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Э.Б-, төрөл садангийн хүн болох Ц.Ш- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд газар эзэмших хүсэлт гаргах, өөрийн иргэний бичиг баримтыг ашиглуулах, газар эзэмших гэрээ байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
улмаар өөрт эзэмших эрх үүссэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8,000 м.кв талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ц.Ш-ийн зааврын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Т.Б-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, улмаар Т.Б-гийн газрын төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс Ц.Ш- болон Г.Б-аар дамжуулан авч, ашиглан мөнгө угаасан,
6.Шүүгдэгч Х.Э- нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Ц.Ш- болон төрөл садангийн хүн болох Э.Б- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд газар эзэмших хүсэлт гаргах, өөрийн иргэний бичиг баримтыг ашиглуулах, газар эзэмших гэрээ байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
улмаар өөрт эзэмших эрх үүссэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9,554 м.кв талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ц.Ш-ийн зааврын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Т.Б-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, улмаар Т.Б-гийн газрын төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс Ц.Ш-ээр дамжуулан авч, ашиглан мөнгө угаасан,
7.Шүүгдэгч О.М- нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр”Б-” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан нөхцөл байдлыг далимдуулан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ливан улсын иргэн хохирогч М- З- И--д мэдэгдэлгүйгээр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт” бүхий нэмэлт гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Б-” ХХК-тай байгуулсан мэтээр баримт бичиг боловсруулан нотариатаар гэрчлүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгож, уг баримт бичгийг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас шүүхийн шийдвэрээр “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 168010/Б- дугаар бүхий 332 м.кв талбайд дутуу баригдсан 1,159,296,658 төгрөгийн төсөвтэй ажил гүйцэтгэгдсэн барилгыг 723,876,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,
мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.М- нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Б-, тус албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Ш- нартай үйлдлээрээ санаатай нийлж бүлэглэн “А-” ХХК-д Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай №Б- газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, нэгж талбарын 186Б-3 дугаартай, 896 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгогдох нөхцөлийг бүрдүүлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
мөн төлбөр авагч С.О-д төлбөр төлөгч “Б-” ХХК-аас 723,876,000 төгрөгийг гаргуулах” тухай шийдвэр гүйцэтгэлийн 18250558 дугаартай иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо төлбөр төлөгч биш “Б- партнерс” ХХК-ийн 332 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон 25,5 хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу баригдсан барилгыг төлбөртөө шилжүүлэн эдийн засгийн давуу байдал олж авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц-д хөндлөнгөөс нөлөөлж,
улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц-, тус газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С-, Б.Б-, 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.И- нар нь шийдвэр гүйцэтгэлийн 18250558 дугаартай иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчид давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Ц.Ц-болон “Б- партнерс” ХХК-ийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчиж, төлбөр төлөгч биш “Б- партнерс” ХХК-ийн 332 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон 25,5 хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу баригдсан барилгыг иргэн С.О- болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, “Б- партнерс” ХХК-д 1,159,296,658 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
8.Шүүгдэгч Б.Ц- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.1-д заасныг тус тус зөрчиж, Тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С-, Б.Б- нараар дамжуулж шийдвэр гүйцэтгэгч Г.И-д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, “илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч, бусад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
9.Шүүгдэгч Б.Б-, Х.С- нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа газрын дарга Б.Ц-ын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Г.И-д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилга, байгууламжийг иргэн С.О- болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
10.Шүүгдэгч Г.И- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүрэг хариуцсан 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилга, байгууламжийг иргэн С.О- болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн шийдвэр гүйцэтгэлийн 18250558 дугаартай хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах явцдаа хохирогч Ц.Ц-ийг итгэмжлэлийн хугацаа дууссан учир төлбөр төлөгчийг төлөөлөн оролцох эрхгүй гэдгээ илэрхийлсний дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Х- болох ажлын байрандаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглан Ц.Ц-ийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөн оролцуулах гэсэн, мөн “Б-” ХХК-ийн нэрийн өмнөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18/05 дугаартай “төлбөр авагч талтай эвлэрч охин компани болох “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг төлбөр авагчид шилжүүлж гүйцэтгэх хуудсыг хааж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий өөрийн үйлдсэн албан бичгүүдэд Ц.Ц-ээр гарын үсэг зуруулах гэсэн тодорхой үйлдлүүдийг хийлгүүлэхээр түүнд “асуудлаа дуусгахгүй бол чам дээр зөрчлийн хэрэг үүсгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорино” зэргээр эрх чөлөө, хүсэл зоригийнх нь эсрэг тулган шаардаж, дарамталж заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас:
-Э.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
-Ц.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
-Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
-Ц.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
-Ш.Я-, Х.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
-О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-Б.Ц-, Б.Б-, Х.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
-Г.И-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-, Х.С- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Г.И-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үйлдэл холбогдлыг, шүүгдэгч О.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.9-т заасныг тус тус баримтлан “гэмт хэргийн шинжгүй, нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц-, Х.С- нарыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-, Г.И- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч О.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Э.Б-ыг “Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Ш-ийг “Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагчаар хамтран оролцсон”, “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-ыг “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.А-ийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд,
шүүгдэгч Ш.Я-, Х.Э- нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон”, “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд,
шүүгдэгч О.М-г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-, Г.И- нарыг “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоэр биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Б.Б-, Г.И- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Ц.Ш-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэзэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Ш.Я-, Х.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 15,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус,
шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч Ц.Ш-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 4 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,
шүүгдэгч Ш.Я-, Х.Э- нарт оногдуулсан торгох, зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж,
шүүгдэгч Ш.Я-, Ц.Ш- нарын баривчлагдсан, цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялаас хасаж,
иргэний хариуцагч “А-” ХХК-ийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж Ц- тоот оффис, үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-Ц-9 дугаартай, 8 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2Ц-2 дугаартай, 9 дүгээр давхар хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2Ц-3 дугаартай, Зоорины давхарт хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-Ц-8 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг,
Ц- ХХК-ийн 7 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2Ц-0 дугаартай эд хөрөнгийг тус тус гаргуулж, “Б- партнерс” ХХК-ийн өмчлөлд (Б.БаярМ-)-д олгож,
иргэний нэхэмжлэгч “Ц-” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Б- партнерс” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар “А-” ХХК-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
“Ц-” ХХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамжны Ц- тоот оффис, үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын 7 дугаар давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2Ц-0 дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой хохирлыг иргэний хариуцагч “А-” ХХК хариуцан барагдуулах үүрэгтэй болохыг дурдаж,
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 7,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-, Г.И- нараас хувь тэнцүүлж гаргуулан улсын орлого болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш-ээс 340,000,000 төгрөг, шүүгдэгч Х.Э-эс 300,000,000 төгрөг, шүүгдэгч О.М-гаас 500,000,000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганхөлөг хамтран бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
1.Шүүгдэгч О.М-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан “Залилах” гэмт хэргийн талаар:
Анхан шатны шүүхээс хохирогч М- Z- I- түүнийг төлөөлж “Б-” ХХК /гүйцэтгэх захирал Э.Э-/ нь “Э-” ХХК /төлөөлж хувьцаа эзэмшигч С.О-/-тай 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг байгуулахдаа “түүний хавсралт гэрээ”-г байгуулсан гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч О.М- нь хохирогч М- Z- I--тай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хавсралт” бүхий нэмэлт гэрээг байгуулсан мэтээр боловсруулан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж заасантай нийцэхгүй буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.
а/ “Б-” ХХК болон “Э-” ХХК-ийн хооронд гэрээ байгуулах цаг хугацаанд байлцаж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх “Э-” ХХК-аас ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/491 дугаартай албан бичигт “...2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ байгуулахад оролцсон...” гэж дурдсан бөгөөд хавсралт гэрээний талаар огт дурдаагүй /25хх 246/.
Мөн гэрч Э.С- /23хх 150, 153/, Э.Э- /21хх 36-37/, Н.О- /23хх 126/ нарын мэдүүлгүүдээс үзэхэд, 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан гэж л мэдүүлж, харин хавсралт гэрээний талаар огт мэдүүлдэггүй, түүнчлэн нотариатчаас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Хавсралт гэрээний хуулбар хувь”-ийг гэрчилсэн үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудаар хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдэнэ гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд Х-ттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн буюу анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.
б/ Мөрдөн байцаалтын явцад гэрч С.О- /21хх 98-101/, О.М- /23хх 135-136/, Н.О- нарын мэдүүлэг, иргэний хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /24 хх 47-158, 164-179/, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр өгсөн “Э-” ХХК болон “Б-” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /25хх 65-97/, нотариатын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичгийн хуулбар /24хх 40-46/ зэрэг баримтуудаар “...Хувьцаа худалдах худалдан авах гэрээний хавсралт” гэрээний хувь гэж байхгүй, нотариатаар батлуулаагүй, “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр өөр утга агуулга бүхий тус бүрийн хоёр хурлын тэмдэглэл, хоёр хурлын тогтоол үйлдэгдсэн...” үйл баримт тогтоогдсон.
Гэвч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О.М- болон түүний өмгөөлөгч нараас оролцуулах тухай хүсэлт гаргасны дагуу “Э-” ХХК-ийг төлөөлж гэрч О.М- мэдүүлэхдээ “...2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол тус тус нэг удаа үйлдэж, “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, хавсралт гэрээ тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлэн хувиудыг Улсын бүртгэлийн газар, Нотариатын газар өгсөн...” гэж илтэд зөрүүтэй мэдүүлсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
в/ Түүнчлэн шинжээчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын газраас болон С.О-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт авагдсан эх баримтуудад үзлэг хийн шинжилгээг хийсэн бөгөөд шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1074 дугаартай дүгнэлт /23хх 200-210/, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1487 дугаартай дүгнэлт /23хх 226-241/-үүдээр “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолд зурагдсан М- Z- I-, Э.С- нарын гарын үсэг нь хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй дүгнэсэн.
Мөн гэрч Э.С-ос: “...2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн компанийн хурлын тэмдэглэл хурлын тогтоолыг үзлээ энэ баримт дээр байгаа гарын үсгүүд миний гарын үсэг огт биш байна. “Э-” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах асуудалд огт оролцоогүй...” /23хх 150/ гэж мэдүүлсэн нь хохирогч М- Z- I--ийн “...хавсралт гэрээ байгуулаагүй...” гэсэн үйл баримттай зөрөөгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээний хавсралт гэх баримтад бус, харин 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн гэсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол зэрэгт зурагдсан М- Z- I-, Э.С- нарын гарын үсэг мөн эсэхэд шинжилгээ хийлгэсэн байхад шийтгэх тогтоолд “...шинжээчийн дүгнэлтээр “гэрээнд зурагдсан гарын үсэг хохирогчийнх биш гэж тогтоогоогүй, харин хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэжээ...” гэсэн байдлаар дүгнэлтийн агуулгыг өөрөөр тайлбарлаж шүүгдэгчийн гэм бурууг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
г/ Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, С.О- нь “Э-” ХХК болон “М-” ХХК-уудыг эзэмшиж, “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, мөн хавсралт”-д гарын үсэг зурсан. Гэвч С.О- нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү О.М-н хүсэл сонирхлын дагуу уг баримт бичгүүдэд гарын үсэг зурсан буюу тухайн баримт бичгүүд нь цаашид хэрхэн ашиглагдах талаар болон хууль зүйн ямар үр дагавар бий болгохыг мэдэж байсан эсэх нь эргэлзээтэй.
Мөн С.О-ыг О.М- нь итгэмжлэлээр төлөөлөн “Б-” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн дутуу баригдсан 2,159,296,658 төгрөгийн төсөвтэй ажил гүйцэтгэгдсэн барилгыг 723,876,000 төгрөгийн төлбөрт О.М- нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. О.М-н өмгөөлөгч Ж.Очирхуяг нь итгэмжлэлийн үндсэн дээр “М-” ХХК-ийг төлөөлж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” болон “Эрх шилжүүлэх” гэрээг иргэн М.А-тэй байгуулж, нийт 500,000,000 төгрөгөөр компанийн 100 хувийн хувьцаа, компанийн эзэмшилд бүртгэлтэй газар эзэмших эрхийг тус тус худалдаж, харин М.А-ээс төлбөрийг О.М- нь бэлнээр хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.
Иймд шүүгдэгч О.М- нь С.О-, Ж.О- нараар халхавчлан “Б-” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ” байгуулуулж, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Хавсралт гэрээний хуулбар” хувийг гэрчлүүлэн шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Прокурор Л.Содбаяр хамтран бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М-, Б.Ц-, Б.Б-, Х.С-, Г.И- нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн талаар:
а/ Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянахаар хуульчилсан бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг Х-гүйгээр хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.
-Анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ. Үүнд:
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Гэрч А.О--Э- /1хх 10/, Ц.Ц- /1хх 12-13/, Д.Д- /7хх 68-69/, З.А- /7хх 76-77/, Д.М- /9хх 136-137/, Ч.Ө- /7хх 126-127/, яллагдагч Г.И- /7хх 16-18, 9хх 169-171/ нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 18250558 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /19хх 205-213/, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-гаас Нийслэлийн шүүхийн шийдвзр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, холбогдох гүйцэтгэх хуудас зэрэг баримтууд /1хх 26/, 2018 оны 05 дугаар сарын 14-ний “Б-” ХХК-ийн нягтлан бодогч Д.Д-тай уулзсан тухай тэмдэглэл /1хх 50-51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц-ын нэрээр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/8384 дугаартай “эрх шилжүүлэх тухай” албан бичиг /1хх 69/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2а/234 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтууд /9хх 100-117/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/2743 дугаартай албан бичиг /8хх 201/ зэргийг хэргийн үйл баримттай харьцуулан үзэхэд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц-тай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхлэх үед уулзаж, ажиллагааны явц дунд төлбөрийг хурдан хугацаанд гаргуулах талаар болон “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газарт тавьсан хоригийг цуцлуулах талаар хүсэлтийг түүнд тавьж байсан зэрэг нь нотлогдсон ба энэ нь тэдгээрийн хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Төлбөр авагч С.О-д төлбөр төлөгч “Б-” ХХК-аас 723,876,000 төгрөгийг гаргуулах” тухай гүйцэтгэх хуудастай, шийдвэр гүйцэтгэлийн 18250558 дугаартай хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчид давуу байдал бий болгох зорилгоор өөрөө болон өөрийн шууд харьяалан удирддаг тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С-, Б.Б- нарын хамтаар шийдвэр гүйцэтгэгч Г.И-д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, “илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа дараа үүрэг чиглэлийг өгч байсан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Харин 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С-аар шийдвэр гүйцэтгэгч Г.И-ыг дуудуулж, “Эзэмших эрх шилжүүлэх тухай” 1/8684 дугаартай албан бичгийг Г.И-аар үйлдүүлж, гарын үсэг зурж Г- албанд хүргүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1/10670 дугаартай албан бичгийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн зэрэг нь гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзсэн.
Улмаар газрын дарга Б.Ц-, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С- нараас дуудаж өгсөн үүргийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Эзэмших эрх шилжүүлэх тухай” 1/8684 дугаартай албан бичгийг Б.Ц-ын нэрээр үйлдэж, гарын үсэг зуруулж Г- албанд хүргүүлсэн зэргээр гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж тус тус дүгнэсэн.
Шүүхээс дээр дурдсан хэргийн үйл баримт, нотлох баримтын агуулга, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс гадна улсын яллагчийн дүгнэлт, хохирогч М- Заухейр И-йн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахгүйгээр хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийн нотолгооны ач холбогдлын хувьд, Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1.4, 1.15-т заасны дагуу бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж, дүгнэлт хийхгүйгээр Б.Ц-, Х.С- нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн цагаатгасан нь үндэслэлгүй байна.
б/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С- нь гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэсэн. Тэрээр гэмт хэрэгт хамтран оролцоогүй хэмээн үгүйсгэж, тухайн цаг хугацаанд ажил үүргээ хэрэгжүүлж байгаагүй, магистрын сургалтад хамрагдаж байсан гэх боловч тэрээр магистрын зэрэг олгох сургалтад хамрагдахын зэрэгцээ ажил үүргээ хэрэгжүүлж байсан, мөн “Б- партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилга, байгууламжийг иргэн С.О-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны холбогдох албан бичгүүдэд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б- нь гарын үсэг зурсан боловч Х.С-ын нэрээр бичигдэж гарсан, тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цахим мэдээллийн сангийн холбогдох бүртгэлүүд Х.С-ын эрхээр бүртгэгдсэн, тухайн цаг хугацаанд хариуцсан 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ю.О-аа нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд чөлөөтэй, байхгүй байсан нь нотлогдоогүй зэргээр үгүйсгэгдсэн тул түүний магистрын зэрэг олгох сургалтад хамрагдаж байсан нь гэмт хэрэгт хамтран оролцоогүйг нотлохгүй.
Энэ талаар хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн Шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээснээс хойш тухайн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Х.С-ын гаргасан албан бичгүүд /1хх 30-32, 36, 52/, яллагдагч Г.И- /7хх 8-9/, гэрч Ю.О-аа /7хх 70-71/, Д.Ө- /7хх 128-129/ нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/23184 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ю.О-аагийн 2018 оны 05-06 дугаар сарын ажилласан цагийн бүртгэл, цалингийн карт /7хх 197-200/ зэрэг нотлох баримтууд авагдсан.
Гэтэл шүүхээс дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлд хамаарна.
в/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэж тодорхойлжээ. Мөн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Энэ хуульд заасан “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэсэн тайлбар хийсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Авлигын эсрэг конвенцийн 27 дугаар зүйл “Оролцох ба завдах”-ийн: 1 дэх хэсэгт “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт хамтран оролцогч, туслагч буюу өдөөн хатгагч зэрэг аливаа хэлбэрээр оролцсоныг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг дотоодын хууль тогтоомждоо нийцүүлэн авна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус хуульчилсан байна.
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан үзээд прокуророос гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр болох зохион байгуулагч, гүйцэтгэгчийг яллагдагч нарын хийж гүйцэтгэсэн үйлдэл болон эс үйлдэхүйгээр тодорхойлсон.
Тодруулбал, Б.Ц-, Б.Б-, Х.С-, Г.И-, О.М- нарын бүлэглэн үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болон түүний удирдлагад шууд харьяалагдах тус газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч нар, тэдгээрийн удирдлагад харьяалагдах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэгч гэсэн хэд хэдэн нийтийн албан тушаалтны бусдад давуу байдал бий болгох гэсэн нэг санаа зорилгод хүрэхийн тулд эрх мэдэл, албаны тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр албаны эрх ашгийн эсрэг харилцан уялдаа холбоотойгоор хийгдсэн, тодорхой цаг хугацааны явцад үргэлжилсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусдын хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчиж, эзэмшил, өмчлөлийн хөрөнгөд нь халдан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад шилжүүлэх замаар төгссөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт үйлдлийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаардах бөгөөд О.М-, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнууд болох Б.Ц-, Х.С-, Б.Б-, Г.И- нарын үйлдлийн үр дүнд “...Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” үйлдэгдсэн буюу аль нэгний үйлдэл оролцоо дутагдсан тохиолдолд дээр дурдсан гэмт хэргүүд туйлдаа хүрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа нь тэдгээрийг гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэл болж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Б.Ц-, Б.Б-, Г.И- нарын гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзэх нөхцөл байдал нотлогдоогүй бөгөөд Б.Ц-, Б.Б-, Х.С- нар нь ажил үүргийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажилллх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Г.И-аар гэмт хэргийг гүйцэтгүүлж, дээр дурдсанчлан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь нотлогдсон гэж үзсэн.
Гэтэл шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэхдээ нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй.
г/ Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй талаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Харин шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан үндэслэлд хамаарч байна. Учир нь, “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэж шууд тодорхойлсон. Энэ гэмт хэргийн заавал байх объектив шинж нь хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны хүрээн дэх үйлдэл, эс үйлдлийг хийж, үүний улмаас тодорхой хохирол бий болсон байхыг шаарддаг.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.И- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглах замаар бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатайгаар харилцан уялдаа холбоотойгоор хийгдсэн, нэг бус хэд хэдэн удаагийн үйлдлээр тодорхой цаг хугацааны явцад үргэлжилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бусдын хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчиж, эзэмшил, өмчлөлийн хөрөнгөд нь халдан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад шилжүүлэн өгсөн байхад дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүй, анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “хуулийн зорилго”, 1.2 дугаар зүйл “хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “шударга ёсны” зарчмууд алдагдана. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ы өмгөөлөгч К.Бауиржан хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүй, хэт нэг талыг барьсан байдлаар хэргийг шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Э.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна. Тухайлбал:
1.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь НЗД-ын 2016 оны А/784 дүгээр захирамжаар томилогдсон 9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар, зөвлөлийн гишүүд саналын нэг эрхтэй байхаар Г- албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагааны журамд тодорхойлсон байх ба эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан Зөвлөлийн гишүүдээс “хэлэлцэж байгаа асуудлыг олонхын саналаар шийдвэрлэдэг” байсан талаар мэдүүлсэн.
Зөвлөлийн зарим гишүүд болох гэрч Б.З- (32хх 13, 54хх 104, 54хх 231), Ч.О- (32хх 15), С.Д- (32хх 19), С.Д- (54хх 111) нарын мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан. Үүнээс гадна, зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр гэх баримтуудад мөрдөгч үзлэг хийж хуулбарлан авсан. Зөвлөлийн хурлын хураангуйлсан төлөвлөгөө, ирцийн тэмдэглэлд тусгагдсан хэлэлцэх асуудлын тоо нь хурлын тэмдэглэлд тусгагдсан хэлэлцсэн асуудлын тоотой ижил байдаг нь засвар оруулсан гэх нөхцөл байдлыг бүрэн үгүйсгэж байгаа хэрэг юм.
Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Чингэлтэй дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Т- нь иргэн Н-тай (31хх 87) холбоотой асуудлыг, Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Л.Л-гийн хувьд Б.А- (34хх 130) болон Д.Г- нарын 11 иргэний (52хх 129) асуудлыг, гэрч Б.Ванхүү нь С.Н-тай (47хх 170-171) холбоотой асуудлыг тус тус Газар эзэмших, ашиглах зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлж байсан, зөвлөлөөс дэмжсэн шийдвэр гарсан талаар мэдүүлсэн, үүнийг бусад гэрчүүд болох зөвлөлийн гишүүн С.Д- (53хх 88-90), Д.Э- (53хх 85-87) нар баталж мэдүүлсэн.
Эрүүгийн хэргийн материалд буруутгаж буй асуудлуудыг зөвлөлийн хурлаар оруулж байсныг нотлох тухайн үеийн Г- албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нарын боловсруулж гарын үсэг зурсан “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл” гэх баримтууд (32хх 182, 64хх 137-140, 66хх 99, 118, 67хх 190, 208) нотлох баримтаар авагдсан.
Энэ бүгдээс дүгнэн үзэхэд, “Газар ззэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлын тэмдэглэлийг засаж төлөвлөгөөнд тусгаагүй асуудлыг хэлэлцсэн мэтээр өөрчлөлт оруулсан гэх нөхцөл байдал нь бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдоогүйн зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.
2.Гэрч Д.Н-гаас гаргаж өгсөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нийт 713 асуудал хэлэлцэхээс газар эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой 386 асуудал байсан бол Зөвлөлийн хурлын тэмдэглэлд 1455 асуудал хэлэлцсэнээс газар эзэмших, ашиглах эрх олгохтой холбоотой 826 асуудал хэлэлцсэн нь тогтоогддог бөгөөд даруй 343 асуудлыг илүү нэмж оруулсан гэж үзэхээр байдаг. Эдгээрээс энэ хэрэгт шалгагдаж буй 10 асуудлыг хасаж тооцвол үлдсэн 333 асуудлын талаар огт шалгаж үзээгүй орхигдуулсан.
Гэрч Д.Н-гийн гаргаж өгсөн “хэлэлцэх асуудлын төлөвлөгөө” гэх баримтаас зөрүүтэй буюу зөвлөлийн хурлын тэмдэглэлд нэмэгдсэн гэх олон асуудлуудаас нэр бүхий иргэн, ААН-д холбогдох 10 асуудлыг сонгон авч тэдгээрийг Э.Б-, Ц.Ш- нартай холбох замаар буруутгаж, үлдсэн асуудлуудыг хөндөхгүй, хууль зөрчсөн эсэх, хэн зөрчсөн эсэх асуудлыг огт шалгалгүй орхигдуулсан, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж буй хэрэг юм.
Нөгөө талаар хэргийг мөрдөн шалгах хугацаанд дээр дурдсан байдлаар Э.Б- болон Ц.Ш- нарыг хэрэгт холбогдуулан шалгахдаа зөвхөн 10 иргэн, ААН-д олгосон газрын асуудлыг шалгаснаар мөрдөн шалгах ажиллагааны хүрээг хязгаарласан, улмаар шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүргээ мөрдөгч, прокурор, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох үүргээ шүүх Х-ттай хэрэгжүүлээгүй.
3.Э.Б- нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдлаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон “ямар нэг шийдвэр”-ийг гаргаж байгаагүй. Улмаар “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2017, 2018 оны хурлын тэмдэглэл, шийдвэрүүд, ирцийн талаарх мэдээллүүд нь Нийслэлийн газар зохион байгуулах албаны архивт бүрэн эхээрээ архивын нэгж болгон хадгалагдаж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Г- албаны дүрмийн 2.8, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2.2, 2.3 (32хх169-170), “Тогтоолын төсөл боловсруулах, санал авах, өргөн барих, хянах, мэдээлэх, захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээлэх журам”-ын 3.3.14, 3.3.15, 3.6.3-т заасныг тус тус харгалзан үзсэн бол газар эзэмших, ашиглах эрх олгох тухай Засаг даргын захирамжийн төслийг хуульд нийцүүлэн бэлтгэх, хянах үүргийг Г- алба (Э.Б-) биш Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс хүлээж, улмаар захирамжийн төсөлд санал өгсөн Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд тус бүр санал өгснийхөө төлөө хариуцлага хүлээхээр журамласныг харгалзан үзэх ёстой байсан.
Хэргийн материалд авагдсан Захирамжийн төсөлд санал авах хуудсаар захирамжийн төслийг холбогдох этгээдээр хянуулдаг талаар Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Б-, ЗДТГ-ын дарга байсан М.О-, Хуулийн хэлтсийн дарга А.Д- нар тайлбарлаж, захирамжийн төсөл боловсруулах санал авах хуудсын хамт захирамжийн төслийг газрын албанаас ирүүлснийг шат шатны алба, хэлтсүүд хянаж саналаа өгдөг, үүнд Төрийн захиргаа удирдлагын хэлтэс болон Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс захирамжийн төсөл, түүний хавсралттай нэг бүрчлэн танилцаж санал дүгнэлтээ ирүүлдэг, эцэст нь Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын ахлах зөвлөхөөр хянагдаж захирамжийн төсөл дээр гарын үсэг зурагддаг талаар дээрх гэрчүүд мэдүүлсэн (62хх 231, 235, 238).
Тухайлбал, хэргийн 38хх 102, 60 хх 150 талд авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 18, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн санал авах хуудсаар захирамжийн төсөлтэй танилцаж “зөвшөөрсөн” санал өгсөн эрх бүхий этгээдүүд нь НЗД-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/726 дугаартай захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаартай захирамжийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх болон өгсөн саналынхаа төлөө хариуцлага хүлээх ёстой байтал үүнийг үл харгалзан Э.Б- болон Ц.Ш- нарыг шууд буруутгасан нь үндэслэлгүй болсон.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г- албанаас боловсруулсан Засаг даргын захирамжийн төслүүд (гарын үсэг зурагдаагүй төсөл хэлбэрээр) хавсралтын хамт, төсөлд санал авах хуудас зэрэг баримтуудад үзлэг хийж, эрх бүхий байгууллагаас хуулбарлан авч хэргийн материалд нотлох баримтаар авагдсан.
“Засаг даргын хувьд дээрх захирамжийн төсөлд зурагдсан гарын үсгийн иж бүрдлийг харж байгаад гарын үсэг зурдаг” талаараа гэрч Су.Б- мэдүүлсэн (62хх 231-232) ба эндээс Засаг даргаар шийдвэрлүүлэхээр оруулсан захирамжийн төсөл нь захирамжийн төсөлд санал авах хуудсын хамт танилцуулагддаг болох нь давхар нотлогддог.
4.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар газар эзэмшүүлэх эрх олгодог этгээд нь аймаг, нийслэл, дүүргийн газрын алба биш харин тухайн шатны Засаг дарга байдаг гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр Э.Б- нарыг гэм буруутайд тооцсон ба газрыг дуудлага худалдаагаар бусдад эзэмшүүлэх асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шат шатны Засаг дарга зохион байгуулахаар хуульчилсан, улмаар газрын тодорхой байршлууд дээр Засаг даргаас дуудлага худалдаа явуулах талаар шийдвэр гараагүй нөхцөлд бие дааж дуудлага худалдаа зохион байгуулах эрх нь Г- алба болон түүний удирдлагад олгогдоогүй гэдэгт дүгнэлт өгөөгүй.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас захирамжийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэл болгохоор түсгадаг нь газартай холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээ нь Засаг даргад байдаг учир эдгээр хуулийн зүйл заалтыг үндэслэл болгон бичдэг, өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжид дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт эсхүл шууд ззэмшүүлэх асуудал нь Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ ямар хуулиар шийдвэрлэх нь түүний бүрэн эрхийн асуудал юм гэж Э.Б- болон Ц.Ш-, Су.Б- нар тайлбарласан.
Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх түхай захирамжид гарын үсэг зурж байгаа үйлдэл нь захирамжийг баталгаажуулж байгаа хэрэг биш бөгөөд харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “эрх олгож, зөвшөөрөл өгч” байгаа үйлдэл юм.
Засаг даргад хуулиар олгосон энэхүү эрхэд доод шатны албан тушаалтан халдах, түүний өмнөөс эрхийг хэрэгжүүлэх эрх олгогдоогүй ба боломж байхгүй, энэхүү эрхийг дан ганц шат шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байгаа нөхцөлд Э.Б-ыг Засаг даргын захирамжаар бусдад газар эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж, улмаар гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй.
5.Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад Нийслэлийн засаг даргын захирамжийн төсөл болон холбогдох баримтуудтай Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс танилцаж, хянаад холбогдох санал дүгнэлтээ бичиж байсан. Мөн Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хориглосон байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэдийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтыг хийх эрх, үүрэг нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал ба Нийслэлийн ИТХ-аас баталсан “төлөвлөгөө батлах” тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зохион байгуулалт хийх үүрэг нь Засаг даргад хамаарах асуудал юм.
Үүнээс гадна маргаан бүхий 10 иргэн, аж ахуйн нэгжээс гадна хэчнээн иргэн, аж ахуйн нэгжид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хориглосон байршилд Нийслэлийн засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт шалгаагүй орхигдуулсан.
6.Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б- нарт холбогдох хэрэгт О.М- нарын хэргийг нэгтгэж, улмаар О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож өөртөө давуу байдал олгосон гэж дүгнэхдээ шүүх хэрэгт авагдсан гэрч Д.Н- гэгчийн мэдүүлгийг үндэслэл болгосон ба түүний өгсөн мэдүүлгийг үндэслэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд өөрөөр энэ хэрэгт Э.Б- болон О.М- нарыг гэмт хэрэг үйлдэхээр харилцан тохиролцсон, давуу байдал тогтоосон гэх үйлдэлд хэрхэн ямар байдлаар “хатгасан” гэдгийг нотолсон нэг ч нотлох баримт авагдаагүй.
Нөгөө талаар Э.Б-, Ц.Ш- нарыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд “М-” ХХК-тай холбоотой асуудлыг нэмж оруулсан гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй. “М-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь О.М- биш болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог байхад О.М-г өөртөө давуу байдал тогтоохоор гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэж, улмаар Э.Б- нарт холбогдох хэрэгт О.М- нарын хэргийг нэгтгэсэн нь үндэслэлгүй болсон.
Иймд шийтгэх тогтоолын Э.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Э.Б- нарын үйлдэлд газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар явуулах талаар захирамжийн төсөлд холбогдох хуулийн заалтыг тусгаагүй гэх асуудал яригдаж болох боловч энэ нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийн шинжийг бүрдүүлэхгүй, харин албан тушаалын зөрчлийн шинжтэй үйлдэл байх боломжтой. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайн шатны Засаг дарга буруутай шийдвэр гаргасан бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, шүүх хүчингүй болгох боломжтой. Ийм эрх зүйн зохицуулалт байхад захирамж гаргах эрхгүй, нөлөөлөх боломжгүй намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Манай Г- албаны хувьд, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах асуудлыг Засаг даргаар шийдвэрлүүлэх боломжтой эсэхийг хэлэлцэж, санал оруулдаг чиг үүрэгтэй байгууллага юм. Бид Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг үндэслэж зөвлөлийн хурлаа хийдэг. Өөрөөр хэлбэл, иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлтийг авч хэлэлцээд “энэ асуудлыг Засаг дарга шийдвэрлэх боломжтой юу, боломжгүй юу” гэдэг дээр л дүгнэлт гаргадаг. Харин яаж, ямар үндэслэлээр захирамж гаргах нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм. Захирамжийн төсөл Тамгын газраар дамжиж, хуулийн хэлтэс болон бусад холбогдох албан тушаалтнуудын хяналт, саналын дагуу боловсруулагддаг. Тэр санал авах хуудсан дээр холбогдох 7 орчим алба, хэлтсийн хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулдаг. Би өөрөө тэр санал авах хуудсан дээр гарын үсэг зурдаггүй. 33.1.1-ээр шийдэх үү, 33.1.2-оор шийдэх үү гэдгийг Тамгын газрын хуулийн хэлтэс болон мэргэжилтнүүд шийддэг болохоос биш манай зөвлөл шийддэггүй. Би энэ асуудалд нөлөөлөх боломжгүй. Гэтэл намайг 33.1.2-ыг баримтлаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Би зөвхөн 21.2.3, 21.2.4-ийн хүрээнд ажлаа хийдэг. Мөн энэ хэрэг дээр гэрчүүдийн мэдүүлэг маш их зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Миний дор ажиллаж байсан мэргэжилтнүүд хүртэл анхны мэдүүлгээ өөрчилсөн. Зарим нь өмнө нэг зүйл ярьж байснаа, яллагдагчаар татагдсаны дараа огт өөрөөр мэдүүлсэн. Нүүрэлдүүлэн байцаалт хийе гэхэд зарим гэрчийг надтай нүүрэлдүүлж байцаах боломж олгоогүй. Харин нүүрэлдүүлсэн тохиолдолд өмнөх мэдүүлгээсээ зөрсөн зүйл нь тодорхой болсон. Мөн О.М-тай холбоотой асуудлыг хэрэгт нэгтгэснээс хойш хандлага өөрчлөгдсөн гэж би хувьдаа харж байна. Б.Н-, Б.А-, Х.Э-, Ш.Я- нар өөрсдөө газар эзэмших хүсэлт гаргасан. Манай зөвлөлөөр хэлэлцэхэд бусдын газартай давхцаагүй, боломжтой гэж үзээд санал оруулсан. Цаашдын шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргасан. Газар олгохдоо дуудлага худалдаа явуулах уу, төсөл сонгон шалгаруулах уу гэдгийг Засаг дарга өөрөө шийддэг. Манай зөвлөл энэ дээр оролцох, шийдвэр гаргах эрхгүй. 2003 оноос хойш энэ зарчмаар явж ирсэн. Олон мянган захирамж энэ журмаар гарсан байхад зөвхөн миний холбогдсон цөөн асуудлыг ялгаж авч буруутгаж байгаа нь шударга биш гэж үзэж байна. Мөн захирамж гаргах үйл явц олон шат дамжлагатай. Тамгын газар, хуулийн хэлтэс, холбогдох албан тушаалтнууд бүгд санал өгч байж Засаг дарга гарын үсэг зурдаг. Зарим тохиолдолд санал дээр “татгалзсан” гэж гарын үсэг зурсан байхад ч захирамж гарсан байдаг. Энэ бүх нөхцөл байдлыг бодитойгоор, тал бүрээс нь үнэлж үзээсэй гэж хүсэж байна. Иймд миний үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.М-, түүний өмгөөлөгч К.Жархынбек нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэг. Шүүхээс “А-” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулсан, түүний өмчлөлийн хөрөнгийг гаргуулан “Б- партнерс” ХХК-ийн өмчлөлд олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй талаар.
Шүүх тухайн эрүүгийн хэргийн хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирол төлбөртэй холбоотой иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч, хохирогч тус бүрийн оролцооны байдалд эрх зүйн дүгнэлтийг өгч, хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан яг аль баримтаар тухайн иргэний хариуцагч нь хохирол төлбөрийг хариуцах, иргэний нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн үндэслэлтэй эсэх талаар хэргийн бодит байдалд нийцсэн үнэн зөв, бүрэн гүйцэт дүгнэлт өгч шийвэрлэх ёстой байсан.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолын хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй. “А-” ХХК нь хэний үйлдсэн, ямар гэмт хэргийн улмаас хэнд учирсан ямар хохирлыг хэрхэн хариуцах ёстой болох шалтгаант холбоо, эрх зүйн үндэслэлийг тодорхой дурдаж, тухайн үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг нэрлэн зааж тогтоох үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулж “Б- партнерс” ХХК-ийн өмчлөлд буюу Б.БаярМ-д олгохоор шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчиж өмчлөгчийн эрхэд хууль бусаар халдсан шийдвэр болсон.
Шүүх хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирлыг учруулсан этгээд, учирсан хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч зэргийг тогтоох, хохирлыг хариуцвал зохих этгээд, иргэний хариуцагчийг үнэн зөв эргэлзээгүйгээр тогтоосон байх шаардлагатай.
1.Шүүхээс нэгэнт О.М-г тухайн гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний үйлдэл холбогдлын улмаас хохирол учирсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэнэ. Анхан шатны шүүхээс хохирол учруулагчийг шүүгдэгч Б.Б-, Г.И- нар гэж дүгнэсэн.
2.Прокуророос хохирлыг 1,158,296,658 төгрөг гэж тодорхойлсон байхад шүүхээс 2019 онд бий болж үнэ цэн нь өссөн үл хөдлөх эд хөрөнгөөр хохирсон мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоосончлон тухайн барилга нь 2019 оны 7 дугаар сар хүртэл баригдаж ашиглалтад оруулсан үнэ цэнийг нь өсгөсөн зүйл нь гэмт хэргийн шууд учирсан үр дагаврын үр дүнд бий болсон гэж үзэх боломжгүй.
Тухайлбал, “Ц-” ХХК-ийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор оролцуулаагүй атал түүний өмнөөс шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлага гаргасан, эсхүл хохирсон болгож төсөөлөн хохирлыг арилгах аргыг тогтоосон нь илэрхий хууль бус болсон. Түүнчлэн, гэмт хэргийн улмаас “Ц-” ХХК-д ямар нэг хохирол учраагүй буюу тухайн компани нь өөрийнх нь өмчлөл, эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгө нь хэвээр байгаа болно.
Мөн шүүх иргэний нэхэмжлэгч “Ц-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, өөрийнх нь өмчлөлд байгаа хөрөнгийн өмчлөх эрхийг хэвээр үлдээсэн буюу түүнийг шийдвэрлэсэн гэх дүгнэлтийг хийж байгаа нь ойлгомжгүй болсон. Шүүхээс эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжпэлийн шаардлагыг шийдвэрлэж байгаа нь “А-” ХХК хууль бусаар С.О-аас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар олж аваад түүнийгээ иргэний нэхэмжлэгчид хууль бусаар шилжүүлэн өгсөн мэт агуулгатай нөхцөл байдпыг үүсгэсэн дүгнэлтийг хийсэн.
Шүүхээс С.О- нь тухайн 25.5 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгыг “А-” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний талаар нэг ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй, алгасаад шууд “А-” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулахыг зорьсон. Төлбөр авагч шүүхийн шийдвэрт заасан 732,876,000 төгрөгийн төлбөрт төгрөгийн авлагын оронд эхний үнэлгээгээр 723,292,871, сүүлчийн үнэлгээгээр 1,159,296,658 төгрөг гэж үнэлэгдсэн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлсэн гэж үзвэл илүү, дутуу үнийн дүнг иргэний журмаар шийдвэрлэх боломжийн талаар ч шүүх эрх зүйн дүгнэлт хийж, тухайн хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлалгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлэх үед 25.5 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан барилгын өмчлөх эрх “Б- партнерс” ХХК-д үүсээгүй байсан, төлбөр авагч С.О- нь анхны өмчлөгч болж улмаар “А-” ХХК-д худалдан борлуулж, Иргэний хуулий 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу шинэ өмчлөгч нь “А-” ХХК болсон. Тухайн дутуу баригдсан барилгыг “А-” ХХК нь “Ц-” ХХК-тай хамтран барьж дуусган, хэсэг хэсгээр хууль ёсны өмчлөгч болсон. Иймээс шүүхийн дүгнэсэнчлэн “А-” ХХК-ийн дутуу баригдсан барилгыг худалдан авч, барьж ашиглалтанд оруулсан үл хөдпөх эд хөрөнгүүд нь хохирол байх боломжгүй.
Тухайн хоёр үнэлгээний төсөвт өртгөөс нягглан үзвэл харилцан зөрүүтэй нь илтэд үндэслэлгүй өндрөөр гаргасан нь харагдана.
Дээрх байдлаар “О-” ХХК-ийн шинжээчийн гаргасан үнэлгээний тайлангаар 723,292,871 гэж, уг компанийн барилгын төсөв гаргасан МУ-ын Зөвлөх инженер Тэргүүлэх төсөвийн П.Б- дутуу орхигдсон барилгын карказын ажлын төсвийг Барилгын төсвийн “Estimator Pro” програмаар тооцоолж 679,468,871 төгрөгөөр тогтоож гаргасан байхад шинжээч Д.А-, А.Э-баатар нар нь мөн Барилгын төсөвчин “Estimator Pro” програмаар тооцоолж газар шороо, суурь, төмөр бетон каркасын ажлын төсөвт өртөг 1,159,296,658.00 төгрөг гэж тогтоосон нь илэрхий үндэслэлгүй хэт өндрөөр үнэлсэн.
Тухайн хоёр үнэлгээний төсөвт өртгөөс нягтлан үзвэл, зөрүү нь илтэд үндэслэлгүй хэт өндөр гаргасан нь харагдана. Прокуророос эдгээр үнэлгээнүүдийн хамгийн өндрөөр үнэлсэн 1,159,296,658 төгрөгийг хохиролд тооцож иргэний хариуцагчаас гаргуулахаар шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болсон.
Гэтэл шүүхээс тодорхой өмчлөх эрхийг “Б- партнерс” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хохирогч гэх этгээдэд хууль зүйн үндэслэлгүйгээр илтэд давуу байдал олгосон буюу нэг үгээр уг гэмт хэргийн үйл явдал болох үед үүсгэн байгуулагдаа ч үгүй, ямар ч оролцоогүй, оролцох ч боломжгүй “А-” ХХК-ийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлсэн хөрөнгийг төлбөр авагч С.О-д олгосон байдлыг харгалзан үзэж хохирол төлбөрийн асуудлыг шийдэрлэх нь зүйд нийцэхээр байсан.
Иргэний хариуцагч гэх “А-” ХХК нь гэмт хэрэг үйлдэж, эсхүл шийдвэр гүйцэтгэгч нар хууль зөрчиж С.О-д шилжүүлсэн болохыг мэдэх боломжгуй тул Иргэний хуульд зааснаар шударга эзэмшигч, өмчлөгч нь болсон тул түүний хөрөнгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролд тооцох эрх хэнд ч байх боломжгүй.
Прокуророос мөнгөн хөрөнгөөр хохирлыг тогтоож шүүхэд шилжүүлсэн шалтгаан, үндэслэл, зорилго нь хохирогч гэх хуулийн этгээдэд газар эзэмших эрх бодитоор байсан, харин дутуу гүйцэтгэлтэй барилгын гэх каркасанд үл хөдлөх өмчлөх эрх байгаагүй, тухайн хөрөнгийг хохирогч хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан, гүйцэтгүүлсэн болох нь тогтоогдох боломжгүй зэрэг нөхцөл байдалтай байсан тул хөндлөнгийн шинжээч томилж хохирлын үнэлгээг төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн.
3.1.Анхан шатны шүүх “А-” ХХК болон “Ц-” ХХК-ийн өмчлөлийн үл хөдпөх эд хөрөнгүүдийг хохиролд тооцон гаргуулж “Б-” ХХК буюу Ливан улсын иргэн М- Зоухэйр И-д олгохоор шийдвэрээ танилцуулсан боловч шүүхийн шийтгэх тогтоолыг бичгээр гаргахдаа “Б- партнерс” ХХК буюу Б.БаярМ-д олгуулахаар шийдвэрлэсэн харилцан зөрүүтэй шийдвэрийг гаргасан. “Б- партнерс” ХХК буюу Б.БаярМ- нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдалд шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй буюу ямар хуулийн ямар зохицуулалтын хүрээнд хохирогч болсон нь тодорхойгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзвэл нэр бүхий шүүгдэгч нарыг албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 1,159,296,658 төгрөгийн хохирол учруулсан гэж үзвэл түүний хохирогч нь төлбөр төлөгч буюу тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч байх боломжтой юм.
Өмчийн эзэн “Б-” ХХК нь өөрийнхөө өмч болох “Б- партнерс” ХХК-ийн талаар шийдвэр гаргаж, тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр нээлттэй зөршөөрөгдсөн харилцаа тул тухайн төлбөр төлөгч нь өөрийн охин компанийн өмч хөрөнгийг өр төлбөртөө шилжүүлэн өгсөнийг мөрдөх байгууллага, прокурор, шүүхээс буруутгаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Төлбөр төлөгч “Б-” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг, компанийн өмч, эд хөрөнгө болох “Б- партнерс” ХХК-ийн эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шилжүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн.
Тухайн хэргийн тохиолдолд Компанийн тухай хуулийн 6.12-т зааснаар “Б-” ХХК нь “Б- партнерс” ХХК-ийн толгой компани тул хэн нэг гуравдагч этгээдээс хараат бусаар бие даан шийдвэр гаргаж өөрийн өмч хөрөнгийн нэг хэсэг болох охин компанийнхаа хувьцаа эзэмшигчийн хувиар шийдвэр гаргаж эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй.
“Б-” ХХК нь иргэн С.О-д төлөхөөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг компанийн өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан, хувьцааг нь 100 хувь эзэмшдэг, компанийн хөрөнгийн нэг болох “Б- партнерс” ХХК-ийн хөрөнгөөр төлж барагдуулах үүрэгтэй юм.
Гэтэл иргэний журмаар шийдвэрлэхээр харьяаллыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгээр тус тус тогтоосон хэргийг эрүүгийн гэмт хэрэг мэтээр шалгаж байгаа нь хохирогч гэх этгээдүүдэд хууль бусаар давуу байдал олгосон ажиллагаа болсон гэж үзэж байна. Иймд “Б- партнерс” ХХК энэхүү хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч болох үндэслэлгүй.
3.2.“Ц-” ХХК иргэний нэхэмжлэгч болох эрх зүйн үндэслэлгүй бөгөөд түүний “өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй талаар.
“Ц-” ХХК нь иргэний нэхэмжлэгч болохын тулд түүний өмчилж буй хөрөнгүүд нь тухайн гэмт хэрэгтэй шууд холбоотойгоор буюу түүний үр дагаварт үүссэн байх шаардлагатай атал тэрээр олон хуулийн этгээд, иргэний хамтаар нэг жилийн дараа тухайн хөрөнгүүдийг бий болгосон гэж мэдүүлж, үйл баримт ч үүнийг нотолдог.
Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд өмчлөгч нь өөрийнхөө өмчлөлд байгаа хөрөнгийг өмчлөх эрхийг нь зөрчөөгүй, шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн этгээдээс нэхэмжлэх, өмчлөгчөөр тогтоолгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд эд хөрөнгүүд нь өнөөдрийг хүртэл тухайн компанийн өмчлөлд хүчин төгөлдөр байгаа болно.
Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийн эрхийг нийтийн албан тушаалтнуудын шийдвэрээр шилжүүлсэн болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж шүүх тогтоосон гэх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас “Ц-” ХХК-д учирсан гэх хохирлыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүссэн өмчлөх эрх гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдох боломжгүй, хамааралгүй.
Тиймээс шүүх иргэний нэхэмжлэгч биш этгээдийг хүчлэн нэхэмжлэгч болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, хөрөнгийн гэх зохиомол маргааныг үүсгүүлж, эрүүгийн хэргийн хамтаар шийдвэрлэсэн мэт шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй.
3.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нь гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээд “Б-” ХХК байдаг. Харин “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь М- З- И- 45 хувь, М- 45 хувь, Э.С- 10 хувь нарын гадаадын 2, Монгол Улсын 1 иргэн байдаг (1хх 34-35). Иймээс М- З- И-г хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй.
3.4.Шүүхээс “А-” ХХК болон “Ц-” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 02 дугаар “Барилгын төсөлд хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ” хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна” гэж хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн нь нэг талаас гэрээний хоёр тал энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон, нөгөө талаас хэрэв ижил статустай гэж үзэж байгаа бол “А-” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг өмчлөлд нь хэвээр үлдээх шийдвэрийг гаргах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
3.5.Шүүх хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсаны улмаас хөрөнгө төлбөр авагч С.О-ын эзэмшилд шилжсэн гэж үзэж байгаа бол С.О-ын иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцуулах нь хуульд нийцэхээр байсан. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр 732,876,000 төгрөгийг төлбөр төлөгчөөс гаргуулах хууль ёсны эрхтэй атал шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлтийг хийлгүйгээр төлбөр төлөгч талыг хохирсон мэтээр түүнд илтэд давуу байдалтай шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Хэрэв үнэлгээ нь 732,876,000 төгрөгт хүрээгүй тохиолдолд тэрээр иргэний нэхэмжлэгч болж, “Б-” ХХК болон түүний хамаарал бүхий компани нь иргэний хариуцагч болох эрх зүйн зохицуулалттай.
4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу ойлгон, тайлбарлан хэрэглэсний улмаас ноцтой төөрөгдөл, алдааг гаргаж Г.И-, Б.Б- нарын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “А-” ХХК-ийг хариуцах ёстой гэсэн нь уг зохицуулалтад аль ч үндэслэлээр нийцэх боломжгүй.
Шүүхээс гэм буруутайд тооцсон шүүгдэгч нар нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирол учруулсан гэж тогтоосон тул Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолоор гаргасан тайлбарын хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэний хариуцагч болохоор байна.
Гэтэл анхан шатны шүүх хохиролтой холбоотой хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ О.М- буюу түүний үүсгэн байгуулсан “А-” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосныг зөвтгөн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй этгээдийг иргэний хариуцагч болгосон нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй.
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөж байсан Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 16.2-д заасан баримт бичгийг үндэслэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан буюу ямар нэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр түүнд өмчлөх эрх үүссэн хууль зүйн үндэслэл байхгүй юм.
С.О-ын өмчлөлийн Ү-22М-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь хэн нэг этгээд өмчилж байгаагүй буюу энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч гэх “Б- партнерс” ХХК-д өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлж үүсээгүй байсан.
Иймээс “А-” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон үндэслэл болгож буй үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь хуулийн дагуу С.О- мөн байсан тул “А-” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны хууль ёсны өмчлөгчөөс нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу худалдан авч татвар хураамжийг нь төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар хууль ёсны шударга өмчлөгч нь болж байгаа юм.
Хууль ёсны дагуу худалдан авч, иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг үйлдэхээс өмнө их хэмжээний хөрөнгө оруулалт хийж барьж ашиглалтад оруулсан бусад өмчлөгчийн нэгэн адилаар шударга өмчлөгчийг иргэний хариуцагчаар тогтоож байгаа нь илэрхий хууль бус болсон байх тул шүүхийн шийтгэх тогтоолын “А-” ХХК болон “Ц-” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүдийг “Б- партнерс” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “А-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь анхнаасаа хууль бус болсон бөгөөд зөвхөн түүний хувьцаа эзэмшигч нь О.М- гэсэн агуулгаар хамаатуулан, хохирогч гэх этгээдийн худал мэдээлэл бүхий гомдлын дагуу О.М-д эрүүгийн хэрэг үүсгэх замаар түүний эзэмшлийн компаниас хөрөнгө гаргуулахад чиглэсэн ажиллагаа явагдсан нь илэрхий хууль бус болсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй үндэслэлээр О.М- буюу түүний хамаарал бүхий хуулийн этгээд “А-” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхин шийдвэрлэх нь үндэслэл бүхий болохоор байсан.
Хоёр. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий явагдаж дуусгавар болсон гэж үзэж байгаа талаар.
1.1.1.“Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Ц- болон тус компанийн хувьцаа эзэмшигч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон хойно хуйвалдан худал мэдүүлгээр гомдол гаргаж санаатайгаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хүчингүй болгуулахаар ажиллаж байгаа гэж үзэж байна.
Шүүх “төлөөлөх эрх нь дуусгавар болсон иргэн Ц.Ц-ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Б-” ХХК-ийг төлөөлүүлж, төлбөр төлөгчөөр оролцуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
“Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирлаар Ц.Ц-ийг 2017 оны 09 дугаар сарын 01-ний өдөр томилсон нь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон. Тодруулбал, Компанийн тухай хуульд заасны хүрээнд Ц.Ц- нь гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдэд тооцогдох эрх зүйн зохицуулалттай. “Б-” ХХК-ийн хувьд Ц.Ц-ийн гүйцэтгэх захирлынх нь бүрэн эрхийг зогсоосон шийдвэр гаргаагүй бөгөөд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг гүйцэтгэх захирлын албан тушаалтнаар нь тооцон төлсөн байдаг.
“Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор компанийн гүйцэтгэх захиралаар Л.Б-г томилсон бөгөөд түүнээс өмнөх хугацаанд Ц.Ц- нь гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг бодитоор хэрэгжүүлж байсан. Иймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох, тогтоох үндэслэлгүй.
Харин “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өр, төлбөрийн асуудлаар төрийн хяналтын байгууллага, шүүхийн өмнө дуудагдах эзэнгүй болгох зорилгоор гүйцэтгэх захирлыг томилдог боловч удаа дараа бүртгүүлэлгүй зугтаалгадаг. “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь компанийхаа гүйцэтгэх захирлаар эхлээд Ц.Ц-, дараа нь Л.Б- нарыг томилсон боловч хэргийг шүүхээр шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг анхнаасаа биелүүлэхээс зайлсхийх зорилгоор бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээс нууж байсан болох нь хожим 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн хариуцлага хүлээснээр нь нотлогдон харагддаг.
Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон түүний гар утаснаас хуулбарлан авсан цахим харилцааны мэдээллээс тэрээр тухайн албан бичгүүдийг үйлдсэн тухайгаа М- болон өмгөөлөгч нартаа мэдэгдэж зөвлөлдөж байсан тул түүний агуулга, үр дагаврыг төлбөр төлөгч компанийн эрх бүхий мэдвэл зохих этгээдүүд мэдэж үйлдэж, хүсэл зоригийн илэрхийлэл нь зөв тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй юм.
1.1.2.Хэдийгээр харьяаллын бус тойргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулсан боловч энэ нь тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хууль бус болгох үндэслэл болохгүй юм. Учир нь, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг аль ч шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэсэн нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд бүрнээ нийцсэн байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, хоёр шийдвэр гүйцэтгэгчийн аль нэг нь гүйцэтгэснээр төлбөр төлөгч, авагч аль ч талд сөрөг үр дагавар, хохирол шууд учруулах үндэслэл болох боломжгүй талаас нь хэргийн үйл баримтыг үр дагаварт тулгуурласан дүгнэлт хийх нь зөв байсан.
1.1.3.Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-г ямар хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэсэн нь болох нь ойлгомжгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4\8289 дүгээр “Мэдэгдэл” албан бичиг хүргүүлсний дагуу гүйцэтгэх захирал Ц.Ц- “Б-” ХХК болон түүний 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг охин компани болох “Б- партнерс” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18\05 дугаар албан бичгийг хүргүүлсэн.
Уг албан бичиг нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б- “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай” тогтоолыг үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
1.1.4.Шүүхийн шийтгэх тогтоолд “2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн” гэж буруутгасан нь мөн хуульд нийцэхгүй дүгнэлт болсон.
1.1.5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас М- И-, Ц.Ц- нар нь үгсэн тохиролцож шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн энэхүү хэргийн гол хохирогч нь хэн бэ гэсэн асуудлыг энэхүү хэрэг жишиг болгон шийдвэрлэхээр байна.
Гадаад улсын иргэн М- И- нь толгой компаниараа гэрээ байгуулж үүрэг хүлээлгээд, авсан хөрөнгөө охин компани дээр нууж хадгалаад, төлбөрийг нь төлөх болохоор охин компанийн хөрөнгөд халдлаа гэж хариуцлагаас зугтаалгах арга шүүхийн шийдвэрээр баталгаажих гэж байна.
1.2.Анх төлбөр авагч иргэн С.О-ын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа талаар, энэхүү хэрэг маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх ажиллагаанд хариуцагч “Б-” ХХК, түүний гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч нар нь санаатайгаар саад учруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс ээлж дараалан оргон зугтаж С.О-ыг хохироох оролдлогыг хийсээр ирсэн нь хэргийн он, цагийн дараалал бүхий тодорхой үйл баримтууд Х-ттай нотлогддог.
С.О- анх 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б-” ХХК-тай байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтын гэрээнээс үүсэлтэй маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнээс хойш “Б-” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг газар, шүүхэд төлөөлөх эрхтэй хүн нь тодорхойгүй гэх шалтгаанаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй түдгэлзүүлсний эцэст тухайн компанийг төлөөлөх эрхтэй Ц.Ц-ийг шүүхээс албадан ирүүлэх захирамж гарсан боловч тэрээр шүүхэд ирэх бүрдээ би нэхэмжлэл хүлээж авахгүй гэж зугтсаар 2018 оны 02 дугаар сарыг хүргэсэн.
1.3.М- болон Б.БаярМ-, Ц.Ц- нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг, тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зохион байгуулалттайгаар саад хийж байсан үйл баримтууд хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогддог.
1.4.Ц.Ц- нар нь С.О-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас зугтааж байсан үйл баримт мөн хэрэгт нотлох баримтуудаар авагдсан.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12, 13 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн хатгагч нь бусдыг гэмт хэрэг үйлдэх гэмт санаа, зорилгогүй байх үед, цаг хугацааны хувьд өөрөө эхлэн санаачилж, гүйцэтгэгчийг гэмт хэрэг үйлдүүлэх талаар өдөөн түлхэж, түүнд нөлөөлснөөр гэмт хэрэг үйлдэгдсэн байхыг шаарддаг.
Энэ тохиолдолд миний бие Э.Б-, Ц.Ш- нарыг танихгүй, уулзаж байгаагүй, ямар нэгэн байдлаар газар эзэмших гэрчилгээг гаргаад өг гэж ятгасан, өдөөн түлхсэн, нөлөөлсөн зүйл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, миний бие нийтийн албан тушаалтан биш, төрийн байгууллага болон улс төрийн намд ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хэн нэгнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдэл байхгүй.
Хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтанд О.М- хамаарахгүй. Гэтэл анхан шатны шүүхээс намайг гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.
Түүнчлэн, тухайн үед газрын албаны зөвлөлийн хурлаар хурлын төлөвлөгөөнд тусгаагүй, хэлэлцэх асуудалд ороогүй нэмэлтээр материал орж ирж хэлэлцдэг байсан болох нь гэрч С.Д-, Б.З-, С.Д-, С.Б- нарын мэдүүлгээр нотлогддог. Үүнээс үзэхэд, Газрын тухай хууль болон бусад журамд зааснаар хэлэлцэх асуудалд оруулаагүй асуудлыг хурлаар хэлэлцэхийг хориглоогүй бөгөөд энэ нь гэмт хэрэг биш юм. Иймд надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.
2014 онд Ливан улсын иргэн М- З- И--тай манай ээж гэрээ байгуулсан. Тухайн гэрээний агуулга нь манай ээжийн эзэмшиж байсан “Э-” ХХК-ийг 100 хувь шилжүүлж өгөх, үүний хариуд М- З- И- нь эхний ээлжид 300,000 ам.доллар төлөх, цаашид тухайн газар дээр барилга барьсны дараа тодорхой хэмжээний талбайг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Мөн 3 жилийн хугацаанд барилга барих, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн метр квадратын оронд дахин 300,000 ам.доллар олгохоор гэрээнд тусгасан байсан. Уг гэрээний дагуу 2017 он хүртэл 3 жилийн хугацаа өнгөрсөн боловч гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй. Иймд 2017 онд манай ээж Улсын мөрдөн байцаах байгууллагад хандаж, залилангийн шинжтэй гэж үзэн гомдол гаргасан. Мөрдөн байцаах байгууллагаас нөгөө талаас тодруулга авахад М- З- И- нь “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ, гадаадаас санхүүжилт орж ирнэ” гэсэн тайлбар өгсөн боловч уг үүргээ бодитой биелүүлээгүй. Үүний дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Тус хэрэг нь анхан, давж заалдах, хяналтын шатны журмаар хэлэлцэгдэж, эцсийн шийдвэр гарсан. Эдгээр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тухайн маргаан дуусгавар болсон гэж ойлгож байсан. Гэтэл сүүлд надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхдээ анх “хуурамч гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр шалгасан. Гэвч дээрх иргэний хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэх явцад нөгөө талаас гэрээг хуурамч гэж маргасан, гомдол гаргасан тохиолдол огт байгаагүй. Харин ч Улсын мөрдөн байцаах байгууллагад “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ” гэж тайлбар өгч байсан нь хэрэгт авагдсан. Цаашлаад М- З- И- нь өөрийн тайлбартаа 600,000 ам.долларыг О.М-н ээжид төлөх ёстой байсан талаар дурдсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай нэг удаа уулзсан. Уг уулзалтаар “Монгол Улсад иргэний шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 20 орчим хувьтай, үлдсэн нь биелэгдэхгүй байна, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг иргэдийг хүлээн авах цагт тавьсан. Гэтэл үүний дараа надад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Мөн дээрх 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний маргаантай холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэсэн. Дараа нь дахин нэг хэрэг үүсгэсэн бөгөөд уг хэрэг нь анх манай ээжийн М- З- И--д шилжүүлсэн газрын асуудалтай холбоотой байсан. Тухайлбал, тухайн газарт 2-3 жилийн хугацаанд ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй үндэслэлээр Нийслэлийн зүгээс газар эзэмших эрхийг цуцалсантай холбоотой. Прокурорын зүгээс “хүчингүй болгуулах хүсэлт гаргасан” гэж байгаа шиг зүйл огт байгаагүй. Бодит нөхцөл байдал нь тухайн газар эзэмших эрхийг цуцалсан асуудал байсан. Уг асуудлыг тухайн үед өөрийн эзэмшиж байсан компанийн гүйцэтгэх захирлаар дамжуулан хүсэлт гаргуулж, холбогдох төлбөрийг төлүүлэн шийдвэрлүүлсэн.
Мөн Э.Б- гэдэг хүний доор ажиллаж байсан Н- “би мэдэхгүй” гэж мэдүүлсэн атлаа, хурал дээр “Б- утсаа харуулж, М- гэж хүн залгаж байна гэж хэлсэн” гэх агуулгаар мэдүүлэг өгсөн. Үүний улмаас надад дахин Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Гэтэл би Э.Б- гэдэг хүнийг танихгүй, газартай холбоотой ямар нэгэн асуудлаар уулзаж байгаагүй. Уулзсан, харилцсан талаар нотлох баримт хэрэгт огт байхгүй. Зөвхөн Н- гэх хүний мэдүүлэгт үндэслэн хүнийг яллагдагчаар татаж, 6-7 жилийн хугацаанд шалгаж байгаа нь үндэслэлгүй. Энэ хугацаанд надад хилээр гарах хориг тавигдаж, банкны данс ашиглах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдалд амьдарч байна. Монгол Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу С.О-д олгосон ба дараа нь барилгын каркасыг “А-” ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Иргэний хуулийн хүрээнд байгуулсан гэрээнүүдийг анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа, тухайн гэрээнүүдийн эрх зүйн үр дагаврын үндсэн дээр бий болсон объектыг 100 хувь хурааж авч, М- З- И--д шилжүүлэх шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, зөрчилтэй байна. Анхан шатны шүүх хуралдааныг явуулахад ихээхэн хүндрэлтэй байсан. Оролцогч талууд шүүх хуралдаанд оролцохгүй, байнга зайлсхийж байсан тул шүүх хуралдаан 7-8 удаа хойшилж, бараг 1-2 жилийн дараа гүйцэтгэх захирал оролцсон нөхцөлд хуралдааныг явуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж тайлбар өгдөг боловч бодит байдал дээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, байнга зайлсхийдэг байдал ажиглагдаж байсан. Иймд анхан шатны шүүхээс гаргасан хөрөнгө хураах шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Тухайлбал, анх манай ээжид шилжсэн тухайн барилгын каркасыг ойролцоогоор 700 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл дахин үнэлгээ хийлгэж 800 сая төгрөг, улмаар 1.1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ үйл явцад манай зүгээс гомдол гаргасан. Учир нь ямар үндэслэлээр нэг хөрөнгийг дараалан 3 удаа үнэлж, ийнхүү нэмэгдүүлж байгаа нь ойлгомжгүй байсан. Гэтэл “энэ нь эцсийн үнэлгээ биш, шүүх эцсийн үнэлгээг тогтооно” гэсэн тайлбар өгсөн. Үүний улмаас бодит байдалд байгаагүй 400 сая төгрөгийн зөрүүг хохирол мэтээр ойлгуулах нөхцөл бүрдсэн. Иймд энэхүү үнэлгээний өсөлт нь бодит нөхцөл байдлыг илэрхийлэхээс илүүтэйгээр хэрэгт нөлөөлөх зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Намайг тухайн үед албан тушаал эрхэлж байсан мэтээр яллах дүгнэлтэд тусгасан нь үндэслэлгүй. Би 2014 оны 12 дугаар сараас хойш төрийн албанд ажиллаагүй, 2017 онд энгийн иргэн байсан. Гэтэл яллах дүгнэлтэд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж байхдаа нөлөөлсөн” гэх агуулгаар тусгасан нь хэрэгт хамааралгүй, хэтрүүлсэн. Би зөвхөн иргэний хувиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргатай уулзаж, 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүссэн. ...” гэв.
Шүүгдэгч О.М-гийн өмгөөлөгч О.БаярБ- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бодит хууль зүйн дүгнэлт хийхийн оронд прокурорын дурдсан нотлох баримтыг ерөнхийд нь иш татан “нотлогдсон” гэж дүгнэсэн нь Х-тгүй. Шийтгэх тогтоолын 205 дугаар хуудсанд О.М-тай холбоотой дүгнэлт ердөө нэг өгүүлбэрээр илэрхийлэгдсэн. Тухайлбал, “О.М- нь Э.Б-, Ц.Ш- нартай санаатай нэгдэж, тэдэнд нөлөөлж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар оролцсон” гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн ба энэ нь ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, хууль зүйн шаардлага хангахгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс О.М- нь Э.Б-, Ц.Ш- нарт нөлөөлсөн нь нотлогдоогүй, мөн эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргадаг гэдгийг онцолж байна. Газрын тухай хуулийн 33.1, 33.1.1, 33.1.2-т зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргадаг байхад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын албаны даргад хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд О.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрдэхгүй, нотлогдон тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шийтгэх тогтоолын 12, 13 дахь заалтууд нь миний үйлчлүүлэгчтэй шууд холбоотой асуудал юм. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ливан улсын иргэн М- З- И--г залилсан гэж яллагдагчаар татсан. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах, “Б-” компанитай холбоотой 25.5 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнэлгээг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхээс уг 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атлаа, яагаад уг гэмт хэргээс үүдэлтэй гэх хохирлыг “А-” ХХК-д хариуцуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, уг гэмт хэрэгтэй холбогдуулан хохирлын хэмжээг 1,159,296,658 төгрөгөөр тодорхойлж оруулж ирсэн. Гэтэл анхан шатны шүүхээс залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн уг хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа, залилах гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлыг шийдвэрлэж байгаа нь өөрөө хууль зүйн хувьд зөрчилтэй. Шүүхээс “А-” ХХК-аас тухайн барилгын 5 давхар үл хөдлөх хөрөнгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь ямар хууль зүйн үндэслэлд тулгуурласан нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд өөрөө уг гэм хорыг арилгах үүрэгтэй. Тэгвэл энэ тохиолдолд О.М-д холбогдох гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон, шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой асуудал мөн хэрэгсэхгүй болсон байхад хэнд, ямар гэм хор учирсан гэж үзэж, ямар шалтгаант холбоогоор “А-” ХХК-аас хөрөнгө гаргуулж байгаа нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд нь учруулсан хохирол, хор уршгийг хариуцах ёстой. Гэтэл энэ хэрэгт гэмт хэрэг тогтоогдоогүй байхад гуравдагч этгээдээс хөрөнгө гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгчдийн зүгээс “ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан бэ” гэж тодруулахад “шийдвэртээ тусгана” гэж тайлбарласан боловч бодит шийдвэрт энэ талаар тодорхой хууль зүйн үндэслэл тусгагдаагүй. Хэрэв тухайн 1,159,296,658 төгрөгийн хохирол бодитоор учирсан гэж үзэж байгаа бол иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх боломжтой. Гэтэл энэ тохиолдолд “А-” ХХК нь тухайн гэмт хэрэгтэй ямар холбоотой, ямар үндэслэлээр хариуцлага хүлээж байгаа талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Мөн О.М-г Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамжигч, хатгагчаар оролцсон гэх байдлаар буруутгасан нотолгоо байхгүй байхад уг заалтыг үндэслэн хөрөнгө гаргуулж байгаа мэт ойлгогдохоор шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12, 13 дахь заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүчингүй болгох шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт О.М-г Э.Б-, Ц.Ш- нарт хууль бусаар нөлөөлж, хамтран оролцсон гэх нөхцөл байдал нотлогдоогүй, гэмт хэргийн шинж бүрдэхгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12, 13 дахь заалтыг хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Ш-ийн өмгөөлөгч Д.Намсрайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.Ш- Г- албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн “нарийн бичиг” хэмээх ажлыг өөрийн үндсэн ажлын зэрэгцээ гүйцэтгэдэг байсан бөгөөд 9 гишүүнтэй Зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, дүүргүүдийн газар зохион байгуулагч нараас шийдвэрлүүлэхээр ирүүлсэн газрын асуудлыг нэгтгэн, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргаж батлуулах, Зөвлөлийн гишүүдэд тарааж өгөх, хурлаар хэлэлцсэн асуудлаар гарсан саналыг тоолж, тэмдэглэл үйлдэх, гарсан шийдвэрийг үндэслэн Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэх үүрэгтэй, хуралд саналын эрхгүй оролцдог ажилтан юм.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг буруутгасан хэргийн үйлдлүүд ганц л агуулгатай. Д.Н-гийн мэдүүлгийг Зөвлөлийн 9 гишүүнээс Д.Э-, Д.Д- нар дэмждэг боловч бусад 6 гишүүн буюу С.Д- \39хх 107-108, 54хх 109-110\, Ч.О- \32хх 14, 39хх 89\, Б.З- \54хх 104\, Д.Д- \35хх 126-131\, А.А- \47хх 152-154\, С.Д- \47хх 164-166\ нар өөрөөр мэдүүлдэг. Зөвлөлийн 9 гишүүний энэхүү зөрүүтэй мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд, хурлаас өмнө тарааж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын тоо болон Зөвлөл хэлэлцсэний дараах тэмдэглэл дэх хэлэлцсэн асуудлын тооны зөрүүгээр Ц.Ш-ийг “Хэлэлцээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр нэмж оруулсан” гэж буруутгах үндэслэл эргэлзээгүй нотлогдож чадаагүй.
Түүнчлэн, Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн хурлаар огт хэлэлцээгүй асуудлаар захирамж гаргаж, газар эзэмших эрх олгодог талаар Зөвлөлийн гишүүн, гэрч Д.Д- \35хх 122-125\, Д.АмарБ- \32хх 30-32\, Ү.Ганболд \62хх 238\ , З- \54хх 231-232\ нар ч мэдүүлсэн.
Хоёр. Тодорхой иргэний хүсэлтийг судлан Зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэхээр танилцуулдаг газар зохион байгуулагч нарын мэдүүлгүүд ч мөн шүүгдэгч Ц.Ш-ийн гэм бурууг эргэлзээгүй нотлоогүй.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагч Л.Л- иргэн Б.А-, С.Н-, Ц.О-, А.Д-, Д.А-, Д.Х-, Ш.Я-, Х.Э- болон Д.Г- нарын 10 иргэн, нийт 18 газрын асуудал буюу шүүхээр хэлэлцэгдсэн асуудлын дийлэнхийг Зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцүүлсэн байдаг. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлж байснаасаа \35хх 32, 133, 53хх 82-84, 131-133, 66хх 44-45\ мөрдөгч 2020 оны 05 дугаар сарын 07 болон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түүнийг яллагдагчаар татах санал гаргамагц эргэж буцсан.
Мөн иргэн Б.Н-т олгосон газрын асуудлыг Зөвлөлийн хуралд оруулсан газар зохион байгуулагч Б.Т- газар зохион байгуулагчаас хуралд бэлтгэн оруулдаг тэмдэглэл дээрх гарын үсгээ “минийх биш Ц.Ш-ийн гарын үсэг” гэж илт худал мэдүүлсэн асуудлаар түүний гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад олон гаргасан боловч шинжээч томилж өгөөгүй. \34хх 159, 64хх 14, 15\. Хэрэв шинжээчээр нягтлуулсан бол тухайн гарын үсэг Б.Т-ынх мөн болох нь батлагдаж, Б.Т- илт худал мэдүүлсэн болон Б.Н-т газар олгосон асуудал Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн нь нотлогдох байлаа. Иймд шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй, энэ нь хялбарчилсан, Б-ндсөн, хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.
Харин эсрэгээрээ нэр бүхий шүүгдэгчид, түүний дотор Ц.Ш-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхэд судлуулсан нотлох баримтууд өмгөөлөгч нарын түүний дотор миний шүүхэд судлуулсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан нь энд хэрэгжсэнгүй. Мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүх хуулийн энэ зүйлд заасанчлан миний үйлчлүүлэгчийг цагаатгах нөхцөл байдлыг огт шалгаж тогтоолгүйгээр зөвхөн яллах байр сууринаас хандсанд гомдолтой байна.
Гурав. Хууль хэрэглээний тухайд:
Манай улс иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Газрын тухай хууль, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”, “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” болон “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-аар тус тус зохицуулж байгаа. Харин эдгээр хууль тогтоомжуудад газар эзэмших, ашиглах эрх олгохдоо Газрын албаны дүрэм болон Г- албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А\15 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагааны журам, загвар батлах тухай” журмыг баримтална гэсэн ямар ч заалт байхгүй атал энэ хэргийн шүүгдэгчид өнөөдөр ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр эрүүгийн ял шийтгэл хүлээгээд зогсож байна. Үүгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Гэмт хэрэг, туүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн 1.2 дугаар зүйлийн заалт ч зөрчигдөж байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга, эсхүл шүүх шийдвэрлэх зохицуулалт тухайн үед байсан. Уул эрүүгийн хэрэг нь үндсэндээ иргэд хоорондын газар эзэмших эрхийн маргаанаас үүдэлтэй байдаг. Гэтэл АТГ иргэдийн гомдлыг ийнхүү эрүүжүүлэн шалгаснаар тэдгээр гомдол гаргасан иргэд хохирогч ч болсонгүй, гомдол нь ч барагдалгүй өнгөрөв.
Хэрэв асуудлыг харъяаллын дагуу Захиргааны шүүх шийдвэрлэсэн бол газар эзэмших эрх олгосон захиргааны акт хуульд нийцсэн эсэх нь тогтоогдож, иргэдийн гомдол барагдах ёстой байсан. Харин асуудал эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдсэнтэй холбоотойгоор Засаг даргын захирамжууд хүчинтэй, хууль ёсны хэвээр үлдсэн байна. Ийнхүү шүүгдэгч Ц.Ш-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан үйлдэл эргэлзээгүйгээр нотлогдоогүй, эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Мөн үүнтэй холбоотойгоор буюу Ц.Ш-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул түүнийг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ч яллах, шийтгэх үндэслэлгүй.
Дээр дурдсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрхийг дээдэлсэн заалтыг баримтлан шийтгэх тогтоолын Ц.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.
Ташрамд нэмж дурдахад, Д.Г- нарын 10 иргэнд олгосон газар гэхэд тус бүр 600 м.кв буюу иргэний эзэмших газрын хэмжээнээс илүү гараагүй, шинжээчийн 2019 оны 12 сарын 10-ны дүгнэлтээр тухайн газрууд нь Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан \52хх 79-81\, газрын байршил сольсон асуудал нь Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх журмаар зөвшөөрөгдсөн \39хх 225-233\. Энэ газрын асуудлаар буруутгасан шалтаг нь “Газар эзэмших эрх олгох” гэсэн утгаар захирамж гаргасан гэж байгаа. Үүнийг л бид хэт яллах талыг баримталсан гэж хэлээд байгаа юм. Гэрч, газар зохион байгуулагч Л.Л- энэ газрын асуудлыг хурлаар хэлэлцүүлсэн гэж мэдүүлснийхээ төлөө яллагдагчаар татагдахад хүрснийг дээр дурдсан.
Мөн давж заалдах шатны шүүхээс Ц.Ш-ийг гэм буруутай гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтөөр торгох ял хасагдсаныг анхаарах шаардлагатай. Ц.Ш-т холбогдох үйлдлүүд нь уг өөрчлөлтөөс өмнөх үед хамаарах тул түүнд хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлах шаардлагатай. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 7 дахь жилдээ үргэлжилж, энэ хугацаанд шүүгдэгч сэтгэл санааны хувьд хүнд байдалд, ял эдэлж буйтай адил нөхцөлд байсан зэргийг харгалзан үзнэ үү. Иймд хэрэв гэм буруутайд тооцох нөхцөл бүрдсэн гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн ял хөнгөрүүлэх, торгох ял оногдуулах боломжийг авч үзэх нь зүйтэй. Гэвч өмгөөлөгчийн үндсэн байр суурь нь Ц.Ш-т холбогдох үйлдэл нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй тул цагаатгах ёстой гэсэн дүгнэлт хэвээр байна. Эсхүл, түүнийг гэм буруутай гэж үзвэл хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч, прокурорын зүгээс миний мэдүүлэг, асуудал зайлшгүй хурлаар хэлэлцэгддэг байсан гэдгийг нотлох баримтууд болох газар баталгаажилтын хувийн хэрэг дэх хурлын тэмдэглэл хэрэгт авагдсаныг огт үнэлж, авч хэлэлцээгүй. “Газар баталгаажилтын хувийн хэрэг”-т Зөвлөлийн хурлаар орж хэлэлцэгдэн, Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж нэг бүрийн нэр дээр нээгддэг. Энэхүү хувийн хэргийн дотор нь тухайн иргэн, аж ахуйн нэгжид газар олгох асуудал шийдвэрлэхэд бүрдүүлсэн бүхий л баримт бичиг орж хадгалагддаг. Мөн энэ хувийн хэрэг дотор заавал байх ёстой нэг баримт нь дүүрэг хариуцсан мэргэжилтнүүд хуралд асуудал оруулж танилцуулахдаа доторх асуултуудыг нь ар, өвөргүй өөрийн гараар бөглөж, гарын үсгээ зурж бэлтгээд, хуралдаан төгсмөгц хурлын дарга, нарийн бичиг нараар гарын үсэг зуруулдаг, загвар нь “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл” гэсэн нэртэй нэг хуудас баримт юм \39хх 225-233\.
Иймд энэ баримт нь асуудал хурлаар орсныг шууд нотлох бичмэл нотлох баримт болох бөгөөд газар зохион байгуулагч Б.Н-, С.Н-, Ц.О-, Э.Х-, А.Д-, Д.А- нар, А- ХХК, Ш.Я-, Х.Э- нарын хувийн хэрэгт газар зохион байгуулагч нарын үйлдсэн тэмдэглэлүүд бүгд авагдсан. Энэхүү хурлын тэмдэглэл нь дүүрэг хариуцсан мэргэжилтэн буюу хуралд асуудлаа танилцуулдаг газар зохион байгуулагч үйлддэг, гэрчийн мэдүүлгээс илүү авч үзэх боломжтой, мэргэжилтнүүдийн өөрсдийн гарын үсэг бүхий бичгийн нотлох баримт болно.
Хэргийн гол гэрч нарын нэг болох ХУД хариуцан ажиллаж байсан газар зохион байгуулагч Л.Л- Ш.Я-, Х.Э- нарын хувийн хэрэг дэх хурлын тэмдэглэлийн тухайд захирамж гарсан огноог андуурч тавигдсаныг харж байгаад мэдүүлэг өгөхдөө уг тэмдэглэлийг “нөхөж хийсэн байх” гэж мэдүүлсэн нь намайг буруутгах нотлох баримт болов. Харин газар зохион байгуулагч нар НЗД-ын захирамж гарсны дараа хувийн хэрэг дэх материалын иж бүрдлийг нягтлахдаа зарим тохиолдолд огноог тавилгүй үлдээх, үг үсэг, гарын үсэг дутуу үлдэх тохиолдлууд байдгийг тэд өөрсдөө эцэслэн хянаж янзалдаг бөгөөд ингэхдээ огноог андуурч буруу бичсэн байж болзошгүйг.
Гэтэл энэ мэтийн алдаа гардгийг хэрэгт авагдсан баримтуудаас харж болно. Иймд эдгээр асуудлуудыг огт хуралд оруулаагүй гэж үзэж, албаны дарга байсан хүнтэй урьдчилан үгсэн тохиролцож, газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлд тусгах ажлыг гүйцэтгэж, хувийн хэргийг зохих байгууллага, хэлтэст хянуулахгүйгээр НЗД-ын захирамж гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдэж, улмаар анхан шатны шүүхээс тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь, тухайн үеийн даргаас үүрэг өгч, урьдчилж үгсэж тохирч байгаагүй, хурлын тэмдэглэл үйлдэхдээ танилцуулаагүй асуудлыг хэлэлцсэн мэтээр тэмдэглэл хийж байгаагүй. Газар эзэмших хүсэлт гаргасан хүмүүсийн хэнтэй нь ч уулзаж байгаагүй. Учир нь, энэ миний үүрэгт ажилд хамааралгүй. Ц.А- нь Ц.О-тай холбоотой газрын асуудлаар надтай уулзаж байгаагүй, О.М- гэж хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй байхад эдгээр хүмүүсийн нөлөөлөлд орж, хамтарч газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй нөхцлүүд хэргийн баримтад үүсэж байхад үүнийг огт авч үзсэнгүй. Харин авга ах Ш.Я- газар эзэмших эрх ямар журмаар авдаг талаар миний ажил дээр ирж зөвөлгөө авсан нь үнэн. Би нийтэд нээлттэй цахим хуудсанд байгаа бусдын эзэмшилд байхгүй газруудаас газар сонгож болдог, өргөдөл гаргах ёстой зэрэг зөвөлгөөг өгсөн. Гэтэл 2 жилийн дараа над дээр ирээд хамтарч барилга барих хүн нас барсан, надад газрын төлбөр төлөх мөнгө алга гээд аргаа барсан янзтай явж байхаар нь газар сураглаж байсан хүн санаанд ороод тэднийг холбож, газрыг нь худалдахад тусалсан. Тухайн үеийн хэрэгцээнээс болоод мөнгийг нь шууд өгч чадаагүй.
Газар зохион байгуулагч Б.Т-, Ц.БаярМ- нар нь хуралд танилцуулж, тэмдэглэлээ үйлдсэн, уг тэмдэглэлдээ өөрсдөө гарын үсгээ зурж, хувийн хэрэгт хавсаргагдсан нь хэрэгт авагдсан байхад эдгээр гэрчүүд огт танилцуулаагүй мэт мэдүүлсэн. Түүгээр ч үл барам Б.Т- тэмдэглэлд зурсан гарын үсгээ хүртэл намайг зурсан гэж худал мэдүүлсэн байхад үүнийг шалгуулах хүсэлтийг прокурор огт хүлээж аваагүй.
Харин хэрэгт хамаарах эдгээр газруудын ихэнхийг хариуцан ажиллаж байсан Л.Л- тодорхой мэдүүлсэн. Мөн хэргийн гол гэрчүүд бол зөвлөлийн хурлын гишүүд, Э.Б-аас бусад 8 гишүүн. Эдгээр гэрчүүдийн нэг болох Э.Б-тай шууд эсрэг ашиг сонирхолтой хүн болох дэд даргаар ажиллаж байсан Д.Н-гийн худал мэдүүлэг, түүний гаргаж өгсөн хувийн архив дахь зөвлөлийн хурлын гар тэмдэглэлтэй хуулбар “төлөвлөгөө” гэх баримтад тулгуурлаж мөрдөх ажиллагаа явагдсан.
Гэрч Д.Н-гийн мэдүүлэг, түүний гаргаж өгсөн хувийн архив дахь баримт буюу буруутгаж байгаа гол үндэслэлийн тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн магадлалын заалт биелэгдээгүй байсаар хэрэг дахин шүүхээр орсон.
Зөвлөлийн бусад гишүүд болох Б.З-, Ч.О-, С.Д-, Д.Д-, Д.Э-, С.Д-, А.А- нарын тухайд Д.Н-тай адил өөрийн хурлын төлөвлөгөөг бүгд устгасан, байхгүй гэж, улмаар асуудлуудыг орсон эсэхийг шууд санахгүй байгаа талаар мэдүүлцгээдэг. Д.Э-, Д.Д- нар хуралд тухайн асуудал орсон эсэхийг санахгүй байгаа боловч мөрдөгч “Д.Н-гийн төлөвлөгөө” гэгчийг харуулж байгаад хөтөлсөн байдалтай мэдүүлэг авснаар төлөвлөгөөнд ороогүй болохоор хэлэлцээгүй гэж үзнэ гэсэн агуулгаар хариулсан байдаг.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, түүний мэргэжилтнүүд газар баталгаажилтын хувийн хэргийг хянаагүй бол, миний бие уг захирамжийн төслүүдийг бэлтгэхдээ тэмдэглэл хуурамчаар үйлдээгүй анхны хувилбараар бэлтгэж төслийг оруулж ХЭЗХ-т хянуулаад, харин түүнээс хойш захирамж гарах хүртэл хугацаанд буюу энэ хооронд асуудлууд нэмэгдэж явсаар, НЗД-ын захирамж гарч, түүний дараа би зөвлөлийн хурлын тэмдэглэлийг орсон болгож араас нь нөхөж хийдэг байсан гэх логик утга дараалалтай болохоор байна. Тийм зүйл болж байгаагүй.
Би ийнхүү хамт ажиллаж байсан “арьсаа хамгаалсан” зарим хударгагүй хүмүүсийн мэдүүлгээр хэрэгт холбогдож, 4 жил зорчих эрхээ хязгаарлуулснаар гэр бүлийн маань бусад 3 хүн, түүний дотор сургуульд явж байгаа бага насны 2 хүүхэд, мөн миний байнгын асрамжид байдаг өндөр настай өвөг эцэг, эх бас давхар шийтгэл хүлээхэд хүрлээ. ...” гэв.
Шүүгдэгч Ц.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие улсад 40 гаруй жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан ажлыг чин үнэнчээр хийж гүйцэтгэж ирсэн. Ажил мэргэжлийн онцлог, миний өөрийн багаас өсөж хүмүүжсэн хүмүүжил минь аливаа зүйлд шударгаар хандах, хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийх зарчим баримталж ажиллаж ирсэн билээ. Гэтэл төрсөн дүү болох Ц.О- өөрийн эзэмшлийн газраа иргэн Ч.Д-ид худалдан борлуулсан маргаанаас үүдэн өнөөдөр би гэмт хэрэгтэн болж яваад маш их гомдолтой байна.
Би Г- албанд Санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн хариуцсан ажил үүргээ биелүүлж явснаас дарга, мэргэжилтэн нарыг гэмт хэрэг хийе гэж урьдчилан ярилцаад үгсэн тохиролцон хатгаж, өөрийн төрсөн дүүдээ давуу байдал бий болгосон зүйл огт байхгүй. Миний дүү Ц.О- нь тухайн газар 2005 оноос хойш ТҮЦ барин, нөхрийн хамт үйл ажиллагаа явуулж байгаад 2012 онд эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Бид эцэг эхээс 13-уулаа, бүгд тус тусдаа амьдралтай, хэн нэгнийгээ өвдсөн, зовсон үед бүгд туслаад явдаг. Дүү Ц.О- 2 ч удаа зам тээврийн осолд орж, өөрийн эзэмлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод тухайн газраа зарсан. Дүү маань хэдэн жил өвдөж, хэвтэрт байсан хугацаандаа газрынхаа төлбөрийг төлж чадалгүй эзэмших эрх нь хүчингүй болсон бөгөөд эрхээ сэргээлгэхээр хуулийн дагуу холбогдох байгууллагад хүсэлт гомдлоо өгөөд явж байсан. Тухайн үед тэрээр байнга энэ асуудлаа асууж сураглаад явах боломжгүй байсан учраас миний бие хариуцаж байсан мэргэжилтэн нараас хүсэлт нь ямар шатандаа явж байна гэдгийг л асууж тодруулж байсан. Гомдол гаргагч Ч.Д- ч энэ талаар сайн мэдэж байсан. Өөрөө ч дүүргээс захирамж гаргуулахаар би хөөцөлдье гэж ажил дээр ирээд уулзаад явсан. Дүү маань хуулийн дагуу л хүсэлт гомдлоо өгөөд явснаас би дүүгийн минь газрын гэрчилгээг гаргаад өг гэж хэн нэгэнтэй үгсэн ярилцаж гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.А-ийг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь Х-ттай нотлогдон тогтоогдоогүй.
Газрын тухай холбогдох заалт нь анх газар авч буй иргэн, аж ахуйн нэгжид хамаарахаар зохицуулалт гэж ойлгогдохоор байна. Хэрвээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамж хууль бус гэж үзэж байгаа бол уг захирамжаар газар эзэмших эрх олгосон бусад иргэн, аж ахуйн нэгжид газрын тухай холбогдох заалтыг зөрчиж газар олгосон уу гэдгийг шалгаж тодруулах байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар хэдийгээр газрын тухай хуульд ийнхүү заасан байгаа ч төсөл шалгаруулж, дуудлага худалдаа явуулдаггүй байсан гэж тайлбарладаг. Мөн хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заасан бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж дүгнэдэг. Маргаан бүхий газрын ойролцоо газарт дийлэнх нь үйлдвэрлэлийн зориулалттай аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг Ц.О-ийн газрын хувийн хэрэгт авагдсан Г- алба руу гаргасан хүсэлтүүдээс харахад, урьд авсан газрын хэмжээгээ багасгаж, өндөр хүчдэлтэй хэсгээ хасуулах тухай хүсэлтүүд байдаг. Ц.О-ийг өвчтэй байх хугацаанд түүний гаргасан хүсэлт ямар шатандаа явж байгаа талаар холбогдох мэргэжилтэн нараас асуусан тухай гэрчүүд мэдүүлдэг бөгөөд Ц.А- нь Э.Б-, Ц.Ш- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон талаар нотолсон, тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулсан эсэхийг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохоор заасан. Гэтэл төрсөн дүү Ц.О- нь 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаад эзэмших эрх хүчингүй болсон шалтгаанаар эрхээ сэргээлгэхээр газрын албанд хандаж гаргасан хүсэлт нь ямар шатандаа явж буйг холбогдох мэргэжилтнээс асууж байсан үйл явдлыг тухайн үеийн дарга, мэргэжилтэн нарыг хатгаж, өөрт хамаарал бүхий дүүдээ давуу байдал олгосон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэж, өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийг агуулж байж гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.А- нь шүүгдэгч Э.Б-, шүүгдэгч Ц.Ш- нартай хэрхэн урьдчилан үгсэн тохиролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгож, гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон тухай үйл баримт нотлогдон тогтоогдоогүй.
Маргаан бүхий газартай холбоотой асуудал захиргааны шүүхээр шийдвэрлэх маргаан бөгөөд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд зөрүүтэй, миний үйлчлүүлэгчийг буруутгасан үндэслэл болсон дээрх баримтуудад анхан шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болоод захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт гаргаагүй нь шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.
Иймд Ц.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” тусгана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Ц.О-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Н-ын гудамжны 42 дугаар байрны 35 тоот орон сууцын битүүмжлэлийг чөлөөлж, Ц.О-т олгохоор шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолд орхигдуулсан алдаа гаргасан байх тул орон сууцыг Ц.О-ийн өмчлөлд олгохоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Ц.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн газар дээр Ц.О- нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 119 дүгээр захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг анх авсан. Тухайн газар нь 178013/0065 нэгж талбарын дугаартай, 1,894 м2 хэмжээтэйгээр 2012 онд эзэмших эрх олгогдсон. Гэтэл яллах дүгнэлтэд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 989 дүгээр захирамжийг хууль бусаар гаргуулсан гэж буруутгасан. Бодит нөхцөл байдалд Ц.О- нь тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар өвчтэй байсан бөгөөд газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр эзэмших эрх нь хүчингүй болсон. Үүний дараагаар тэрээр Г- албанд удаа дараа хүсэлт гаргаж, ялангуяа өндөр хүчдэлийн шугам тухайн газарт орсон тул түүнийг хасуулах, газрын хэмжээг 1100 м2 болгон өөрчлөх тухай хүсэлтүүдийг 2013 оноос эхлэн гаргаж байсан. Гэтэл энэ үйл явцын дунд иргэн Ч.Д- Ц.О-тай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дараа газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр эзэмших эрх хүчингүй болсон, газрын албанд хүсэлтүүд үргэлжилж байсан.
Харин 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ дахин гарахтай зэрэгцэн Ч.Д- нь уг гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан авах шаардлага тавьсан. Улмаар өмнө өгсөн 85 сая төгрөгөө 90 сая болгон буцаан авсан. Энэ хугацаанд 6-7 жилийн турш тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олсон, өөрөөр хэлбэл. бодит хохирол амсаагүй. Гэсэн хэдий ч тухайн этгээд нь Ц.А-ийг Газрын албанд санхүүгийн албаны даргаар ажилладаг болохыг мэдсэний дараа худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж, мөнгөө буцаан авсан даруйдаа Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Гэтэл энэ хэрэгт Ч.Д- нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, анхан шатны шүүхээс ч шүүх хуралдаанд хохирогчоор оролцуулах хүсэлтийг нь хангахаас татгалзсан.
Гэтэл яг энэ газартай холбоотойгоор иргэн Ч.Д- хэрхэн, яаж хохирсон талаар хэрэгт авагдсан баримтууд, түүний өөрийн мэдүүлгүүдээс харахад бодитой хохирол учирсан гэх байдал тогтоогддоггүй. Харин ч эсрэгээрээ тухайн газраас 6-7 жилийн хугацаанд ашиг хүртсэн. Ийм байхад зөвхөн Ц.А- нь газрын албанд санхүүгийн албаны дарга хийдэг гэдгийг мэдсэн даруйдаа хүнийг ийнхүү хүнд гэмт хэрэгт холбогдуулж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй.
Миний үйлчлүүлэгч 40 гаруй жил төрийн албанд нэр төртэй ажиллаж ирсэн, тэтгэвэрт гарах насан дээрээ ийм хүнд нөхцөл байдалд орж, сэтгэл зүйн хувьд асар их хохирол амсаж явааг шүүх анхаарч үзэх шаардлагатай.
Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 12 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа зорилго агуулсан байх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл гэж үздэг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн төрсөн дүү О- нь өвчтэй байх хугацаандаа Г- албанд гаргасан хүсэлтийнхээ талаар холбогдох мэргэжилтнүүдээс асууж тодруулсан төдий үйлдлийг үндэслэн гэм буруутайд тооцож байгаа нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй.
Иймд Ц.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд “битүүмжилсэн бүх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлнө” гэж тайлбар өгсөн боловч уг асуудлыг шүүхийн шийдвэрт тусгаагүй орхигдуулсан алдаа гарсан тул уг орон сууцыг Ц.О-ийн өмчлөлд хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Э-ийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Э-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Э- Г- харилцааны албанд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргаснаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/799 дүгээр захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.
Тэрээр Э.Б-тай төрөл садангийн холбоотой боловч төрөл садангийн хүндээ газар эзэмших хүсэлт гаргаж байгаа талаараа хэлээгүй ба холбогдох хууль, журмын дагуу уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарсан ба шийтгэх тогтоолд дурдсан шиг шүүгдэгч Э.Б- нь албан тушаалын байдлаа ашиглан Х.Э-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, Х.Э- өөрийн бичиг баримт, газартай холбоотой баримтуудыг хэрхэн, яаж бүрдүүлж, цуглуулж Э.Б-, Ц.Ш- нарт хүлээлгэн өгсөн гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй.