| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 157/2025/00568/И |
| Дугаар | 307/ШШ2026/00579 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2026/00579
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********* тоот хаягт оршин байх Г******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* тоот хаягт оршин суух Б******* овогт Сүхтөмө******* А******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 946,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зэлдэгч С******* овогтой А******* нь "Г******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан.
Зээлдэгч нь манай Г******* ******* ББСБ ХХК-иас зээл авах хүсэлтийг Голомт Банкны 30*******9 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг хүсэлт гаргасан өдөр шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваа******* дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш удаа дараа залган, сард 2-4 удаагийн давтамжтайгаарр зээлийн эргэн төлөлтийн мессеж илгээн, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Иймд зээлдэгч Г.А*******аас 946,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
С******* овогтой А******* /*******/ нь зээлийн төлбөрөө 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 946,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******гийн зүгээс Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр С.А*******т холбогдуулан гаргасан 946,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.А*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 946,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.А*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,260 төгрөгөөс 13,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ