Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч И.Ариунсанаа,

        Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А  овогт Д  М холбогдох эрүүгийн 1806071981600 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй. ам бүл 6 эцэг, эх, ах, эгч, хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,   тоотод оршин суух хаягтай, Интерактив ХХК-д төслийн менежер ажилтай, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, А  овогт Д  М .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171 а байрны 21 тоотод иргэн М.Амармэндтэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Амармэндийн өгсөн мэдүүлэг /хх-6/, шүүх эмнэлгийн шинжээчийн 10813, 10881 дугаартай дүгнэлт /хх-11,15/, гэрч  Д  М мэдүүлэг /хх-9/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-40/, яллагдагч  Д  М мэдүүлэг /хх-36/,  шүүгдэгч  Д  М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36/, шүүгдэгч  Д  М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-22/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171 а байрны 21 тоотод иргэн М.Амармэндтэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Амармэндийн өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би дүү Мөнхцэцэгээс хэзээ явах талаар асуухад надад Мөнхцэцэг явахгүй гэдэг хариу хэлсэн. Энэ асуудлаас болж ибд 2 маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад Мөнхцэцэг намайгн түлхсэн. Тэгснийхээ дараа шууд миний үснээс зулгаасан. Эмчилгээний зардлаа гаргаж авмаар байна." /хх-6/ гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 10813, 10881 дугаартай дүгнэлт /хх-11,15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.М гийн өгсөн: "...Үүнээс болоод маргаан ширүүсээд бид 2 хэн хэнийгээ үсдэж аваад зодолдож эхэлсэн. Хуулийн дагуу шалгууламаар байна" /хх-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн: “Долоовор хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-40/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.M гийн өгсөн: “... Тэр үед  бие рүү нь түлхэж холдуулсан. Буцаагаад Амармэнд намайг түлхэсэн. Үүнээс болоод маргаан ширүүсээд бид 2 хэн хэнийг үсдэж аваад зодолдож эхэлсэн. Зодоон нэг их удаан үргэлжлээгүй больсон. Бид 2 больсон боловч дахиж маргалдаж байгаад дахиад зодоон болсон. Сүүлдээ би найзтайгаа хоол иднэ гэж ярьсан байсан болохоор шууд гараад яваад өгсөн.” /хх-36/ гэх мэдүүлэг,  

 

Шүүгдэгч Д.М гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-22/ зэрэг болно.

 

  Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн

эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.М нь 2018 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171 а байрны 21 тоотод иргэн М.Амармэндтэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзлээ.

 

Д.М  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Мөнхцэцэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А  овогт Д  М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мөнхцэцэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.М нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                    Э.ЧИНГИС