Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 307/ШШ2026/00623

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********* оршин байх, М******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********** тоот хаягт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******** тоот хаягт оршин суух, До ******* овогт Т*******гийн О******* /РД:*******, утас:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 571,096.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот Үйлчилгээний гэрээ байгуулан VOO үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ"-ний 4.1-т заасны дагуу үйлчилгээ хэрэглээний төлбөрт 571,096.63 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Т.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Т.О******* нь М******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Т.О*******д холбогдуулан гэрээний үүрэгт 571,096.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 571,096.63 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Т.О*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Т.О******* нь нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжилсэн 571,096.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Т.О*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,783 төгрөгөөс 8,891.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,891.5 төгрөгийг, хариуцагч Т.О*******оос 8,891.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ