Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/300

 

2026            03           13                                                                         2026/ДШМ/300

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор М.Ариунцэцэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, Б.Жамъян,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2898 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох 2506 01903 2808 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Х- овгийн Б-ын Б- /РД: УБ-/, ........., урьд ял шийтгэлгүй;

Өсвөр насны шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ................

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2898 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хугацаа болох 85 /наян тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.ГАЛБАДАР

            ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ