| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03045/И |
| Дугаар | 307/ШШ2026/00706 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 307/ШШ2026/00706
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********* давхарт оршин байх, И******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********** тоот хаягт оршин суух, Б******* овогт Н*******ийн К******* /РД:*******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот хаягт оршин суух, З******* овогт Х*******н Н******* /РД:*******/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,237,816.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Н. К*******, Х.Н******* нар нь "И******* ББСБ" ХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр А1606 дугаартай зээлийн гэрээ, F160601 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 23,400,000 төгрөгийг, сарын 3.10 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.
Тус зээлийн барьцаанд 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд монгол улсад орж ирсэн. УЕЕ улсын бүртгэлийн дугаартай, A3 арлын дугаартай, Toyota Sai-K10 маркийн суудлын автомашиныг барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Н.К*******, Х.Н******* нь "И******* ББСБ" ХК-тай байгуулсан А1606 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл: 16,010,709.91 төгрөг,
Төлөх ёстой хүү: 4,960,599.94 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 230,506.55 төгрөг,
Авлага: 11,000 төгрөг,
Нийт: 21,237,816.40 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан А1606 тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч Н.К*******, Х.Н******* нараас нийт 21,237,816.40 төгрөгийг "И******* ББСБ" ХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нар нь И******* ББСБ ХК-ийн гаргасан 21,237,816.40 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу
2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И******* ББСБ ХК нь хариуцагч Н.К*******, Х.Н******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,237,816.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч, хариуцагч Х.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.К******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 21,237,816.40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.К*******, Х.Н******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. И******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.К*******, Х.Н******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,237,816.40 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч, хариуцагч Х.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.К******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 21,237,816.40 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,309,454.10 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Н.К*******, Х.Н******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,140 төгрөгөөс 132,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 132,070 төгрөг, хариуцагч Н.К*******, Х.Н******* нараас 132,070 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ