| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2019/00966/И/Т |
| Дугаар | 307/ШШ2026/00476 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2026/00476
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2019/00966/И/Т
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай ******* ******* овогтой ******* А*******л *******, *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг,т байрлах Ө*******д ХХКомапни *******, *******,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** дугаар хороо, *******тоотод оршин суух, ******* овогтой М******* , нарт холбогдох,,
11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.А*******л,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч*******р,
Ө*******д ХХКомпанийн төлөөлөгч Т.Байгалмаа,
хариуцагч П.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******р, түүний өмгөөлөгч Х.Н*******л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А*******л нь шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
...Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******, Ө*******д ХХКомпани нарт холбогдох иргэний хэрэгт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Н.А*******лын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасга, хариуцагч П.М******* болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч, хариуцагч П.М*******гаас 4,606,500 төгрөг төлөх сүүлийн хугацааг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр авахаар харилцан тохиролцсон. Мөн нэхэмжлэлийн хасагдсан дүн болох 6,893,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ө*******д ХХКомпаниас татгалзаж байна. Иймд дээрх нөхцөлөөр талуудын эвлэрлийн гэрээний дагуу гаргасан хүсэлтийн дагуу гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******р нь шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******д холбогдох 11.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчтэй дараах байдлаар эвлэрч Эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэгч 11.500.000 төгрөгийн шаардлагаас 6.893.500 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагч П.М******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4.606.500 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны дотор төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******, Ө*******д ХХКомпани нарт холбогдох 11,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад ...Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******, Ө*******д ХХКомпани нарт холбогдох иргэний хэрэгт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Н.А*******лын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасга, хариуцагч П.М******* болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч, хариуцагч П.М*******гаас 4,606,500 төгрөг төлөх сүүлийн хугацааг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр авахаар харилцан тохиролцсон. Мөн нэхэмжлэлийн хасагдсан дүн болох 6,893,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ө*******д ХХКомпаниас татгалзаж байна. Иймд дээрх нөхцөлөөр талуудын эвлэрлийн гэрээний дагуу гаргасан хүсэлтийн дагуу гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү..., ...Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******д холбогдох 11.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчтэй дараах байдлаар эвлэрч Эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэгч 11.500.000 төгрөгийн шаардлагаас 6.893.500 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагч П.М******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4.606.500 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны дотор төлнө... гэж эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт шүүх хуралдаан дээр гаргасан болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******, Ө*******д ХХКомпани нарт холбогдох иргэний хэрэгт зохигчийн ...Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******, Ө*******д ХХКомпани нарт холбогдох иргэний хэрэгт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Н.А*******лын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасга, хариуцагч П.М******* болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч, хариуцагч П.М*******гаас 4,606,500 төгрөг төлөх сүүлийн хугацааг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр авахаар харилцан тохиролцсон. Мөн нэхэмжлэлийн хасагдсан дүн болох 6,893,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ө*******д ХХКомпаниас татгалзаж байна. Иймд дээрх нөхцөлөөр талуудын эвлэрлийн гэрээний дагуу гаргасан хүсэлтийн дагуу гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү..., ...Н.А*******лын нэхэмжлэлтэй П.М*******д холбогдох 11.500.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчтэй дараах байдлаар эвлэрч Эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэхэмжлэгч 11.500.000 төгрөгийн шаардлагаас 6.893.500 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагч П.М******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4.606.500 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ны дотор төлнө... гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,670 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,025 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 88,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй боловч, үүргийн харилцаа дуусгавар болоогүй учир энэхүү үүргийн харилцаанаас дахин үүдэн гарсан үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС