Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/274

 

2026         03           10                                                                           2026/ДШМ/274

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 2509000001069 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

А- овгийн Б-ы Б-, ……., ял шийтгэлгүй, /РД:УБ-/;

Б.Б- нь:

1. Г.Б-ыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд "СS-2 видео тоглоомын скин хүнээс авч өгнө", "би скинээ авах гээд явж байна, нөгөө талтай уулзах гэж байна, орой цаг товлосон, түр над руу мөнгө явуулаач" "хүнд машин зараад мөнгийг нь хэрэглэж байсан чинь нөгөө хүн машинаа буцаана гэнэ. Хүнд буцааж өгөх мөнгө дутчихлаа", "СS-2 видео тоглоомын скин хүнээс авах гэж байна" гэж хэлэн итгүүлж 25 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 8.660.500 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авсан,

2. Г.Б-нямд “Toyota sai” маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдан борлуулна” хэмээн иттүүлж Г.Б-ням нь 2025 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад 1,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 1.000.000 төгрөгийг, нийт 2.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авсан,

3. Х.Төрболдод түүний эзэмшлийн "Dell G-3" загварын зөөврийн компьютерыг "өдрийн 100,000 төгрөгөөр түрээсэлнэ" гэж хэлэн итгүүлж 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрнаас уг " Dell G-3" загварын зөөврийн компьютерыг өөрт шилжүүлэн авч 1.947.500 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б Б.Б-д "Айфон 15 про загварын гар утас зарна" гэж хэлэн итгүүлж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд                     Б.Б-өөс 2.119.229 төгрөгийг нийт 11 удаагийн гүйлгээгээр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот дансаар шилжүүлэн авсан,

5. Х. Х.Т-т "RХТ-3050 загварын процессорыг 360.000 төгрөгөөр зарна" "Чиний процессорын араас явж байна, унааны мөнгө хэрэгтэй байна, машины түрээсийн мөнгө хэрэгтэй байна, хэрэв надад мөнгө өгөхгүй бол чи процессороо авч чадахгүй", "одоо 250,000 төгрөг зээлбэл чамаас зээлсэн мөнгөө, процессороо өгье", "Чиний процессорыг би ломбардын ах дээрээ үлдээсэн байгаа, одоо ах ажлаасаа буугаад явах гэж байна, чи хурдан 10.000 төгрөг явуулаач, би Билэг Их дэлгүүрийн локкерт чиний процессорыг үлдээлээ, ирээд аваарай" гэх зэргийг халж, Х.Т- нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд түүнээс нийт 2.731.800 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот болон Худалдаа хөгжпийн банк дахь 4Т- тоот дансаар шилжүүлэн авсан,

6. Ж.Э-т тээврийн хэрэгсэл худалдъя, үнээс нь зөөврийн компьютерын үнийг хасаж тооцъё гэж хэлэн Ж.Э- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын байран дээрээ байхад нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түүнээс 1.000.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлж, мөн "тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхэд шаардлагатай" гэх утга бүхий үг хэлж 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 67.920 төгрөгийг 5Э-1 тоот дансаар, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 125.000 төгрөгийг 5Э-0 тоот дансаар, 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 350.200 төгрөгийг 5Б-6 тоот дансаар, 05 дугаар 14-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 145.000 төгрөгийг 5Э-3, 5Б-6, 5Э-3 тоот данснуудаар шилжүүлэн авч нийт 1.688.200 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 6 хохирогчоос нийт 19.147.229 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 /нэг/жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 15.028.000 /арван таван сая хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.Б-д 8.660.500 төгрөг, хохирогч Х.Т-од 1.947.500 төгрөг, хохирогч Х.Т-т 2.731.800, хохирогч Ж.Э-т 1.688.200 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийж буй үйлдлийнхээ үр дагаварыг ойлгохгүй явсаар иргэдиийг хохироож байсандаа маш их харамсаж гэмшиж байна. Энэ тухайгаа мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн явцад илэрхийлж байсан. Мөн хохирогчдын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би 20 настай, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Программ хангамж инженерийн 3 дугаар курст суралцдаг. Цаашид эзэмшиж буй мэргэжилээрээ суралцан, ажиллах хүсэлтэй. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, хуулийн мэдлэггүйгээ мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Иймд миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, өөрийн гэмт үйлдлээ бүрэн ухамсарлан, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй, үйлдэхгүй. Мэргэжилээрээ ажиллах чин хүсэлтэй, өөрийгөө өмгөөлөх боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо нарын хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд бусдыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй.  Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар бидний үйлчлүүлэгч хийсэн гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-нямд учруулсан 2.000.000 төгрөг, Б.Б-д учруулсан 2.119.229 төгрөгийн хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Г.Б-, Х.Т-, Х.Т-, Ж.Э- нарын хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үеэс төлөхөө илэрхийлж байсан.

Харин анхан шатны шийтгэх тогтоол гарсны дараа 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогч Г.Б-д 8.660.500 төгрөг, Х.Т-од 1.947.500 төгрөг, Х.Т-т 2.731.800 төгрөг, Ж.Э-т 1.688.200 төгрөгийг тус тус бүрэн төлж бусдад төлөх төлбөргүй болсон. Б.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцсон ба өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос болж өөрийн яллагдаж буй хэрэгт хүлээлгэх хариуцлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй, мөн өөрт холбогдсон хэргийн талаар ар гэртээ мэдэгдэлгүйгээр нуун дарагдуулсан нь өөрийнхөө эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсан байна. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй нь түүнийг шүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж чадсан гэдэг нь эргэлзээтэй байна.

Учир нь анхан шатны шүүх нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэлбэрийн төдий хүлээн зөвшөөрсөн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, ойлгож ухамсарласан байдлыг бүрэн гүйцэд харуулаагүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжүй гэж шүүж үзэв гэж дүгнэсэн. Гэтэл Б.Б- нь угийн дуу муутай боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан даруйдаа тогтоолыг хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, мэдүүлэгтээ хохиролоо төлөхөө илэрхийлсээр байсан.

Шүүгдэгч Б.Б- нь 2005 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо дөнгөж 20 настай ба Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн программ хангамжийн инженерийн ангийн гуравдугаар курсийн оюутан, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хотхон, Т- дүгээр байрны 54 тоотод бага насны хоёр дүү, эцэг, эхийн хамт амьдардаг. Эзэмшиж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцаж сургуулиа төгсөж айлын том хүү учир аав, ээжийнхээ амьдралд тус дэм болох чин хүсэлт эрмэлзэлтэй. Анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдэж байх үедээ өөрийн хийж буй үйлдлийн үр дагаврыг ойлголгүй явсаар хохирогч нарыг хохироосон.

Б.Б- нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш цагдан хоригдож, цагдан хоригдож байх хугацаандаа өөрийн гаргасан гэмт үйлдэлдээ маш их харамсаж, ухаарч байгаа, хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд нийгэмшиж дахин хууль зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргахгүй байх талаараа өмгөөлөгч нартаа уулзалт болгондоо хэлж ярьсаар байна. Хууль тогтоогчдын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хуульд тусгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл “торгох ял”, 5.4 дүгээр зүйлд “нийтэд тустай ажил хийлгэх ял”, 5.5 дугаар зүйл “зорчих эрхийг хязгаарлах ял”, 5.6 дугаар зүйл “хорих ял”-ыг тус тус оногдуулж болохоор заасан байна. Хавтаст хэргээс үзэхэд шүүгдэгчийн хувьд эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гарах хүртэл гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хөнгөрүүлэх үндэслэлтэй буюу шүүхийн зүгээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон өмгөөлөгч бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус харин хөнгөрүүлэх, хуульд зааснаар хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу хорихоос өөрийн төрлийн ял шийтгэл оногдуулах боломжийг анхаарч үзэхийг шүүхээс хүсч байгаа болно. Иймд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлсөн, 20 настай буюу Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гуравдугаар курсийн оюутан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж энэрэнгүй хандан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялыг сонгож, аль эсвэл шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нарт учруулсан хохирлоосоо тодорхой хэмжээг төлж, үлдэгдэл хохирлыг анхан шатны шүүх хуралдааны үеэр буюу шүүхийн шатанд төлж барагдуулсан. Манай үйлчлүүлэгч нь гэмт хэрэгт холбогдсон талаараа ар гэрийнхэндээ хэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч авахгүйгээр явуулсан байдаг. Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Б.Б-д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Манай үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн асуудал дээр маргаагүй, анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон асуудал дээр ямар нэгэн тусгайлан гаргах санал байхгүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Б.Б-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байна гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байгаа тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна. Манай үйлчлүүлэгч нь 20 настай, насанд хүрсэн этгээд боловч амьдралд дөнгөж хөл тавьж яваа нас залуу, айлын том хүүхэд, тэрээр Хүмүүнлэгийн их сургуулийн 3 дугаар курст суралцдаг, төгсөөд мэргэжлээрээ ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй, өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж, ухаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Иймд гомдлын маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг Э.Гомбо өмгөөлөгчтэй хамтран гаргасан. Э.Гомбо өмгөөлөгч гомдлынхоо үндэслэлийг тайлбарласан тул өмгөөлөгчийн миний зүгээс ганцхан зүйл нэмж хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Иймд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хурлдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Шүүгдэгч нь “...өөрийн гаргасан үйлдлийн учир холбогдлыг ойлгоогүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байна...” гэх агуулгаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч Б.Б-ий анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байдал, шүүхийг хүндэлж байгаа байдал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллах дүгнэлт гардаж авахдаа гаргасан биеийн хэлэмж, байгаа байдал зэргээс түүнийг хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа нөхцөл байдал ажиглагдаагүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс эрүүгийн хариуцлагын буюу ялын талаарх дүгнэлтдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлагын талаар тэмдэглүүлсэн. Шүүгдэгч нь хохирогч нар учруулсан хохирол төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах санал гаргаж шүүх хуралдааныг хуульд зааснаар 5 хүртэл хоногоор завсарлуулсан гэвч тэрээр үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй учир прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдал бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх прокурорын ялын саналыг харгалзан үзэж шүүгдэгчид 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэгт тохирсон гэж үзэж байгаа. Гэвч тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаан хэлэлцэхээс өмнө үлдэгдэл хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байгаа тул шүүгдэгчийн хохирол төлсөн нөхцөл байдал, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй, залуу хүн зэрэг нөхцөл байдлуудаас хорих ялыг заавал үргэлжлүүлэн эдлүүлэхгүй байх боломжтой. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх эсэхийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б- нь:

1. Г.Б-ыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд "СS-2 видео тоглоомын скин хүнээс авч өгнө", "би скинээ авах гээд явж байна, нөгөө талтай уулзах гэж байна, орой цаг товлосон, түр над руу мөнгө явуулаач" "хүнд машин зараад мөнгийг нь хэрэглэж байсан чинь нөгөө хүн машинаа буцаана гэнэ. Хүнд буцааж өгөх мөнгө дутчихлаа", "СS-2 видео тоглоомын скин хүнээс авах гэж байна" гэж хэлэн итгүүлж 25 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 8.660.500 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Г.Б-ын “Б.Б- нь анх надаас 2024 оны 11 дүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороонд байрлах Фокус биллиардын газар хамт байхдаа 400.000 төгрөгийг Хаан банкны 5Б-6 дансаар шилжүүлж авсан. Би энэ 400.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 3Т-5 данснаас Б.Б- рүү шилжүүлсэн. Тэр 400,000 төгрөгийн оронд СS-2 видео тоглоомын скин хүнээс авч надад өгнө гэж тохироод скин одоог хүртэл өгөөгүй. Бас 2024 оны 11 сараас хойш янз бүрийн шалтаг хэлэхээр нь найзаа гэж бодоод олон удаа 10,000-150,000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр намайг гартаа байж байхад Б.Б- над руу залгаад 1.200.000 төгрөг зээлээч, би хүнд машин зараад мөнгийг нь хэрэглэж байсан чинь нөгөө хүн машинаа буцаана гэнэ. Надад тэр хүнд буцааж өгөх мөнгө дутчихлаа гэхэд нь түүний 4Т- /Худалдаа хөгжлийн банк/ дугаартай данс руу өөрийн Голомт банкны 3Т-5 данснаас 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө буцааж авмаар байгаагаа хэлэхэд Эгчээсээ аваад өгнө гэж хэлдэг.” /1хх 6-8/,

гэрч Ж.Э-ын “Би Б.Б- болон М- гэдэг хүнээс автомашин худалдан авахаар нотариат дээр огт очоогүй, итгэмжпэл огт хийгээгүй. Би автомашинтай холбоотой ямар нэгэн гэрээ, итгэмжлэл хийсэн эсэх лавлагаагаа е-mongolia-с авч өгч болно. Б.Б- надад ямар нэгэн автомашин өгч явуулаагүй. Автомашин зарна гэсэн бичиг гараараа бичиж өгсөн бичгийг нь өгье. Б.Б-тэй харилцсан чат нь бас байгаа. Бас М- дугаарын утас руу нь залгахаар утсаа авдаггүй." /1хх 23/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Б-аас гаргаж өгсөн түүний эзэмшлийн Голомт банкны 3Т-5 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 28-54/

Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 29/7480 тоот албан сичгээр ирүүлсэн Б.Б-ий 5Б-6 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 56-60/

Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6/9183 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Б-ий 4Т- тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 62-79/ зэрэг баримтуудаар,

2. Г.Б-нямд “Toyota sai” маркийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдан борлуулна” хэмээн иттүүлж Г.Б-ням нь 2025 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад 1,000,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 1.000.000 төгрөгийг, нийт 2.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот дансаар дамжуулан шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Г.Б-нямын “2025 оны 02 дугаар сарын 08-нд Б.Б- миний М- дугаар руу залгаад “Эмээгийн маань бие муу байна, чи надад машины урьдчилгаа 1.000.000 одоо өгвөл би маргааш “Toyota sai”  машинаа чиний нэр дээр шилжүүлж өгье гэхээр нь би түүний Хаан банкны 5Б-6 дугаарын дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 03 дугаар сарын 05-нд Б.Б- миний М- дугаар руу залгаад “Toyota sai” машиныг би чиний нэр рүү шилжүүлж өгөх гэсэн чинь торгууль, татвар төлнө, бас машины хаалгаа мөргүүлчихлээ, надад чи 1.000.000 төгрөг өгөөч, би урьдчилгаандаа бодож авъя гэсэн. Би бас түүний Хаан банкны 5Б-6 дугаарын дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, М-, 205 тоот эмээгийндээ байхдаа 1.000.000 төгрөгийг Б.Б-ий 5Б-6 дугаарын дансанд шилжүүлсэн. Би Б.Б-д нийт 2.000.000 төгрөг шилжүүлсэн, харин Б.Б-ий ээж нь 800,000 төгрөгийг эргүүлж төлсөн, одоо 1.200.000 төгрөгийн хохиролтой байна.” /1хх 114-116/,

гэрч Б.Б-ийн “Б.Б- нь 2025 оны 12 дугаар сард би ахтайгаа хамт Сэлэнгэ аймаг руу явахаар машин түрээслэх хэрэгтэй байна, би өөрөө түрээслэх боломжгүй байна, та энэ дугаар руу яриад “Toyota sai” машин түрээслээд, надад хүргээд өгөөч, би түрээсийн мөнгийг нь өгье гэсэн... М- УАК улсын дугаартай машиныг 3 өдрийн хугацаатай нийт 300.000 төгрөгөөр түрээслэхээр болж, Б.Б- миний 5М-56 дугаартай данс руу 300.000 төгрөг шилжүүлж би тэр мөнгийг түрээслэгчийн данс руу хийж, “Toyota sai”  загварын М- УАК дугаартай машиныг нь унаад 3,4 дүгээр хороолол Бичлийн зам дагуу Б.Б-д хүргэж өгсөн." /1хх 19-20/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Б-нямаас гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан банк дахь 5М-5 тоот дансны 2025 оны 02 дугаар сарын 08, 03 дугаар сарын 05-ны өдрүүдийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн 5Б-8 руу нийт 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна." гэх тэмдэглэл /1хх-ийн 117- 121/ зэрэг баримтуудаар,

3. Х.Т-од түүний эзэмшлийн "Dell G-3" загварын зөөврийн компьютерыг "өдрийн 100,000 төгрөгөөр түрээсэлнэ" гэж хэлэн итгүүлж 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотуур байрнаас уг " Dell G-3" загварын зөөврийн компьютерыг өөрт шилжүүлэн авч 1.947.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Х.Т-ын "Б.Б- нь миний зөөврийн компьютерыг 2 хоногийн хугацаатай 100,000 төгрөгөөр түрээсэлье гэж нэг ангийн оюутан маань болох Э.Ч-ээр хэлүүлсэн. Би энэ саналыг зөвшөөрөөд өөрийн 5Ч-3 дугаартай Хаан банкны дансаар 50.000 төгрөгөөр 2 удаа, нийт 100.000 төгрөгийн түрээсийн төлбөрөө авсан. Тэгтэл одоог хүртэл миний зөөврийн компьютерыг буцааж өгөөгүй. Би компьютероо буцааж авмаар байна гэж Б.Б-д хэлэхэд чиний компьютерыг буцааж өгнө, гэхдээ манай эгчийн “toyota sai” гэдэг машинд байгаа, эгч утсаа авахгүй байна, эгчтэй уулзаагүй гэх зэргээр 2 сар гаруй хугацаа өнгөрлөө. Сүүлд Б.Б- нь миний компьютерыг ломбардад барьцаанд тавьж зээл авсныг найз Г.Б-аас мэдсэн.” /1хх 153-154/,

гэрч Э.Ч-ий “Б.Б- надтай уулзах болгондоо Х.Т-ын нөүтбүүкийг өгнө гэдэг байсан. Тэрээр эгчийн машинд байгаа, машин нь журмын хашаанд орсон байгаа гэх мэт зүйлс ярьдаг байсан, би одоо очоод авъя гэхээр өөр ямар нэгэн юм яриад өгдөггүй байсан... Манай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудыг зарим нь бас Б.Б-д луйвардуулсан гэх пост, яриа цахим орчинд гарах болсон." /1хх 157-158/,

гэрч П.Э-гийн “Би 2025 оны 3 дугаар сарын орчимд Улаанбаатар хотод сурч байхад би дотуур байранд байсан чинь Ч- гэдэг хүүхэд надад зөөврийн компьютер авч ирж өгөөд Төрөө энэ компьютерыг Б-д өгчхөөрэй гэж хэлээд явсан. Тэрний дараа над руу Төрөө инстаграммаар залгаж ярьсан. Ярихдаа компьютероо Б.Б-д өгчхөөрэй гэж хэлсэн. Б- гэдэг хүүхэд надаас компьютерыг ирж авсан." /1хх 163-164/ гэсэн мэдүүлгүүд,

"А- Б-" ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ТХУ-625-912643 дугаар “Dell брэндийн зөөврийн компьютер 15.6 инчийн дэлгэцтэй, 17-9 дүгээр үе, 16gb ram-тай 512gb hard disk-тэй GTX1660 (6gb) graphic card-тай Зөөврийн компьютерын цүнх, хулгана, хулганы суурь, цэнэглэгчийн хамт зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 03 дугаар сарын байдлаар тогтоов... 1.947.500 төгрөг." /1хх 168-174/ зэрэг баримтуудаар,

4. Б.Б-д "Айфон 15 про загварын гар утас зарна" гэж хэлэн итгүүлж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд                     Б.Б-өөс 2.119.229 төгрөгийг нийт 11 удаагийн гүйлгээгээр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот дансаар шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Б.Б-ийн "Би зогсоол Б.Б-д 2024 оны 12 сарын 12-оос эхлээд 2025 оны 05 дугаар сарын 25-ны хооронд нийт 2.119.229 төгрөг шилжүүлсэн, энэ хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Туушин зочид буудлын урд байдаг Монголын уран зургийн, галлерейн авто дээр Б.Б-ий 5Б-6 данс руу шилжүүлсэн. Гэтэл Б.Б- уулзахаар хүлээж байхдаа тохирсон газраа ирээгүй. Би 2024 оны 12 сараас 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2.119.229 төгрөгийг Б.Б-д Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн байна. ...Б.Б- нь “тоёота приус” 30 машинаа Ж.Э-т тавьсан өрөндөө өгөх гэж байгааг Г.Б- Ж.Э-тай утсаар ярьж мэдсэн.” /1хх 212-215/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Б-өөс гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны 5А-6 тоот дансны хуулга. түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б-тэй харилцсан зурвас /1хх 217-237/ зэрэг баримтуудаар,

5. Х.Т-т "RХТ-3050 загварын процессорыг 360.000 төгрөгөөр зарна" "Чиний процессорын араас явж байна, унааны мөнгө хэрэгтэй байна, машины түрээсийн мөнгө хэрэгтэй байна, хэрэв надад мөнгө өгөхгүй бол чи процессороо авч чадахгүй", "одоо 250,000 төгрөг зээлбэл чамаас зээлсэн мөнгөө, процессороо өгье", "Чиний процессорыг би ломбардын ах дээрээ үлдээсэн байгаа, одоо ах ажлаасаа буугаад явах гэж байна, чи хурдан 10.000 төгрөг явуулаач, би Билэг Их дэлгүүрийн локкерт чиний процессорыг үлдээлээ, ирээд аваарай" гэх зэргийг халж, Х.Т- нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд түүнээс нийт 2.731.800 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Б-6 тоот болон Худалдаа хөгжпийн банк дахь 4Т- тоот дансаар шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Х.Т-ийн "Б.Б-д би мөнгөө өгсөн, процессороо авъя гэхээр миний процессорын араас явж байна, унааны мөнгө хэрэгтэй байна, машин түрээсийн мөнгө хэрэгтэй байна, хэрэв надад мөнгө өгөхгүй бол чи процессороо авч чадахгүй зэрэг янз бүрийн зүйл хэлээд уулзахгүй яваад байгаа. Ингээд Б.Б- надаас нийт 2.000.000 гаруй төгрөг авч, худпаа хэлээд төлөхгүй байна. Би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны дансны хуулгаа аваад ирсэн, мөн Голомт банкны зээлийн виртуал картаар мөнгө зээлүүлж авсан.” /2хх 9-117/ гэсэн мэдүүлгүүд,

Х.Т-өөс гаргажөгсөн түүний эзэмшлийн Хаан банкны 5А-4 тоот болон Худалдаа хөгжлийн банкны 4А-5 тоот дансны хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 12-84/,

6. Ж.Э-т тээврийн хэрэгсэл худалдъя, үнээс нь зөөврийн компьютерын үнийг хасаж тооцъё гэж хэлэн Ж.Э- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын байран дээрээ байхад нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түүнээс 1.000.000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлж, мөн "тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхэд шаардлагатай" гэх утга бүхий үг хэлж 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 67.920 төгрөгийг 5Э-1 тоот дансаар, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 125.000 төгрөгийг 5Э-0 тоот дансаар, 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 350.200 төгрөгийг 5Б-6 тоот дансаар, 05 дугаар 14-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 145.000 төгрөгийг 5Э-3, 5Б-6, 5Э-3 тоот данснуудаар шилжүүлэн авч нийт 1.688.200 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 6 хохирогчоос нийт 19.147.229 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Ж.Э-ын “Б.Б-тэй анх 2025 оны 04 дүгээр сард миний ажилладаг ломбардад зөөврийн компьютер барьцаалж зээл авч байсан. Би Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Туулын А- тоот Гүүд-2 ломбардад ажилладаг зээлээ хаах хугацаа хэтрүүлж би зөндөө хоног хүлээсэн. Б.Б- нь над дээр ирээд тэр компьютерыг л та буцаагаад олоод өгчих гэж надад хэлсэн. Би Ц.Л-той утсаар ярьж тэр компьютерыг хүн нь буцаагаад авъя гэнэ гэтэл Ц.Л- 1.000.000 төгрөгөөр аваарай гэсэн. Би Б.Б-д хандаж 1.000.000 төгрөгөөр буцааж авах юм байна шүү гэж хэлэхэд тэр та өөрөө мөнгийг төлөөд буцаагаад авчих гуйж байна, би машины ченж хийдэг, би “тоёота приус” 41 машин танд заръя, урьдчилгаанаасаа энэ 1.000.000 төгрөгөө хасчих гэсэн. Үүнийг би зөвшөөрөөд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Л-ийн Хаан банкны 5Л-9 тоот дансанд 1 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг төлж Б.Б- компьютерыг нь авч өгөөд сүүлд нь би өөрөө хохирсон Б.Б- надаас миний унаж байгаа машиныг бас хэдэн төгрөгийн зөрүү нэмж аваад “тоёота приус” 41 машиныг нь авахаар тохирсон ч Б.Б- машин зардаггүй юм байна лээ. Түүнээс хойш таны машиныг шилжүүлэхзэр хөөцөлдөж байна гэж шалтаг хэлж надаас мөнгө авч бас залилсан."  /2хх 141-142/,

гэрч 3.М-гийн “би Б-ээс М- УАК гэх улсын дугаартай “toyota sai” маркийн машин эсвэл өөр ямар нэгэн машин очиж аваагуй болно. Б-ий хэлээд байгаа Ж.Э- гэж хүнтэй уулзаж байгаагүй, энэ машинаа /Л- УАС/ зарах гээгүй, ямар нэгэн итгэмжлэл хийж өгөөгүй болно... надад Л- УАО улсын дугаартай “toyota sai” загварын машин байдаг. Гэхдээ Б- нь Л- УАУ гэж буруу хэлсэн байна.” /2хх 133-135/ гэсэн мэдүүлгүүд,

Ж.Э-ын Хаан банк дахь 5Л-2 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн " тоот данснаас 8 удаагийн гүйлгээгээр нийт 688,120 төгрөг шилжсэн байна" /2хх-ийн 143-161/ гэх тэмдэглэл, дансны хуулга,

хохирогч Ж.Э-ын Самсунг загварын гар утсанд үзлэг хийсан тэмдэглэл /2хх-ийн 162-169/,

хохирогчоос гаргаж өгсөн Б.Б-ий гар бичмэл, видео бичлэг бүхий компакт диск/2хх-ийн 170-174/,

Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б.Б- нь тээврийн хэрэгсэл эзэмшиж, өмчилж байсан эсэхийг тодорхойлсон лавлагаа /2хх-ийн 180/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ийг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан тэнсэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдосон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэсэн дүгнэлтийг хийж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, түүнийг нэн даруй суллах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ий цагдан хоригдсон 77 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 616 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас нь хасаж түүний эдэлвэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 104 хоногоор тогтоосугай.” гэсэн,  

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                   Л.ГАЛБАДАР

  

ШҮҮГЧ                                                                                 Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                  Ц.МӨНХТУЛГА