| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2026/00053/И |
| Дугаар | 307/ШШ2026/00536 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 307/ШШ2026/00536
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2026/00053/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* төв байранд байрлах хаягтай ******* ******* ХКомпани *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* Б*******д *******, *******-д холбогдох,
10,494,048.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О*******г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. нэхэмжлэгчийн зүгээс график зөрчигдсөн тохиолдолд гүйцэтгэх хуудас бичигдэхийг шийдвэрт тусгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.Б*******д нь шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа:
2. Дээрх 10,494,048.40 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч доорх байдлаар төлж барагдуулах боломжтой байна :
2026.02.28-ны өдөр 1,166,048.40 төгрөг,
2026.03.28-ны өдөр 1,166,000 төгрөг,
2026.04.28-ны өдөр 1,166,000 төгрөг,
2026.05.28-ны өдөр 1,166,000 төгрөг,
2026.06.28-ны өдөр 1,166,000 төгрөг,
2026.07.28-ны өдөр 11,166,000 төгрөг,
2026.08.28-ны өдөр 1,166,000 төгрөг,
2026.09.28-ны өдөр 1,166,000 төгрөг,
2026.10.28-ны өдөр 1,166,000 төгрөгийг тус тус төлнө. Хүсэлтийг хүлээн авна уу... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ******* ХКомпани нь хариуцагч Д.Б*******дод холбогдуулан 10,494,048.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчаас хугацаа тохирч эвлэрсэн талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,855 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,427.5 төгрөг, төсвийн орлогоос 91,427.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй Д.Б*******дод холбогдох 10,494,048.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС