Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/280

 

2026         03           11                                                                           2026/ДШМ/280

 

 

Г.Х-, Ч.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,,

шүүгдэгч Г Х-, түүний өмгөөлөгч Р.Булгамаа,

шүүгдэгч Ч Б-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2647 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х-, Ч.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох 2302007010005 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А- овгийн Г-ын Х-, ........, ял шийтгэлгүй, /РД:ШГ-/;

2. А- овгийн Ч-ийн Б-, ........., ял шийтгэлгүй, /РД:ТЧ-/;

Шүүгдэгч Г.Х- нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улс руу Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын дугаартай нислэгээр зорчин ирсэн С.С-гийн авч явсан ачаанд С.С- гэх фейсбүүк хаягтай хүнээр дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 263.9483 грамм бодисыг дайж, улмаар түүний Хаан банкны 5С-2 тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 цаг 19 минутад өөрийн 5С-8 тоот данснаас “асhaa” гэх гүйлгээний утгатай 100.000 төгрөгийг шилжүүлж, сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор олж авч, улсын хилээр нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Ч.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “С-” хотхоны 73 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай “мөс” мэт зүйлүүдийн цэвэр жин нь 0,3567, 0,4904, 9,3970 грамм, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 43,7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар, Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Х-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, шүүгдэгч Ч.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дох хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-гийн цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч Ч.Б-ийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураан авсан Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа "1 бохир жин 61,87 грамм Levis хар өнгийн уутнаас илэрсэн цагаан өнгийн нунтаг зүйл" гэсэн хаягтай цэвэр жин 60,7925 грамм, "2 бохир жин цагаан өнгийн нунтаг зүйл" гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 27,9923 грамм, "3 бохир жин 59,83 грамм" гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 58,6611 грамм, "4 бохир жин 57,71 грамм" гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 56,6024 грамм, "5 бохир жин 62,71 грамм" гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 59,9 грамм, "6 бохир жин 85,87 грамм" гэсэн хаягтай цаасан ууганд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн зүйл, "7 бохир жин 0,59 грамм" гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 0,3567 г, 8 бохир жин 0,92 грамм" гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 0,4904 г, "10 бохир жин 59 грамм" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 43,7 г, "11. Жижиг өрөөнөөс хураан авсан эд зүйл 11,63+0,41 грамм (зөвхөн бодисууд)" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар хүрэн өнгийн зүйлтэй мөнгөлөг цаасны гялгар ууттай үеийн жин 1,2 г, цэвэр жин 0,0097 г, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 9,3970 грамм, Төмөр утас, хар хүрэн өнгийн зүйлтэй мөнгөлөг цаас, ягаан өнгийн гялгар уутанд хийсэн “THALIA Goat milk soap” гэсэн бичиглэлтэй цэнхэр болон цагаан өнгө хосолсон цаасан хайрцагтай цагаан өнгийн зүйл, “THALIA Goat milk soap” гэсэн бичиглэлтэй шар болон цагаан өнгө хосолсон цаасан хайрцагтай цагаан өнгийн зүйлүүдийг устгахыг, AU0740244 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртийг Монгол Банканд шилжүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, эд мөрийн баримт устгасан, шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэм буруугийн талаар маргахгүй. Энэ хэрэг дээр маш их гэмшиж байгаа. Өөрийн холбогдсон гэмт хэргийн талаар гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй. Миний бие Монгол Улсын шүүхийн танхимд ээжтэйгээ хамт зогсож ял авсан минь үнэхээр сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Миний ээж Г.Х- нь 2013 онд харвасны улмаас нэг тал нь саажилттай, нэг талын гар нь байнгын таталттай астмын хурц хэлбэрийн өвчинтэй. Хорих ангид байх хугацаанд эргэх, эм бэлдмэл, солих хувцас гэх мэт зүйлийг надаас өөр бэлдэх болон хүргэх хүн байхгүй. Иймд надад хорихоос өөр төрлийн ялаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд өөрийн гэм буруутай үйлдэлдээ огт маргадаггүй.  Эрүүл мэндийн хувьд астмын хурц хэлбэртэй, хорих ангид 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирсэн даруйдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Уг хугацаанд 1 удаа 103 дуудаж яаралтайгаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харвалт өгсний улмаас зүүн талын гар, хөл саажилттай, аливаа зүйлд бусдын тусламж дэмжлэгтэй хийгддэг. Өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү гэж та бүхнээс хүсэж байна. Мөн эх хүнийхээ хувьд хүүгээ уг хэрэгт татаж оролцуулсандаа маш их гэмшиж харамсаж байна. Миний хүү Ч.Б- нь эд сурч боловсрох насан дээрээ байгаа бөгөөд уг хэрэгт холбогдох  үед Холбооны Бүгд Найрамдах Герман улсад хэлний бэлтгэлд сурч байгаад Монгол Улсад амралтаараа ирсэн байсан. Миний хүү Англи, Герман, Турк хэлтэй. Цаашид энэ гаргасан алдаагаа давталгүй Монгол Улсын Ирээдүй болон сурч хөгжих боломжийг олгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Х-гийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд ээж, хүү хоёртой багагүй хугацаанд хамт байсан. Шүүдэгч Г.Х-гийн хууль ёсны эрхийг хамгаалж шүүхийн шатнаас оролцсон. Анх удаа гэмт хэрэгт холбогдон, гэм буруу дээр гэмшиж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй талаар ярилцаж, ойлголцсон. Шүүгдэгч Г.Х-гийн тухайд, хүнд өвчтэй. 461 дүгээр ангид очсоноос хойш эмнэлэгт байгаа. Миний хувьд 7 хоногт 1 удаа очиж эргэдэг. Эргэх болгонд цаашаа эмнэлэг рүү очиж эргэдэг. Астматай учраас хорих өрөөнд байх боломжгүй, нэмэлт хүчилтөрөгч юм уу, цацлага хэрэглэхгүй бол хоолой боогдож, таталт өгдөг. Хэд, хэдэн удаа өрөө рүү шилжүүлж байсан боловч ийм эрсдэлтэй тул эмнэлгийн хяналтад байнга байдаг. Эмч хэлэхдээ агаарт байвал сайн гэсэн. Таталтаасаа болоод нэг талын гар саажилттай тул хорих ангид удаан хугацаагаар ял эдлэхэд бэрхшээлтэй нөхцөл байдал байгаа гэдгийг хэлмээр байна. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн эрх зүйн байдлыг хөнгөрүүлж өгнө үү.

Ч.Б-ийн тухайд гэмт хэрэгт холбогдож байхдаа 18 нас буюу өсвөр нас нь дээрээ байсан. Магадгүй зарим нэг зүйл дээр, үйлдлийнхээ хор хөнөөл, хор уршгийг бүрэн тодорхойлох эрх зүйн ухамсар төлөвшил тогтоогүй байж болно. Үүнд нэг зүйлийг тодотгон хэлэхэд шүүгдэгч Ч.Б-ийн хувьд худал хэлдэггүй, хүмүүжилтэй, маш их сэтгэлтэй, хийсэн үйлдлийнхээ хор хөнөөлийг маш сайн ойлгож, ухаарч байгаа. Ар гэрийн нөхцөл байдал хэцүү. Ч.Б- л ээжийгээ эргэж тойрч, эм тариаг нь авч, өгдөг. Шүүхийн шатанд Ч.Б- өдөр, шөнөгүй ээжийнхээ эмийг авахын тулд ажиллаж байсан. Миний хувьд харуул хамгаалалтын компанид ажилд авна гэх зар олж өгч, тухайн газартаа ажиллаж, ээжийнхээ эмийг авсан талаар зургийг явуулж байсан. Тухайн үед надад их сэтгэлтэй, идэвхтэй, ухамсартай, хариуцлагатай байж чадах, итгэл үнэмшил төрж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-т Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог гэж заасан. Шүүгдэгч Ч.Б-ийг нийгэмшүүлэх талаас нь, дахин амьдралд хөл алдахгүй байх, ээжийнхээ өмнө хариуцлагатай хүү байх тал дээр шүүхээс боломж олгож, дэмжлэг үзүүлж өгнө үү. Эрэгтэй хүүхэд гэхэд маш өр зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм.” гэв.

Шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлчлүүлэгч гомдлоо дэлгэрэнгүй ярьсан, гаргасан гомдлыг нь дэмжиж байна. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Манай үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Мэдүүлгийн хувьд ямар нэгэн байдлаар эргэлзээтэй, янз бүрийн мэдүүлэг өгөөгүй, маш тогтвортой өгсөн. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх ёстой хуулийг нь шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх ёстой гэж харж байгаа. Манай үйлчлүүлэгч талийгаач н.Т- өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байсан. Н.Энххэрлэн өмгөөлөгчтэй өчигдөр би уулзсан. Миний хувьд туслах үүднээс шүүх хуралдаанд оролцож байгаа. Ам бүл 4 гэдэг нь, шүүгдэгч Ч.Б-ийн найз охин н.Ц-, мөн ээжийнхээ найз гэх хүн хамт байсан асуудлыг яриад байгаа юм.Түүнээс төрөл садан, хамаатан садан гэх өөр хүн байхгүй юм билээ. н.М- гэх ээжийнх нь дүү байдаг боловч холбогдох боломжгүй, гадаадад байдаг. Тухайн үед Г.Х-гийн нөхөр гэх хүн байсан боловч салсан. Шийтгэх тогтоол гарснаас хойш эргэж байгаа нэг ч хүн байхгүй байгаа. Хаягийн хувьд, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 22-р хороо, 1-р хэсэг М- айлын 9 тоот гэх албан ёсны хууль ёсны хаягтай. Тагнуулын байгууллагын байгууллагын тэмдэглэл дээр яг энэ хаягаараа тогтвортой ирсэн бүх баримтууд нь байдаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу сонгох санкцтай зүйл дээр аль аль нь ял учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж харж байгаа. 1-5 жилийн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зааснаас 1-2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгчийн гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал болон төрсөн эхийгээ асрах боломжоор нь хангаж, түүнд оногдуулсан хорих ялыг, зорчих эрх хязгаарлах ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар гэм буруу дээр маргахгүй байгаа талаар гомдолд дурдсан байна. Иймд гэм буруугийн талаар тайлбар байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд хэд, хэдэн шалтгаан нөхцөлүүдийг хэлж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс бүх талаас нь харгалзан үзэж, тухайн ял шийтгэлийг оногдуулах саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын хувийн байдал, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх явцад буюу прокурорын шатанд шүүгдэгч Ч.Б-ийн оргон зайлсан нөхцөл байдал, шүүгдэгч Г.Х-гийн хувьд мөн хамтран амьдрагчтайгаа хамт боомтоор гарах оролдлого хийсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн. Нөгөөтэйгүүр хувийн байдал болон гэмт хэрэгт хэрхэн оролцоотой байсан, уг гэмт хэргийн онцлог нөхцөл байдал, нийгмийн хор хөнөөл, метафитамин буюу энэ бодис нь нийтэд тархсан тохиолдолд ямар их хүмүүст хор уршиг учрах байсан нөхцөл байдлуудыг үндэслэн хорих ялын санкцыг саналыг гаргаж, шүүх тодорхой хэмжээгээр Ч.Б-ийн хувьд ялыг багасгаж, шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Х- нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улс руу Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын дугаартай нислэгээр зорчин ирсэн С.С-гийн авч явсан ачаанд С.С- гэх фейсбүүк хаягтай хүнээр дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ны агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт цэвэр жин 263.9483 грамм бодисыг дайж, улмаар түүний Хаан банкны 5С-2 тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 цаг 19 минутад өөрийн 5С-8 тоот данснаас “асhaa” гэх гүйлгээний утгатай 100.000 төгрөгийг шилжүүлж, сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор олж авч, улсын хилээр нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Ч.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “С-” хотхоны 73 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай “мөс” мэт зүйлүүдийн цэвэр жин нь 0,3567, 0,4904, 9,3970 грамм, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 43,7 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан болох нь:

гэрч С.С-гийн “2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10 цагт онгоцны буудал дээр ирсэн. Онгоцны буудал дээр ирээд хүлээж байгаад 14 цагийн үед онгоцондоо суусан. Би нисэхээсээ өмнө Хаан банкны дансаа шалгатал над руу 100.000 төгрөг хийсэн байсан. Миний санаж байгаагаар гүйлгээний утга нь ачаа гээд ороод ирсэн байсан. Би Улаанбаатар хотын Чингис хаан онгоцны буудал дээр 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03 цагт ирэхэд миний ачаа тээшийг шалгах үед миний гар тээшинд байсан хүний өгсөн ачаанаас Улсын хилээр нэвтрүүлэх хориотой бараа байж болзошгүй зүйл байгаа болохыг надад хэлсэн. Ийм учраас намайг саатуулсан.” /1хх 192-195, 228-230/,

гэрч М.Ц-Ц-ийн “2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 09 цагийн үед найз залуу Ч.Б-ийн ээж Г.Х- өөрийн монгол бичигтэй нэртэй фейсбүүк хаягаар миний “Ц-” гэх нэртэй фейсбүүк хаяг руу “ачаа ирчихсэн байна, очоод авчих, хаяг нь Яармагийн Ханбогд хотхон (нэг утасны дугаарын хамт), Булгаа унтаж байна уу.” гэж чат бичихэд “одоо түгжрэлийн цагаа 10 өнгөрөөгөөд явбал гайгүй юу” гэж хариулсан. Тэгэхэд Г.Х- над руу “Үүдэндээ такси дуудаад яваад авчхаад ир” гэж хэлэхэд нь би “UB cab” авч ирүүлж байгаа, одоо бараг наашаа ирж байгаа” гэж хариулсан. Би Г.Х-гийн өгсөн дугаар луу өөрийн Ц- дугаараас залгаад “эгчээ Туркээс ирсэн ачаа авъя, хоёр килограмм хэртэй ачаа байгаа гэсэн.” гэж хэлэхэд “Ханбогд хотхоны Ц- дугаар байрны Ц- тоот” гэж хариулсан. Үүний дагуу би өөрийн “iphone 13 Рго” маркийн гар утсаар “Ub cab” аппликейшнийн “шуурхай хүргэлт” гэх хэсэг ороод хүргэлтийн хүн олсон. Аппликейшн дээр Ханбогд хотхоны Ц- дугаар байрны Ц- тоот хаягийг оруулан хүргэх газраа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ц-”-ийн 73 дугаар байрны 51 тоот гэж оруулан хүргэлтийн захиалга хийсэн. ...Ц-3 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед “Ub cab”-ийн хүргэлтийн ажилтан Ц- хотхоны Ц- дугаар байрны Ц- тоотоос авсан 2 килограмм барааг хүргэн ирсэн.” /1хх 201-204, 206-208, 210-212, 237-238/,

гэрч М.Э-ын “М.Ц-Ц- бид хоёр фейсбүүк чатаар холбогдсон бөгөөд “Эгчээ бид хоёр аймар асуудалд холбогдчихлоо, Г.Х- эгч ачаа явуулсан чинь дотроос нь хар тамхи гараад ирсэн. Б- фейсбүүк хаягаа блоклосон учраас бид хоёр миний хаягийг ашиглаж байгаа. Гэтэл ачаа ирдэг өдөр Г.Х- эгч миний фейсбүүк хаяг руу чат бичсэн, ачаа Монголд оччихсон байгаа. Хүүхдийн хувцас хунар байгаа очоод авчих, С.С- гэх хаягтай хүний таньдаг хүн ачаа аваад Монгол руу оччихсон байгаа, яаралтай очоод авчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь Х- эгчийн Монгол руу явуулсан гээд байгаа ачааг нь “Ub cab”-д дуудлага өгөөд ачааг нь гэртээ хүргүүлээд авсан чинь, удалгүй тагнуулын ажилтнууд манай гэрт орж ирсэн. Б- бид хоёрыг баривчилсан, мөн манай гэрт нэгжлэг хийсэн. Бас Г.Х- эгчийн явуулсан ачааг бид  хоёрын нүдэн дээр задалсан. Ууттай ачааг нь задлахад бэлэн гоймонгийн уутан дотроос болон лааны сууринаас 200 грамм хар тамхи гараад ирсэн. Б-гийн халааснаас 10 грамм хар тамхи гарч ирсэн, бас Ц-3 оны 09 дүгээр сард Булгантамир, Б- хоёрын Дархан явахдаа түүсэн өвс нь ууттайгаа гараад ирсэн. Бас бид хоёрын гар утсыг хураагаад авчихсан байгаа.” /1хх 215-218/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ц-3 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5174 дугаар  “1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1 бохир жин 61,87 грамм “Levis” хар өнгийн уутнаас илэрсэн цагаан өнгийн нунтаг зүйл” гэсэн хаяггай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, “2 бохир жин ... цагаан өнгийн нунтаг зүйл” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, “3 бохир жин 59,83” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, “4 бохир жин 57,71 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, “5 бохир жин 62,71 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл зэргээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...3. “1 бохир жин 61,87 грамм “Levis” хар өнгийн уутнаас илэрсэн цагаан өнгийн нунтаг зүйл” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, цаасан ууттай үеийн жин 69,6 грамм, гялгар ууттай үеийн жин 61,6964 грамм, цэвэр жин 60,7925 грамм, “2 бохир жин ... цагаан өнгийн нунтаг зүйл” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цаасан ууттай үеийн жин 36,7 грамм, гялгар ууттай үеийн жин 28,9445 грамм, цэвэр жин 27,9923 грамм, “3 бохир жин 59,83” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цаасан ууттай үеийн жин 67 грамм, гялгар ууттай үеийн жин 59,6381 грамм, цэвэр жин 58,6611 грамм, “4 бохир жин 57,71 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цаасан ууттай үеийн жин 64,9 грамм, гялгар ууттай үеийн жин 57 ,5484 грамм, цэвэр жин 56,6024 грамм, “5 бохир жин 62,71 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цаасан ууттай үеийн жин 70 грамм, гялгар ууттай үеийн жин 62,5 грамм, цэвэр жин 59,9 грамм байна.” /2хх 9-13/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ц-3 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5175 дугаар “1.2.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “7 бохир жин 0,59 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, “8 бохир жин 0,92 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан нунтаг зүйлээс Метамфетамин (methamphetamine) илэрсэн, “10 бохир жин 59 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinolp) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3.“7 бохир жин 0,59 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цаасан ууттай үеийн жин 35 г, гялгар ууттай үеийн жин 0,5914г, цэвэр жин 0,3567 г, “8 бохир жин 0,92 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цаасан ууттай үеийн жин 37 г, гялгар ууттай үеийн жин 0,9236 г, цэвэр жин 0,4904 г, “10 бохир жин 59 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 61,2 г, цэвэр жин 43,7 г байна.” /2хх 18-20/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ц-3 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5176 дугаар “1.2.4.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “11. Жижиг өрөөнөөс хураан авсан эд зүйл 11,63+0,41 грамм (зөвхөн бодисууд)” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн асаагуур, гялгар уутанд цагаан өнгийн нунтаг зүйл зэргээс Метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...3. “11. Жижиг өрөөнөөс хураан авсан эд зүйл 11,63+0,41 грамм (зөвхөн бодисууд)” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар хүрэн өнгийн зүйлтэй мөнгөлөг цаасны гялгар ууттай үеийн жин 1,2 г, цэвэр жин 0,0097 г, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 11,6147 г, цэвэр жин 9,3970 г, ...байна.” /2хх 25-29/,

Шүүх Сэтгэц эмгэг судлалын Ц-4 оны 12 дугар сарын 30-ны өдрийн 50, Ц-5 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 454 дүгээр “Г.Х-, Ч.Б- нар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. Хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /2хх 43-44, 51-52/ гэсэн дүгнэлтүүд,

Ц-3 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газарт /1хх 51-73/, Ц-3 оны 10 дугаар сарын 23, 27, Ц-4 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн С.С-, Г.Х-, М.Ц-цэцэн, Ч.Б- нарын гар утсанд, /1хх 86-96, 100-123, 129-172/,

Ц-3 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зөөврийн компьютерт /1хх 124-128/, Ц-5 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дансны хуулганд /1хх 183-186/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн”, шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шүүгдэгч Г.Х- “хорихоос өөр төрлийн ялаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү”,

Шүүгдэгч Ч.Б- “миний хүүгийн сурч хөгжих боломжийг олгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.

             Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

             Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн үйлчлүүлэгчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд 17.2.1-д “үйлчлүүлэгч буюу илгээгч  нь илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх” үүрэгтэй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг шуудангаар илгээхийг хориглоно” гэж заасан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээр хэргийн бүрдэл хангагддаг.

Өөрөөр хэлбэл, хууль бус барааг хүлээн авагч хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай сайн мэдсэн үеэс барааг хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үздэг бөгөөд Г.Х-гийн үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгч нарын  ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүх шүүгдэгч Г.Х-, Ч.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл байх тул шүүгдэгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү.” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Монгол Банканд шилжүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгасугай.” гэснийг “Монгол Банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулж, тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, Ч.Б- Ц-5 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс Ц-6 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ц-5 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ц-5/ШЦТ/2647 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтыг “Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгасугай.” гэснийг “Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Х-, Ч.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, Ч.Б- Ц-5 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс Ц-6 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


                       ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА