Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,  

Улсын яллагч Б.Бямбадагва,

Өмгөөлөгч Н.О-,

Шүүгдэгч М.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Б овогт М-ын Ч-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эмээ, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт М-ын Ч- /РД:00000000

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч М.Ч- нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” зочид буудалд өмнө нь хамтран амьдарч байсан Ж.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож Ж.Г-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч- мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй уулзаад бид хоёр амралтанд явах гэж байгаад болиод Эын урд пиво ууж байгаад буудал орсон. Г- манай ээжтэй маргалдсан тул тэр асуудлын талаар болон хуучны мөнгөний асуудлаас болж маргалдсан. Улмаар Г-т чамд өгөх юм байхгүй гээд цүнх булаалдаж байгаад нүүрэнд нь гараараа цохьсон. Тэгээд Г- уурлаад яваад өгсөн” гэв.

 

Хохирогч Ж.Г- мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед манай гэрийн гадаа Ч- ирээд хамт суугаад Ч- төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд амралтанд явах уу гэсэн би яах юм бэ гэхэд за за гээд Баянгол дүүргийн 0-р хороо, 00-р хороолол Э зочид буудлын 3 давхарт нэг өрөө авч Ч- бид хоёр орсон. Тэнд бид хоёр 2 шил архи авч уугаад Ч- уурлаад гараараа миний нүүр лүү цохисон. Бас миний нуруу руу цохисон. Би зодуулчихаад гараад явсан. ...2017 онд бид хоёр нэг жил хамт амьдарсан” гэжээ. /хх 5/

“...М.Ч- бид хоёр 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаанд хамт амьдарсан...” гэжээ. /хх 25-26/

 

            Гэрч Ц.Г- мэдүүлэхдээ: “...2016 оноос энэ хоёр хамтран амьдарсан. 3-р сургуулийн орчимд байр түрээслээд байдаг байсан. Би 2016 оны хавар Г-ийн гэрт нь очиж хоносон. 2018.5.13-ны орой Ж.Г-тэй уулзсан уу гэхэд Ж.Г-тэй орой болсон байхад согтуу манай гэрийн гадаа ирээд би зодуулчихлаа гээд ирсэн, би гэртээ оруулах гэтэл орохгүй гээд ханын материалын орчимд зочид буудалд Ж.Г-ийг оруулж унтуулсан. ...Зүүн нүд нь байх хөхөрсөн харагдаж байсан” гэжээ. /хх 30/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №6396 дугаар дүгнэлт: “1. Ж.Г-ийн биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 7/

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 17/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “хамаарал” бүхий этгээдийн талаар зохицуулсан ба шүүгдэгч М.Ч- нь хохирогч Ж.Г-тэй 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хамтран амьдарч байгаагүй бөгөөд тэдгээрийн хооронд болсон маргаан нь эд хөрөнгөнөөс үүсэлтэй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Ч- нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хорооллын “Э” зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.Г-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Г- /хх 5, 25-26/, гэрч Ц.Г-  /хх 30/  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6396 дугаар дүгнэлт /хх 7/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 14/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Ч-ад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.