Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2026/00569

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/03301/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* Г*******а *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* дугаар баг, ******* дугаар ц*********гч А.Э*******лд холбогдох,

 

2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******х, түүний өмгөөлөгч Б.С*******д, хариуцагч А.Э*******л, түүний өмгөөлөгч Ө.Г*******г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.Г*******а нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт 2024 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр багшаар ажилд орох үед ц*********гчийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О*******в багш тушаал гаргаж ажилд авч байсан. Тухайн үед бүлгийн багш Д*******н нь 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралтын хугацаагаа үргэлжлүүлэх хүсэлттэй байна гэсэн утгатай гараар бичсэн өргөдлийг Э.Г*******ад үзүүлж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн багшийн орон тоо гарна гэсний үндсэн дээр Э.Г*******а нь ажилд орсон байдаг. Эрхлэгч А.Э*******л нь ажилдаа орсны дараагаар удахгүй орон тоо гарна. Чамайг түрүүлж авах боломжтой гэж байсан. Ажлын байран дээр харилцаа хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Эрхлэгчийн хэлснээр орон тоо гарахаар үндсэн орон тоон дээр ажиллах боломжтой гэж байсан учраас 2025 оны хавар үндсэн багшаар ажиллах хүсэлтээ өгсөн боловч хариу өгөөгүй. Ингээд 2025 оны 7 дугаар сард Э.Г*******агийн түр орон тоон дээр ажиллаж байсан Д*******нгийн ажилдаа орох хүсэлтийг эрхлэгч мэдэж байсан хэр нь 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохыг надад мэдэгдэж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан. Ажлаас халагдсан тушаалыг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу хожуу надад гардуулж өгсөн. Үүнээс болж Э.Г*******а нь Шинэ хөтөлбөрийн сургалтад сууж чадаагүй, өөр ажил хайх боломжгүй болохоос гадна 2 настай хүүхдээ цэцэрлэгийн бүртгэлээс хоцроож, цэцэрлэгт хамруулж чадаагүй. Дээрх ажлаас халсан тушаал нь эх хувь биш, хуулбар өгсөн учраас ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдээгүй. 17 дугаар ц*********гч А.Э*******лын гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Тиймээс 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Э.Г*******а нь 2024 оны 9 дүгээр сард ажилд орсон байсан. Би хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад, 2024 оны 10 дугаар сард ажилдаа орсон. Намайг ажилдаа ороход түр орлон гүйцэтгэгч О*******в нь Э.Г*******атай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Хадгалагдаж байгаа ажлыг байранд Э.Г*******аг авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь алдаатай тушаал, шийдвэр байсан учраас хуулийн хэлтсээр хянуулаад, уг тушаалуудад өөрчлөлт оруулсан. Нийт 12 тушаалд өөрчлөлт оруулсан. Тэр дундаа Э.Г*******агийн Б/44 дүгээр тушаалыг өөрт нь 10 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. Тэр үед маргаан гарч ирээгүй. Ажиллаж байх хугацаанд аливаа хэлбэрээр шүүмжлэх байр суурь гаргасан учраас үндсэн ажлын байранд аваагүй гэж байна. Үүн дээр төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу боловсролын байгууллагад нөөц гэж байхгүй. Тухайлсан сул орон тоо гарсан тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг. 2025 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарах багшийн орон тоо зарлагдаж, манайхаас сонгон шалгаруулалтыг зарласан. Ингээд ажлын байр нь хадгалагдаж байсан хоёр ажилтны оронд ажиллаж байсан Э.Г*******а, Ж*******э нар зэрэг өргөдөл өгсөн учраас хоёр багшийн асуудлыг шийдэх боломжгүй гэ*******г өөрсөд нь гардуулсан. Д*******н багш 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орох өргөдөл барьж ирсэн. Тухайн үед нь 7 хоногийн өмнө хүсэлт гаргаж байгаа учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Ажилд орох хугацаанаасаа өмнө буюу 30 хоногийн өмнө хүсэлтээ дахин гаргаарай гээд дотоод байдлаар шийдвэрлээд, Д*******нгийн хүсэлтийг буцаасан. Үүнийг ажлын баримт бичигт хадгалсан. Ингээд 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр намайг ээлжийн амралтаа аваад түр явах хугацаанд нягтлан бодогч О*******вт хүсэлт өгсөн байсан. Миний ээлжийн амралт дуусаагүй байсан хэдий ч багш нараа бүгдийг нь дуудаж уулзалт хийсэн. Уулзалтад хүүхэд асрах чөлөөтэй байсан багш орж ирж байгаа учраас Э.Г*******аг ажлаас нь чөлөөлөх асуудал болж байна гэ*******г хурлаар албан байдлаар танилцуулсан. Өнөөдөр тушаал гарч байгаа учраас та хоёр маань явахаасаа өмнө ажлын байраа хүлээлгэж өгөх байдлаар ажиллаарай гэсэн боловч Э.Г*******а багш Хүүхэд харах хүнгүй байгаа. Би явлаа шүү гээд явчихсан байсан. Тэгээд тушаалыг гардуулж өгч чадаагүй. 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцохоор ирэхэд нь тушаалыг танилцуулаад, Э.Г*******агаар гарын үсэг зуруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь заалтыг үндэслээд Э.Г*******агийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, тушаалыг гаргасан. Хуулийн дагуу тушаалыг гаргасан гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/30 дугаартай Э.Г*******аг ажилд томилох тухай тушаал, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/604 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 65 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Боловсролын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчийн хариу зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000299715 дугаартай гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/27 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авах тухай тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай В.Д*******нг жирэмсний болон хүүхэд асрах амралт олгох тухай тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай В.Д*******нд жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг олгох тухай тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/44 дугаартай Хөдөлмөрийн гэрээг үндэслэн, ажил албан тушаалд түр томилох тухай тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/02 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, В.Д*******нгийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт гаргасан хүсэлтийн хуулбар, В.Д*******нгийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт гаргасан хүсэлтийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч В.Д*******н, М.О*******н нарыг асууж, тогтоол захирамжийн дэвтэрт үзлэг хийсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Э.Г*******а нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Удаа дараагийн ажлын байрны дарамт үзүүлэн, ажлын байранд бүлгийн хүүхдүүдийн дунд хэл амаар доромжлон хашгичих дарамж үзүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлаас халсан гэж тайлбарлажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь В.Д*******н ажилдаа орж ирэх хүртэл хугацаагаар байгуулагдсан учир В.Д*******н хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон ажилдаа орохоор хүсэлт ирсэн учир чөлөөлсөн гэж маргажээ.

        6. Зохигчдын тайлбар, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

Хариуцагч байгууллага нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар бүлгийн багшаар томилон  ажиллуулжээ. /хэргийн 6-8 тал/

Улмаар ажил олгогч 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дүгээр  тушаалаар Э.Г*******аг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4, 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.5, 139 дүгээр зүйлийн 139.2, цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.10-т заасныг тус тус үндэслэжээ. /хэргийн 5 тал/

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа цэцэрлэгийн дотоод журмын 2.1.6-д Эрхлэгч нь хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжинд нийцүүлэн өөрийн цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана, 3.10-т Багш ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 78, 79, 80, 83 дугаар зүйлийг үндэс болгоно. Ажил хүлээлцэх комисс нь тушаалд заасан хугацаанд ажил хүлээлцэх ажлыг зохион байгуулж холбогдох тооцоог хийж дууссан тухай тойрох хуудас ажилтанд танилцуулан, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгч, хөдөлмөрийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.5, 83.6, 110.3-т заасны дагуу ажилласан хугацааны цалинг олгоно гэж заасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасныг зөрчсөн байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэжээ.

Шүүх нэхэмжлэгч Э.Г*******агийн нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасныг хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 307/ШЗ2025/07146 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч хуулийн дээрх шаардлагын дагуу холбогдох газруудад хандсан боловч хөдөлмөрийн маргаан таслах комисс хариуцагч байгууллагад байхгүй, Шарын гол суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байгаа гэсэн хариуг албан бичгээр авсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлоо гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

8. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/29 дугаар тушаалд Боловсролын ерөнхий хуулийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4, 61.3, 78 дугаар зүйлийн 78.1.5, 139 дүгээр зүйлийн 139.2, цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.10-т заасныг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ. Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах болон хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.10-т заасныг үндэслэл болгосон нь ажил олгогчийн санаачилгаар Э.Г*******аг ажлаас чөлөөлсөн гэж үзнэ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилга гаргасан тохиолдолд Э.Г*******ад 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэрэгсэлээр мэдэгдсэн ёстой байсан боловч мэдэгдээгүй, энэ тухайгаа ажил олгогч шүүхэд нотолж чадаагүй байна.

Хариуцагч байгууллагын зүгээс гэрч М.О*******ны ...2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтын мөнгөө олгоод 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Э.Г*******а над руу залгаж амралтын мөнгө бага орсон талаар надтай маргаан үүсгэсэн. Би хуулийн дагуу бодож олгосон талаар хэлээд араас нь В.Д*******н даргад ажилдаа эргэж орох өргөдөл өгсөн талаар мэдэж байсан болохоор энэ талаар Э.Г*******ад хэлсэн. Гэх мэдүүлгээр 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн гэж тайлбарласан боловч гэрч М.О*******н хариуцагч байгууллагын нягтлан бодогч бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч буюу А.Э*******л нэхэмжлэгч Э.Г*******ад мэдэгдэх үүрэгтэй байсан учир гэрч М.О*******ныг мэдэгдсэнийг хуулийн дээрх шаардлагыг биелүүлсэн гэж үзэхгүй.

Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар ц*********гчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/30 дугаартай Э.Г*******аг ажилд томилох тухай тушаалаар Ванялхагва овогтой Д*******нгийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг дуусгавар болтол Энхтуяа овогтой Г*******аг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түр бүлгийн багшийн ажил албан тушаалд томилон ажиллуулсугай гэж анх ажилд томилсон тушаал гаргасныг дурдах нь зүйтэй бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн албан бичгээр зөвлөсний дагуу дахин тушаал гаргасныг зөвтгөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуульд заасан ажиллагааг зөрчсөн байх тул Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй болжээ. 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

Нэхэмжлэгч Э.Г*******аг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар шүүх нэхэмжлэгч Э.Г*******агийн цалингийн дунджийг түүний хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан гурван сарын дундаж болох нэг сарын цалингийн дундаж 2,925,980.77 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 112,999.12 төгрөг болох нь хэрэгт авагдсан Э.Г*******агийн цалингийн картаар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Э.Г*******агийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2025 оны 5, 6, 7 дугаар саруудын цалингаас тооцсон болно.  

Иймд Э.Г*******агийн ажилгүй байсан 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 16,889,885.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,902,835 төгрөг гэж нэхэмжилсэн боловч тооцооллын алдаа гаргасан, хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэлийг шүүх гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд оруулан шийдвэрлэдэг тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр хязгаарлалгүйгээр нэмэгдүүлэн 16,889,885.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тооцооллын алдааг шүүх засаж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт нэхэмжлэгч Э.Г*******агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасахгүйгээр тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Э.Г*******агийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,664.17 /237,464.17+70,200/ төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Г*******аг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,889,885.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Г*******ад олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Э.Г*******ад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгт даалгасугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 307,664.17 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС