Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 604

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Д.Х-, Д.Х-, түүний өмгөөлөгч Ц.Б-э нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Н овогт Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н овогт Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг Мөст суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилгүй оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоот оршин түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй Н овогт Д-ын Х-. /РД:0000000

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймаг Мөст суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, оюутан, ам бүл 0, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо 000-00 тоот оршин түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Д-ын Х- /РД:00000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Д.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.А-гийн гээсэн Iрhone 7 plus маркийн гар утсыг олж, бусдыг эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эгч Д.Х-ын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж мэдсээр байж иргэн С.А-гийн гээсэн Iрhone 7 plus маркийн гар утсыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, өөрчилсөн, бусдад шилжүүлсний улмаас 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эгч Х-ын олсон гэх утсыг авсан. Тэгээд уг утсыг Т төв дээр таньдаг хүнд 1,250,000 төгрөгөөр зарсан. 2 сарын дараа цагдаагаас дуудаж хүний алдсан утас зарсан байна гэсэн. Тэгээд хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н баарны ариун цэврийн өрөөнөөс хар өнгийн Iрhone 7 plus маркийн гар утсыг олсон. Тэгээд маргааш нь дүү Х-д утас олсон талаараа хэлсэн бөгөөд дүү ирж утсыг аваад явсан. Аяди кодтой юм байна гэхдээ хүн авъя гэж байна зарчих уу гэхээр нь би тэг гэсэн. Зарчихсан гээд миний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Цагдаагаас олсон утас зарсан асуудлаар дуудсан. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.М- мэдүүлэхдээ: ... Би Т төв дээр лангуу түрээслэн гар утас худалдаалдаг юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр манай ахын найз З- /Т төв дээр гар утас зардаг/ гэдэг хүн надтай ирж уулзаад манай дүүгийн найз нь америк улсаас нэг утас авчирсан гэсэн тэрийгээ зарах хэрэгтэй байна гээд байна чи гайгүй үнээр авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд утсыг үзэхэд дэлгэцэн дээр код байхгүй. Утсыг форматалсан ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан. Тэгээд би тухайн гар утсыг 1.350.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг З-од дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд тухайн гар утсыг лангуун дээрээ худалдаалахаар болсон бөгөөд тухайн өдөр нь 1.550.000 төгрөгөөр үл таних хүнд зарсан. Утас зарснаас хойш хэдэн сарын дараа цагдаагаас хүмүүс ирж уулзаад миний З-оос авч зарсан гар утас гэмт хэргийн замаар олдсон утас гэдгийг хэлсэн. Тэгээд миний утас зарсан хүнийг цагдаа нар олж холбогдсон байсан. Тэгээд миний утас зарсан хүнээс цагдаа нар утсыг хурааж аваад хохирогчид нь өгсөн байсан. Тэгээд надаас утас авсан хүн нь мөнгөө нэхээд байсан учраас миний би надаас утас авсан хүнд 1.550.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. З-ын дүү нь ахдаа худлаа хэлээд өөрийн олсон гар утсыг З-оор дамжуулан надад зарсан байсан бөгөөд З-ын дүү нь З-оор дамжуулан надад 800.000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо надад 550.000 төгрөгийн хохирол учраад байна. Би өөрийн хохирлоо барагдуулж авсан, Надад одоо гомдол байхгүй” гэжээ. /хх 47, 71, хуудас/

 

Хохирогч С.А- мэдүүлэхдээ: .... Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н нэртэй пабад найзуудтайгаа уулзсан. Тэгээд 00 өрөө рүү ганцаараа ороод хажууд нь 1 тавиур байхаар нь тэнд нь гар утсаа тавиад гарахдаа авалгүй мартаад гарсан байсан. Миний утас Iphone 7 plus Gate Mate буюу гялгар хар өнгийн 128 багтаамжтай гар утас байсан. 00000*****000000 гэсэн имэй дугаартай байсан” гэжээ. /хх-19-20/     

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б-э мэдүүлэхдээ “...Би 2018 оны 01 дүгээр сарын 07 ны өдөр Теди төвөөс 1.550.000 төгрөгөөр Iphone 7 plus Gate Mate маркийн гар утас худалдан авсан. Би алдагдсан гар утас гэж мэдээгүй, найдвартай гээд Тедигээс худалдан авсан. Харин цагдаагаас дуудахаар нь мэдсэн. Уг утасны имэй код нь 00000*****000000 дугаартай байсан” гэжээ. /хх 23-24 хуудас/

 

Алдагдсан гар утасны үнэлгээ /хх 51-52 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н овогт Д-ын Х-ыг гээдэл эд зүйл олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авч, түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор өөрчилсөн, нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн ...гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас шүүгдэгчийг гээгдэл ...мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, ...түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор өөрчилсөн, нуун дарагдуулсан ямар үйлдэл хийсэн нь бичгийн баримтаар тогтоогдохгүй, хэргийн жинэхэн байдалтай тохирохгүй байх тул зөвтгөж шийдвэрлэх үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Д.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.А-гийн гээсэн Iphone 7 plus маркийн гар утсыг олж, бусдыг эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эгч Д.Х-ын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж мэдсээр байж иргэн С.А-гийн гээсэн Iphone 7 plus маркийн гар утсыг бусдад шилжүүлэн мөнгө угаах гэмт хэргийн улмаас 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.А- /хх-19-20/, иргэний нэхэмжлэгч Б.М-  /хх 47, 71/, Д.Б-э /хх 23-24/ нарын мэдүүлэг, алдагдсан гар утасны үнэлгээ /хх 51-52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Х-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Х-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад шилжүүлэн завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Д.Х-, Д.Х- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

   Гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөнөөс гадна шүүгдэгч Д.Х-ын үйлдлээс үүдэн шүүгдэгч Д.Х- гэмт хэрэг үйлдсэн ба Д.Х-ын анх удаа үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлсөн, байгаа бага насны хүүхэдтэй хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.