| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 317/2025/0210/Э |
| Дугаар | 2026/ДШМ/33 |
| Огноо | 2026-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/33
2026 03 26 2026/ДШМ/33
Б.Зхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Прокурор О.Алтансүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Соронзонболд /цахим/,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н/цахим/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч С.Базардорж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Нөмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Зхолбогдох эрүүгийн 2434003480154 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.*****
2.Шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр багийн нутаг 124 дүгээр даваа гэх газарт **улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Жжолоодож явсан **улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота акуа” маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэсүүд Баатарын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Зтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Зоногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згаас нийт 32 475 479 /гучин хоёр сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулж **** тоотод оршин суух хохирогч Ч.А/РД:***/-д 8 415 484 /найман сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөг****** оршин суух иргэний нэхэмжлэгч Боржигон Юрагийн Ж /РД:***/-д 11 319 500 /арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5 760 495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг **** оршин суух иргэний нэхэмжлэгч ГН/РД:***/-д 10 780 000 /арван сая долоон зуун наян мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5 760 495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг,
иргэний нэхэмжлэгч Г.Ннийт 25 495 479 /хорин таван сая дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулж, Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 137-р байр, 4-р орц 28 тоотод оршин суух хохирогч Ч.А/РД:***/-д 8 415 484 /найман сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж 13а-401 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ж /РД:***/-д 11 319 500 /арван нэгэн сая гурван зуун арван есэн мянга таван зуу/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5 760 495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг тус тус олгож,
Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.А3 800 000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.А нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,
Шүүгдэгч Б.Зоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн 2434003480154 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Нөмгөөлөгч С.Базардорж давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 сарын 14-ний өдөр **улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Ахүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Ю.Жд 21,350,000 төгрөгийн хохирол, Г.Нд 9,823,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Шүүгдэгчийн гэм буруу, түүний үйлдэл нийгмийн аюулын шинж чанарт тохирсон. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон. Харин анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт иргэний хариуцагчаар Г.Нг татан оролцуулан, гэмт хэргийн хохирол, хор уршгийг зөв хуваарилж шийдвэрлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Анхан шатны шүүх иргэний хариуцагчаар Г.Нг тогтоож, түүнээс 25,475,479 төгрөг гаргуулан, хохирогч Б.А8,415,484 төгрөг, иргэний нэхэмжлэгчид Ю.Жд 11,319,500 төгрөг, эрүүл мэндийн даатгалын газарт 5,760,495 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.З нь **улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байсан. Г.Нболон Б.З нарын хооронд 2024 оны 6 сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 4.1.4-д түрээслүүлэгч нь зөвхөн мотор, хроп баттери хариуцах бөгөөд бусад явах эд анги болон бусад хохирол, зардлыг хариуцахаар, мөн гэрээний 5.1.4 түрээслэгч нь ашиглалтын явцад гарсан бүхий л зардлыг хариуцахаар тохиролцсон. Г.Ннь тухайн зам тээврийн осол болохоос 3 хоногийн өмнө шүүгдэгч Б.Зтүрээсийн эд хөрөнгийг буцаан хүлээлгэх өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан талаар шүүх хуралдаан дээр мэдүүлэх бөгөөд Б.З нь тухайн түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөх шаардлага тавьж байсан талаар мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд иргэний хариуцагч гэмт хэрэг гарахаас өмнө түрээсийн эд хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөхийг шаардаж байсан ба хүлээлгэж өгөөгүй улмаас бусдад учирсан хохирлыг Г.Нд хариуцуулан шийдвэрлэсэн нь зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. Зорчигч болон ачаа тээвэрлэх хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан буюу уг тэжэврийн хэрэгсэл нь хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй, эзэмшигч Б.З байсан бөгөөд тухайн гэмт хэрэг гарах үед тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Үнэнч итгэл ББСБ байсан байхад шүүх Г.Нг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” 89.3. “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж эзэмшигчийг хуулиар тогтоосон. Тухайн зам тээврийн осол гаргасан **улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч нь шүүгдэгч Б.З байхад иргэний хуулийн дээрх зохицуулалтыг буруу хэрэглэж Г.Нг иргэний хариуцагчаар тогтоож шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд иргэний нэхэмжлэл болон хохирлыг хянан шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн диспозитив зарчим мөн адил үйлчилнэ. Тодруулж хэлбэл хохирогч Б.А өөрт учирсан хохирол, мөн иргэний нэхэмжлэгч Ю.Ж нь иргэний нэхэмжлэлээ шүүгдэгч Б.Згаас гаргуулах талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлдэг хэлдэг. Дээрх тайлбар мэдүүлгээс дүгнэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол хор уршгийг хэнээс нэхэмжлэлж байгаа талаар хэлсэн байхад Г.Нхохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
6.Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Ндавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Би Б.Зудаа дараа “миний машиныг буцааж өгөөч, хэрэв түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа бол буцааж өг” гэж шаардсан. Гэвч буцааж өгөхгүй явсаар байгаад над руу холбогдож, машины ардаас осол гаргасан талаар хэлсэн. Мөн гэрээнд тодорхой заалтуудыг тусгасан. Тухайлбал ашиглалттай холбоотой хариуцлага, бусдад учруулсан хохирол, торгууль, шийдвэр, бусад бүх зардлыг түрээслэгч өөрөө хариуцна гэж заасны үндсэн дээр гэрээг байгуулж, гарын үсэг зурсан. Миний хувьд 2 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж бөгөөд амьжиргаагаа залгуулахын тулд ийм байдлаар тээврийн хэрэгслээ түрээслүүлэн амьдардаг. Гэвч ийм асуудал үүссэн байхад намайг хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна” гэв.
7.Прокурор О.Алтансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Зхолбогдох хэргийг анх шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх үед Г.Ннь иргэний нэхэмжлэгч байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосоны дараа шүүх Г.Нг иргэний хариуцагчаар тогтоож, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр хариуцуулж шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8.Иргэний нэхэмжлэгч Р.Мөнхбаясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээр 1 удаа, анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Хэргийг шийдвэрлэх явцад анхны шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг хариуцагчаар татаж, хохирол төлбөр гаргуулаагүй үндэслэлээр миний зүгээс гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг давж заалдах шатны шүүх магадлалаараа хангаж шийдвэрлэсэн. Тухайлбал, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр шилжүүлсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан боловч Б.З зээлийг бүрэн төлж дуусгасан байсан. Ингээд гэрээ байгуулсны үндсэн дээр Б.Зтүрээслүүлсэн нь хэрэгт нотлогдсон. Иймд Г.Нг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасны дагуу иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэгчийн хувьд Г.Нхохирлоо нэхэмжилсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9.Хохирогчийн өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Б.Аын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Бид хохирлоо Г.Ннэхэмжилсэн. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
10.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах гомдлыг түрээсийн гэрээ байгуулсан тул манайх хариуцахгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар шүүгдэгчээс хохирлыг гаргуулах хүсэлт гаргасан байхад Г.Нгаргуулсан нь үндэслэлгүй гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хэдийгээр талуудын хооронд гэрээ байгуулсан боловч Иргэний хуульд дээрх зохицуулалт байгаа тул хуулийг баримтлах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Зхолбогдох эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Нөмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг 124 дүгээр даваа гэх газарт **улсын дугаартай “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Жжолоодож явсан **улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота акуа” маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт авагдсан байна.
2.1.Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 14-19/,
иргэний нэхэмжлэгч Ю.Жөгсөн: “..Төв аймгийн Жаргалант сум руу салдаг тойрог өнгөрөөд 124-ийн давааны урд байх аюулгүйн тойргийн наана байх хурд сааруулагч дөнгөж даваад 2-3 метр зайг туулж байхад тээврийн хэрэгсэл явахаа болиод баруун гар тал руу шарваж зогсоод би өөрийн сууж байсан талынхаа хаалгаар буух гэтэл онгойхгүй байхаар нь эсрэг талын хаалгаар буутал тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөчихсөн. Ард талд цагаан өнгийн Акуа маркийн машин замын хажуу талын ховилд хөндлөн харчихсан зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудаад ирэх хүртэл хоёр тээврийн хэрэгсэлд ойртоогүй. Би тухайн үед 5 км цагийн хурдтай л явж байсан. Тухайн үед хойноос мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч хоорондын зайгаа барьж яваагүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/,
гэрч О.Бөгсөн: “...гэнэт зам тээврийн осол болоод би сэрсэн. Намайг сэрэх үед машинаас гаргачихсан би гадаа хэвтэж байсан. Би осол болох үед унтаж явсан болохоор хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. ...Миний биед гэмтэл бэртэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №370 дугаар “1.Б.Аын биед Ѕ-гэдэсний няцрал задрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн тархмал няцрал, серозон бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний чацархайн угийн няцрал, их сэмжний задрал, гялтангийн /урд болон ар гялтангийн/ тархмал няцрал, баасны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн 1,2,5,6,8,9-p хавиргануудын зүүн суганы өмнөд шугамаар зөрөө багатай хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн компьютерт томографын шинжилгээ, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн мэс засал эмчилгээгээр тус тус оношлогдсон байна. 4.2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоогоор тогтоогдсон элэгний уйланхай нь удаан явцтай архаг эмгэг болно. 5.Дээрх гэмтлүүдийн Ѕ-гэдэсний няцрал задрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн тархмал няцрал, серозон бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний чацархайн угийн няцрал, их сэмжний задрал, гялтангийн /урд болон ар гялтангийн/ тархмал няцрал, баасны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн 1,2,5,6,8,9-р хавиргануудын зүүн суганы өмнөд шугамаар зөрөө багатай хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тус тус тогтоогдлоо. 6.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална” гэх дүгнэлт /1-р хх-ийн 79-82/,
шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны №1127 дугаар “1.Б.Аын сэтгэцэд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авто осолд өртсөний улмаас хор уршиг учирсан байна. 2.Б.Аын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-121/,
шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №52/90/24/374 дугаар “Хэргийн материалтай танилцахад Toyota Aqua маркийн **улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...Toyota Crown маркийн **улсын дугаартай автомашины жолооч Ю.Жыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...Toyota Aqua маркийн **улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 136-138/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, харин энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч гэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгох юм.
Шүүгдэгч Б.З нь хэрэг, осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Аын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Згийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгчийг мөн хуулийн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “...хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Жжолоодож явсан **улсын дугаартай "Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота акуа" маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн... Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн байна. Учир нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан...” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчөөгүй байна.
5.Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийг гэм буруутайд тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцүүлэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг тогтоож, ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зорилго, зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
6.Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч С.Базардорж “...хэрэг болох үед тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хуулийн этгээд, эзэмшиж байсан нь Б.З болох нь хэрэгт тогтоогдсон, түүнчлэн гэрээгээр ашиглалтын явцад гарсан бүхий л зардлыг Б.З хариуцахаар тохиролцсон байхад шүүх анхаараагүй...хохирогч Б.А өөрт учирсан хохирол, мөн иргэний нэхэмжлэгч Ю.Ж нь иргэний нэхэмжлэлээ шүүгдэгч Б.Згаас гаргуулах талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлсэн байхад Г.Нгаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн диспозитив зарчим зөрчигдсөн гэж үзэж байна, иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.
6.1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Иргэний хариуцагч Г.Ннь шүүгдэгч Б.Зтай 2024 оны 06 сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан **улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгслээ шилжүүлсэн үйлдэл нь гэм хорын хохирлын хариуцлагыг гэм буруугүй ч хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч тухайн гэмт хэрэгт холбогдоогүй боловч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д зааснаар бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгах үүргийг хүлээх үндэслэл болно.
Иймд хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Ю.Ж нар шүүгдэгч Б.З, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Ннараас хохирлоо шаардсан тул анхан шатны шүүх иргэний хариуцагч Г.Нг хохирогч Б.А болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэн хохирлыг тавин хувь хариуцуулсан нь үндэслэл бүхий болсон байна.
7.Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Згаас гаргуулах нийт хохирлыг 32,475,479 гэж буруу тооцсон, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох 5,760,495 төгрөгийг давхардуулж бичсэн, түүнчлэн шүүгдэгч оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор заахдаа “...жил, жилийн” гэж бичсэн зэрэгт өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8.Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Нөмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
9.Шүүгдэгч Б.Зурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зоногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зоногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж,
6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згаас нийт 32,475,479 /гучин хоёр сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулж ***** оршин суух хохирогч Ч.А/РД:***/-д 8,415,484 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж 13а-401 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Боржигон Юрагийн Ж /РД:***/-д 11,319,500 /арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5,760,495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг *****оршин суух иргэний нэхэмжлэгч ГН/РД:***/-д 10,780,000 /арван сая долоон зуун наян мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5,760,495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згаас нийт 36,275,479 /гучин зургаан сая хоёр зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулж ****** тоотод оршин суух хохирогч Ч.А/РД:***/-д 8,415,484 /найман сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөг, ****** оршин суух иргэний нэхэмжлэгч Боржигон Юрагийн Ж /РД:***/-д 11,319,500 /арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5,760,495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерөн тав/ төгрөг, ****** тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч ГН/РД:***/-д 10,780,000 /арван сая долоон зуун наян мянга/ төгрөг” гэж өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Нөмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Завсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.ЦЭРЭНХАНД