Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

Иргэдийн төлөөлөгч А.Т-,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-, түүний өмгөөлөгч Я.Б-,

Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Т-ын Б-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 00 настай, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 00000 тоотод суух, ял шийтгэлгүй, Ш овогт Т-ын Б- РД:00000000

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

            Шүүгдэгч Т.Б- нь 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5-6 цагийн орчим өөрийн эзэмшлийн 00-** УБҮ улсын дугаартай байсан Аванте эксти маркын автомашинаар хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн яамны орчмоос хохирогч П.Э-ыг суулган Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар хороололд хүргэх замдаа хохирогч П.Э-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан 300,000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан,

Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00000000000 дугаартай худагны хажууд хохирогч П.Э-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүЦл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлЦгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00-** УБҮ улсын дугаартай байсан Аванте эксти маркын автомашинд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн яамны орчмоос хохирогч П.Э-ыг суулгаад Модны 2-ын голын замд хүчиндэх үйлдэл хийгээд тэндээ хохирогчийг орхисон. Энэ газрын талаар шалгуулах талаар олон удаа хүсэлт гаргасан боловч шалгаагүй. Би хүний амь насанд гэмтэл учруулаагүй. Би хүн алаагүй. Биеэ хамгаалах чадваргүй хүнийг тэнд орхисондоо Э- эгчээс уучлал хүсэж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанд болсон асуудлын талаар мэдүүлсэн. Охин нэг сар гаран эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан. Эдийн засгийн хувьд давхар маш их хохирсон. Би ганц охинтой байсан маш их гомдолтой. Б- өөр газар хаясан гэж ярьж байгаа нь худлаа. Чи эхнэртэй ээжтэй хүн яагаад намайг боддоггүй юм. Ямарч туслалцаа үзүүлээгүй. Охиныг минь согтуу орхисон бол гутал хувцасаа өмсөөд явах байсан. Худлаа хэлж байна. Би энэ хэргийг шийдвэрлэж байгаа бүх хүнд хүндэтгэлтэй хандаж байгаа” гэв.

 

Хохирогч Д.Э-: “2016 оны 9 дүгээр сарын 24-нд 20 цаг 40 минутын үед эЦг Пүрэвжав нь Өвөрхангай аймгаас над руу утсаар яриад “охин чинь эмнэлэгт байна, манай дүү хаана байгааг мэдээд хэлэхээр нь очоорой” гэсэн. Тэр үед би хотод ирсэн байсан. Би өөрөө 2016.9.23-нд хотод ирээд 21 цаг орчим охиныхоо амьдарч байсан Сүхбаатар дүүрэг дэх оюутны байранд очиж уулзаад 22 цаг өнгөрч байхад гарсан санагдаад байна. талийгаач охин маань намайг таксинд суулгаж өгөөд эргэж байр руугаа орсон. Маргааш өглөө нь би утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд би эргээд 24-ний 12 цаг өнгөрч байхад оюутны байранд нь очиход хамт байдаг охидууд нь ирж хоноогүй гэж хэлсэн.

…21 цаг өнгөрч байхад ГССҮТ дээр очиход гавал тархины тасагт ухаангүй байдалтай байсан. Охин маань энэ өдрөөс хойш ухаан ороогүй 2016.10.24-ийг хүртэл эмнэлэгт эмчлүүлээд эмнэлэгээс гарсан. Эмнэлэгээс гараад Дундговь аймаг руу гэртээ очоод 2016.10.31-нд нас барсан.

…охиндоо самсунг эс5 маркийн гар утас 300.000 төгрөгөөр авч өгсөн байсан” гэжээ. /2 хав 84-86/

 

Сэжигтэн Т.Б-: “2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн 00-** УБҮ дугаарын аунти эксти маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтай Бөхийн өргөөний автобусны буудлын төв замын урд талд баруун эргээд доод талын дэлгүүрийн хойд талд туслах зам дагуу зогсож байтал согтуу эмэгтэй машинд шууд орж ирээд суучихсан. Хороолол явья гээд ЦЦг төвийн уулзвар дээр бөөлжсөн. модны 2, эх нялхас бичил руу баруун тийш явсан. Хорооллын эЦс дээр бичилийн зам уруудаад зогссон.тэгээд тэр эмэгтэйг буу гэхэд сэрэхгүй байсан. Гар утас нь машины шалавч дээр унасан. Би аваад суудал доогуураа хийчихсэн. Сэрэхгүй болохоор нь буцаад бичилийн замаар ороод 100-200 метр яваад хойшоо гэр хорооллын гудамжаар өгсөхөд нэг жалга таарсан. Тэнд худаг байсан. Нөгөө эмэгтэй урд суудал дээрээс тэвэрч аваад хойд суудал руу оруулсан. Тэгээд өмдийг нь тайлаад нэг удаа секс хийсэн. Тэгээд би юу хийж байна гэж бодоод айгаад буулгачихсан.

Тэр эмэгтэй бэлгийн харьцаанд орох үед эсэргүүЦл үзүүлээгүй, нэг удаа сэрээд болиоч гэсэн. Би бэлгэвч хэрэглээгүй, дур тавиагүй. Би хоёр хоногийн дараа тэр эмэгтэйн утсыг асаасан, самсунг эс 5 маркийн хар өнгийн ар талдаа бор тагтай утас байсан. Хоёр хоногийн дараа эхнэртэйгээ явж байгаад замаас хүн авч таксинд явсан. Гэртээ харьсан хойноо тэр хоёр хүнийг машинд орхичихсон байна гэж хэлээд эхнэртээ өгсөн.

00-**УБҮ дугаартай аунти эксти маркийн машин нь хувийнх ба одоо 0000 *** дугаартай болсон” гэжээ. /2 хав 124-126 хуу/,

 

Гэрч Б.Ч-: “...манай нөхөр Б- 2016 оны 9 дүгээр сарын 24, 25 орчим би нөхрийн хамт ажлаасаа гараад харих замдаа замаас хүүхдээ тэвэрсэн хүн нэг охин гээд 2-3 хүн зурагтын шинэ эцсээс аваад баянхошууны эцсийн автобусны буудал дээр буулгасан. Тэгээд гэртээ хариад би түрүүлээд гэртээ орсон, араас нөхөр утас оллоо гээд самсунг эс5 маркийн гар утас бариад орж ирсэн. Тэр утас асаалттай унтраатай ямар байсныг санахгүй байна. Гэхдээ кодтой байсан учраас тэр өдрөө ашиглаагүй. Маргааш нөгөөдрөөс нь хорооллын Тэди төв дээр кодыг нь 20.000 орчим төгрөгөөр тайлуулсан. Тэгээд би өөрийн хэрэглэж байсан 00000000 билүү 0000*/*** дугаарынхаа аль нэг симийг хийгээд ашиглаж байсан.

2016 оны 10 сард “А” гээд 3, 4 дүгээр хороололд байдаг хувийн эмнэлэгт би шинжилгээ өгсөн, бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн, миний бэлэг эрхтнээс доошоо юм гараад би шинжилгээ өгсөн юм. Тэгээд бэлгийн замын халдварт өвчтэй байна нөхөртэйгээ хамт тариа хийлгэ гэсэн. Ямар өвчин гэж хэлснийг нь санахгүй байна. нөхөр бид хоёр хоёулаа нэг нэг удаа тариа хийлгэсэн. Тэр эмнэлгээр хийлгэсэн.

…Аванте эксди маркийн саарал өнгийн автомашинтай. Саяхан шинэ дугаар авсан. өмнө нь **-**дугаартай байсан үсгийг нь санахгүй байна” гэжээ. /2 хав 89-90 хуу/

 

Гэрч А.Ч-: “2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс манай гавал тархины тасагт анх ирсэн. Өвчтний биеийн байдал хүнд, орчиндоо харьцаагүй, асуултад хариулахгүй, үе үе таталт өгч чичирнэ, салганасан байдалтай байсан. Толгойн үстэй хэсэг хаван хавдартай, зүүн эрүүний доод хэсэгт зулгаралт хөхрөлттэй гэж бичсэн байсан.

2017 оны 10 дугаар сарын 24-нд энэ хүн өвчтөн харьцангуй биеийн байдал тогтворжсон, ухаангүй нэгэнт эргэшгүй өөрчлөлтөнд орсон тул аймгийн эмчийн хяналтанд ар гэрийн асаргаанд гаргасан.

…шүүх эмчтэй хамтарч шинжилгээ авахад хар тамхины төрлийн зүйл хэрэглээгүй гэдэг нь дүгнэлтээр гарсан. Өвчтөний ээж ярихдаа 6 сард обортод орсон гэж, …хувийн эмнэлэгт обортод орж жирэмслэлтийг таслуулсан байх шинжтэй хөхөнд сүү илэрсэн байсан. Тэгэхээр жирэмслэлт таслуулсны дараа сав агшаах тариагаа гуяндаа хийсэн байж магадгүй гэж үзсэн.

…амыг дарснаас болж тархинд бүх хэсэг тархмалаар хүчилтөрөгч цусан хангамжийн дутагдалд орсон байна гэж үзсэн. Ингээд эЦст нь амыг нь юмаар дарж тагласан байх үндэслэлтэй байна” гэжээ. /2 хав 210-211 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийн 13326 дугаартай дүгнэлтэд: “1. Э-ын биед тархины 2 тал бөмбөлгийг хамарсан цусан хангамжийн хурц хямрал ахар сүүл орчим 2 бугалга, 2 шуу, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.5 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Э-ын шээсэнд бензодиазелин илэрсэн. Цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна. 5.Э-ын үтрээ, шулуун гэдсэнд эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэнгүй” гэжээ. /1 хав 126 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дугаар 29-ны өдрийн 8376 дугаартай дүгнэлтэд: “1.П.Э- гэж хаягласан үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй” гэжээ. /1 хав 127 хуу/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дугаар сарын 29-ны өдрийн 8377 дугаартай дүгнэлтэд: “1. П.Э- гэсэн цус АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна. 2. П.Э- бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна” гэжээ. /1 хав 128 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дугаар сарны 30-ны өдрийн 8375 дугаартай дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “ А-13326 Э-” гэж хаягласан цус, “А-13326 Э- 20/эм” гэж хаягласан шээсэнд спиртийн агууламж илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн “А-13326 Э-” гэж хаягласан цусанд хорт болон эмийн бодис, мансууруулах, сэтгэЦд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн “А-13326 Э- 20/эм” гэж хаягласан шээсэнд бензодиазепин /benzodiazepine BZO/ илрэв. 4. Бензодиазепин /benzodiazepine BZO/ нь НҮБ-ын “СэтгэЦд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэжээ. /1 хав 129 хуу/

 

Шинжээч Ж.Н-: “Тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан цусан хангамжийн хурц хямрал нь амьсгал бүтэлтийн үед үүсдэг. Насанд хүрсэн хүний хувьд 3-6 минутын дараа тархины цусан хангамжийн хурц хямрал үүсч, тархи эргэшгүй өөрчлөлтөнд ордог. өөрөөр хэлбэл тархи эргэж хэвийн байдалд орох боломжгүй болно. Тухайн хүн амьдрах боломжгүй болно. үзүүлэгчийн биед үүссэн бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүнд цохих, цохигдох нь хамаарна. Мөн зулгаралт гэмтэл нь нидрэгдэх үед үүсч болно. Эрүүнд зулгаралт үүссэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тархины тал бөмбөлөгийн цусан хангамжийн хурц хямралд хүргэхгүй нөлөөлөхгүй. амьсгал бүтэлт нь агааргүй битүү орчинд юм уу ам хамрыг гараар эсвэл бусад ямар нэг зүйлээр бөглөж дарсан тохиолдолд үүссэн байх боломжтой. Учир нь хохирогч Э-ын биед хийсэн гадна үзлэгээр хүзүү хоолой орчим гэмтэлгүй, амьсгалын зайд бөглөрөх гадны биет байхгүй байсан” гэжээ. /2 хав 91-93 хуу/

 

Шинжээч Т.Н-: “Э-ын баруун гуянд хоорондоо зайтай хол байрласан 0.1х0.1-ээс 0.2х0.2 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зүүний хатгалт бүхий оромтой байсан. Энэ нь нарийн үзүүртэй зүйлээр хатгагдах үед үүссэн байх боломжтой. Хадаас мэтийн бүдүүн үзүүртэй зүйлээр үүсгэгдэхгүй.

…энэ хатгагдсан ул мөрүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх зулгаралт болон тархинууд нэг цаг хугацаанд үүссэн байж болох боломжтой.

…амьсгал бүтэлтэд орсны дараа төвийн гаралтай орчны харьцаа орон зайн баримжаа хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдана. Босож явах зэрэг механик хөдөлгөөн хийж чадахгүй” гэжээ. /2 хав 230-231 хуу/

 

Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 508 дугаар дүгнэлт: “Шинжээч эмч Т.Н-ийн гаргасан 13326 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Задлан шинжилгээний 160100049 дугаартай дүгнэлтийн 1, 5, 7 дугаар хэсгүүд үндэслэлгүй байна. Талийгаач П.Э-ын биед тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал, ахар сүүл, 2 бугалга, 2 шуу, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, баруун гуянд 0.1х0.1-ээс 0.2х0.2 см хэмжээтэй 8 ширхэг хатгагдсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх ахар сүүл, 2 бугалга, 2 шуу, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал нь механик амьсгал бүтэлтийн үед үүсгэгдэх боломжтой. Дээрх ахар сүүл, 2 бугалга, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, баруун гуянд 0.1х0.1-ээс 0.2х0.2 см хэмжээтэй 8 ширхэг хатгагдсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.5, 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд буюу 2016.9.23-24-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-гийн 2016.12.26-ны өдөр гаргасан задлан шинжилгээний 160100049 дугаартай актанд талийгаач нь гавал болон Цэж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан гэсэн нь үндэслэлгүй байна. Талийгаач П.Э- нь тархины 2 тал бөмбөлөгийн хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал, дутагдлын улмаас тархины бор гадаргын тархмал үхжил өөрчлөлтөд орж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач П.Э-д үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач П.Э- нь АВ lV бүлгийн цустай байжээ” гэжээ. /2 хав 214-218 хуу/

 

Шинжээч Ш.Э-: “Талийгаач П.Э- тархины 2 тал бөмбөлөгийн хүчилтөрөгч цусан хангамжийн хурц хямрал, дутагдлын улмаас тархины бор гадаргын тархмал үхжил өөрчлөлтөд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэдэг нь хүний биед гаднаас орох хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархинд үхжил үүснэ гэсэн үг юм. Талийгаачийн хүзүү хоолойд ил ямар нэг цус хуралт буюу багалзуурдсан боомилсон ул мөр тогтоогдоогүй. Тэгэхээр ам хамрыг гараар буюу зөөлөн материалаар дарж амьсгал бүтэлтэд оруулсан тохиолдолд үүссэн байх боломжтой. Механик амьсгал бүтэлтийн үе нь 2 үндсэн үе шатаар явагддаг бүтэлтийн өмнөх үе 1 минут орчим үргэлжилдэг бүтэлтийн үе 5-6 минут орчим үргэлжилдэг. Бүтэлтийн өмнөх үед рефлексийн механизмаар тархи зүрхний хүчилтөрөгчийн хангамж хэвийн байна. Бүтэлтийн үед амьсгал авалт давамгайлах, амьсгал гаралт давамгайлах, түр зуур амьсгал зогсолт явагдах, эцсийн амьсгал авалт, амьсгал бүр мөсөн зогсох гэсэн үе шаттай явагддаг. Эдгээр үе шатууд нь 1-1.5 минут /тус бүрдээ/ үргэлжилдэг. Тэгэхээр талийгаач П.Э- нь бүтэлтийн өмнөх үе болон бүтэлтийн 1, 2 дугаар шатанд орсон байх боломжтой. Энэ нь талийгаач нь 1-3.5 минутын хугацаанд амьсгал бүтэлтэнд орсон байх боломжтой.

Тархины бор давхрага хүчилтөрөгчийн дутагдлаас болж эргэшгүй өөрчлөлтөнд орсон хүн ухаангүй буюу комын байдалтай ямарч хугацаанд амьд байж болно. 1 хоног, 1 сар ч байж болно гэсэн үг. Нэгэнт тархи үхжсэн тохиолдолд эмчилгээ авахгүй, эдгэрэх боломжгүй юм. Амь биед аюултай амь тэнссэн байдалд оруулсан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. /2 хав 225-227 хуу/

 

Гэрч Д.Э- мэдүүлэхдээ: “...Нүүрний шил нь талстай юм шиг гялалзсан, хар оосортой цагтай, мөн цагаан металл хүрээтэй, ягаан шилтгээтэй цаг байсан. Мөн төмөр шигтгээтэй хар оосортой бугуйвчтай байсан. 2015 оны зун байхаа /2014 ч байж магадгүй/ нэг найз нь спортын мастер болсон гээд Төв аймагт ажиллаж байхад нь талийгаач охиныг минь дуудаад охин явсан гэсэн. Тэгж байтал нэг удалгүй нэг настай хүн манай охины утасруу залгаад Өргөөгийн араас жалганаас Э- гэж охины бичиг баримт түрийвчийг олсон юмаа. 50000 төгрөг өгөөд аваа гэсэн ярьсан байсан. Тэгээд манай дүү хүн явуулж авсан гэсэн. Түүнээс нь би тэнд очдог танил, найз нь байдаг байж магадгүй. Э-г манай охин их ярьдаг байсан, тэр хоёр нэлээн л дотно найз байх ёстой” гэжээ. /1 хав 67 хуу/

 

Гэрч Э.Э- мэдүүлэхдээ: “...2016 оны 9 сарын 23-нд Э- бүр орой болсон хойно манайд ирсэн. Тэгээд хамт гарья гээд манайд нүүрээ будсан. Бид хоёр эхлээд МУИС-ын 2 дугаар байрны тэнд байдаг “Ц” бааранд орсон. Тэнд нэг нэг шил пиво, Э- 100 грамм архи авч уугаад гарсан. Тооцоог Энх- Учрал хийсэн. Э- “К” бааранд такси бариад ирсэн. К бааранд би өмнө орж байсан. Тэгээд тэнд ирээд би нэг пиво уусан, Э- хоёр шил пиво уусан. Би тэр өдөр бие өвдөөд Э-ыг хамт явъя гэхэд “манай найз банди хойно юм зөөж байгаа, намайг эндээ байж бай, хүлээж бай, одоо очлоо гэсэн” гээд үлдсэн. Э- тэр өдөр надад 30000 гаруй төгрөгтэй гэж ярьж байсан. Э-ыг тэр өдөр гэрт ирэхэд нь бол хамт амьдардаг хүүхдүүд сэрүүн, юм яриад байцгааж байсан. 2016.9.03-нд Сүхбаатар дүүрэг, 100 айлд байдаг хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн, өөрөө 5 сартай гэж ярьж байсан, бас надад хэлж байсан. Тулгаа гэж найз залуутай гэхээс өөр юм хэлээгүй. Сүүлд үр хөндүүлэхдээ тэр залуугаа ямар ч холбоогүй, таг болчихсон, утас нь холбогдохгүй, фэйсбүүктээ ч орж ирэхгүй байна гэж байсан. Бас улаан бурхны вакцин хийлгээд хүүхэд нь өсөлтгүй болсон гэж хэлсэн” гэжээ./ 1 хав 69 хуу/

 

Гэрч Д.А- мэдүүлэхдээ: “...Тэр охин ямар ч байсан оймстой байсан, гэдэс, бэлэг эрхтэн орчмын хэсэг ил харагдаж байсан. Түргэн дуудсан уу гэхэд дуудсан гэж байсан түргэн яг хэзээ нь ирснийг санахгүй байна” гэжээ. /1 хав 78 хуу/

 

Гэрч Б.Т- мэдүүлэхдээ: “...Дээшээ өгсөж байгаад доошоо тонгойх үед цаана хүн хэвтэж байгаа юм шиг харагдсан. 06 цаг орчим л болж байсан гэхдээ цаг хараагүй. Угаасаа яг замын хажууд шахуу хэвтэж байсан болохоор хажууд нь машинаа зогсоогоод би буугаад хартал дээгүүрээ ягаан хувцастай, хөхөнд тултал сөхөгдсөн, өмд нь шувтраад өвдөгнөөс доогуур болсон, гуталгүй, гутлыг хөлөн дээр нь тавьсан эмэгтэй хүн дээшээ хараад, толгой нь хойшоо харсан байсан байхаа, хэвтэж байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэжээ. /1 хав 84 хуу/

 

Гэрч Х.С- мэдүүлэхдээ: “...Т- ах бид 2 хорооллын арын Энхбаярын замаар Баянгол дэлгүүрийн урд гудамжаар ороод байж байтал замд хүчиндүүлчихсэн хоолой нь улайчихсан эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд Т- ах бид 2 бууж харсан эргэж машиндаа Т- ахтай суугаад түргэн дуудаад түргэн иртэл хажууд нь бид 2 хамт байсан. Тэгээд Т- ах дуудлагаар ирсэн цагдаа бүртгэж аваад бид 2 Т- ахын гэр рүү яваад би Т- ахыг гэрт нь буулгачихаад гэр рүүгээ явсан. Бид 2 явж байхад гадаа гэгээ орж байсан. Би буугаад царайг нь хараад тэгээд хоолойг нь харахад хоолой нь улайчихсан байсан. Хамаг хувцсыг нь тайлсан байхаар нь хүчиндүүлсэн байна гэж бодсон. Хэвтсэн байрлалтай өмд нь шилбэ хүртлээ шувтарчихсан цамц нь дээшээгээ Цээж хүртлээ сөхөгдсөн гутал нь тайлагдчихсан оймстойгоо байсан” гэжээ. /1 хав 92 хуу/

 

Гэрч Г.Э- мэдүүлэхдээ: “...Нүүр нь зүгээр байсан, шарх сорви харагдаагүй. Миний урд нэлээн суусан, бааранд байсан хажууд нь текэн дээр сууж байсан хоёр залуутай юм яриад хааяа бүжиглээд л байж байсан. Нөгөө хоёр залуу бас “Ченет” дарс авсан. Тэр эмэгтэйг авсны дараа дуурайгаад л авчих шиг болсон. Тэр хоёр залуу түрүүлээд гараад явсан байхаа, сүүлд харагдахгүй байсан. Хяналтын камерт бүгд байгаа” гэжээ. /1 хав 96 хуу/

 

Гэрч З.Н-: “UB паласын өмнөөс аваад арслантай гүүр даваад Ж төвийн наана зогссон. Тэгсэн тэр охин таксины мөнгө ч өгөлгүй шууд буусан. Цүнхээ арын суудалд орхисон байсан ба цагдаагаас дуудахаар нь хүлээлгэж өгсөн. Баар ресторон хаах болж байсан болохоор 4 цаг болж байсан болов уу. Тэр шөнө цаг урагшилж байсан үе юм” гэжээ. /3 хав 92-93 хуу/

 

Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1500 дугаар дүгнэлт: Т.Б- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /2 хав 111 хуу/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дугаар сарын 21-ны өдрийн 6852 дугаартай дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийн 2016-09-24 03:33:30, 2016-09-24 03:33:32 секундэд дэлгэцийн зүүнээс баруун чиглэлд 2016-09-24 03:42:09секундэд баруунаас зүүн чиглэлд цайвар өнгийн Toyota Ist маркийн автомашины зүүн талын их гэрэл асдаггүй, обудны хэлбэрээр зэрэг онцлог шинжүүдээрээ нэг автомашин дүрслэгдсэн. Уг автомашины улсын дугаарын хэсэгт **01**Ү төстэй дүрс, 2016-09-24 03:34:42, 2016-09-24 03:34:43 секундэд баруунаас зүүн чиглэлд цайвар өнгийн / олон салаа/ обудтай Toyota Ist маркийн автомашин дүрслэгдсэн. Уг автомашины улсын дугаарын хэсэгт 901***Г төстэй дүрс тодорч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн 1-01-Н-160624033000 бичлэгийн камерийн эгц хурц гэрэлтүүлэг туссанаас 03:32:55 цагт дүрслэгдсэн Toyota Ist маркийн автомашинаас хүн бууж сууж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ. /1 хав 137 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 6855 дугаартай дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд уранхайгүй байна” гэжээ. /1 хав 141 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар 01-ны өдрийн 9981 дугаартай дүгнэлтэд: “1.Хар өнгийн дженсэн өмд, Pink гэсэн бичигтэй цагаан эрээн өнгийн дотоож, юүдэнтэй ханцуйгүй ягаан өнгийн куртик, ягаан өнгийн юүдэнтэй цамц, цагаан өнгийн хос оймс бор өнгийн кетэн гутал дээр цус, үрийн шингэн болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй” гэжээ. /2 хав 64 хуу/

 

-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2 хав 4, 7-11 хуу/,

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 хав 56, 57 хуу/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 102-104 хуу/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2 хав 105 хуу/,

-Иргэний үнэмлэх, лавлагаа /2 хав 132-133/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хав 135 хуу/,

-00-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувийн хэрэг /2 хав 139-140 хуу/,

-Гар утас хураан авсан тухай тэмдэглэл /2 хав 147 хуу/,

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хав 148 хуу/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 150-152 хуу/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 153-157 хуу/,

-Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /2 хав 158-159 хуу/,

-Самсунг эс 5 маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2 хав 161 хуу/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хав 163-164 хуу/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хав 199 хуу/,

-Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /2 хав 237/,

-Ял өөрчилж сонсгох тухай /2 хав 240 хуу/,

-Д.Э-гийн барьцаат зээлийн гэрээ /2016.12.13/ /3 хав 21 хуу/,

-Н.Монхорийн тэтгэврийн зээлийн гэрээ /2016.11.28/ /3 хав 24 хуу/,

-Хохирлын баримтууд /3 хав 26-85 хуу/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хав 94 хуу/,

-Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /3 хав 132 хуу/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3 хав 96-97 хуу/,

-Эд зүйлийн үнэлгээ /3 хав 130-131 хуу/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /3 хав 152-153 хуу/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хав 169, 173-177 хуу/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зөвтгөж зүйлчлэх үндэслэлтэй байна.

Учир нь Баянгол дүүргийн Прокуророос шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэх гэмт хэргийн шинж байгаа хэдий ч тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн хамгийн хүнд хохирлын хор уршигаар нь хэргийг зүйлчлэх нь зөв юм.

 

Шүүгдэгч Т.Б- нь 2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5-6 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн яамны харалдаа замын урд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ж” төвийн зүүн хойд талд өөрийн эзэмшлийн тухайн үед 00-** УБҮ улсын дугаартай байсан Аванте эксти маркын автомашиндаа хохирогч П.Э-ыг суулган Баянгол дүүргийн 22 дугаар хороо 3 дугаар хороололд хүргэх замдаа хохирогч П.Э-ын 300,000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүЦл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Т.Б-ий сэжигтнээр “2016 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн 00-** УБҮ дугаарын аунти эксти маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтай Бөхийн өргөөний автобусны буудлын төв замын урд талд баруун эргээд доод талын дэлгүүрийн хойд талд туслах зам дагуу зогсож байтал согтуу эмэгтэй машинд шууд орж ирээд суучихсан. Хороолол явья гээд ЦЦг төвийн уулзвар дээр бөөлжсөн. Модны 2, эх нялхас бичил руу баруун тийш явсан. Хорооллын эЦс дээр бичлийн зам уруудаад зогссон. Тэгээд тэр эмэгтэйг буу гэхэд сэрэхгүй байсан. Гар утас нь машины шалавч дээр унасан. Би аваад суудал доогуураа хийчихсэн. Сэрэхгүй болохоор нь буцаад бичлийн замаар ороод 100-200 метр яваад хойшоо гэр хорооллын гудамжаар өгсөхөд нэг жалга таарсан. Тэнд худаг байсан. Нөгөө эмэгтэй урд суудал дээрээс тэвэрч аваад хойд суудал руу оруулсан. Тэгээд өмдийг нь тайлаад нэг удаа секс хийсэн. Тэгээд би юу хийж байна гэж бодоод айгаад буулгачихсан.

Тэр эмэгтэй бэлгийн харьцаанд орох үед эсэргүүЦл үзүүлээгүй, нэг удаа сэрээд болиоч гэсэн. Би бэлгэвч хэрэглээгүй, дур тавиагүй. Би хоёр хоногийн дараа тэр эмэгтэйн утсыг асаасан, самсунг эс 5 маркийн хар өнгийн ар талдаа бор тагтай утас байсан. Хоёр хоногийн дараа эхнэртэйгээ явж байгаад замаас хүн авч таксинд явсан. Гэртээ харьсан хойноо тэр хоёр хүнийг машинд орхичихсон байна гэж хэлээд эхнэртээ өгсөн. 00-**УБҮ дугаартай аунти эксти маркийн машин нь хувийнх ба одоо 0000 *** дугаартай болсон” гэх мэдүүлэг /2 хав 124-126 хуу/,

 

Хохирогч Д.Э-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /2 хх 84-86/

 

Гэрч Б.Ч-: “...манай нөхөр Б- 2016 оны 9 дүгээр сарын 24, 25 орчим ...утас оллоо гээд самсунг эс5 маркийн гар утас бариад орж ирсэн. Тэр утас асаалттай унтраатай ямар байсныг санахгүй байна. Гэхдээ кодтой байсан учраас тэр өдрөө ашиглаагүй. Маргааш нөгөөдрөөс нь хорооллын Тэди төв дээр кодыг нь 20.000 орчим төгрөгөөр тайлуулсан.

2016 оны 10 сард “А” гээд 3, 4 дүгээр хороололд байдаг хувийн эмнэлэгт би шинжилгээ өгсөн, бэлгийн замын халдварт өвчнөөр өвдсөн, миний бэлэг эрхтнээс доошоо юм гараад би шинжилгээ өгсөн юм. Тэгээд бэлгийн замын халдварт өвчтэй байна нөхөртэйгээ хамт тариа хийлгэ гэсэн. Ямар өвчин гэж хэлснийг нь санахгүй байна. Нөхөр бид хоёр хоёулаа нэг нэг удаа тариа хийлгэсэн.

…Аванте эксди маркийн саарал өнгийн автомашинтай. Саяхан шинэ дугаар авсан. Өмнө нь **-**дугаартай байсан үсгийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /2 хав 89-90 хуу/

 

Гэрч А.Ч-: “2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс манай гавал тархины тасагт анх ирсэн. Өвчтний биеийн байдал хүнд, орчиндоо харьцаагүй, асуултад хариулахгүй, үе үе таталт өгч чичирнэ, салганасан байдалтай байсан. Толгойн үстэй хэсэг хаван хавдартай, зүүн эрүүний доод хэсэгт зулгаралт хөхрөлттэй гэж бичсэн байсан.

...Өвчтөний ээж ярихдаа 6 сард обортод орсон гэж, …хувийн эмнэлэгт обортод орж жирэмслэлтийг таслуулсан байх шинжтэй хөхөнд сүү илэрсэн байсан. Тэгэхээр жирэмслэлт таслуулсны дараа сав агшаах тариагаа гуяндаа хийсэн байж магадгүй гэж үзсэн.

амыг дарснаас болж тархинд бүх хэсэг тархмалаар хүчилтөрөгч цусан хангамжийн дутагдалд орсон байна гэж үзсэн. Ингээд эцэст нь амыг нь юмаар дарж тагласан байх үндэслэлтэй байна” гэх мэдүүлэг /2 хав 210-211 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийн 13326 дугаартай “1. Э-ын биед тархины 2 тал бөмбөлгийг хамарсан цусан хангамжийн хурц хямрал ахар сүүл орчим 2 бугалга, 2 шуу, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.5 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Э-ын шээсэнд бензодиазелин илэрсэн. Цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна. 5.Э-ын үтрээ, шулуун гэдсэнд эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэнгүй” гэх дүгнэлт /1 хав 126 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дугаар 29-ны өдрийн 8376 дугаартай дүгнэлтэд: “П.Э- гэж хаягласан үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй” гэх /1 хав 127 хуу/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дугаар сарын 29-ны өдрийн 8377 дугаартай дүгнэлтэд: “1. П.Э- гэсэн цус АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна. 2. П.Э- бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна” гэх /1 хав 128 хуу/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дугаар сарны 30-ны өдрийн 8375 дугаартай дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “ А-13326 Э-” гэж хаягласан цус, “А-13326 Э- 20/эм” гэж хаягласан шээсэнд спиртийн агууламж илрээгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн “А-13326 Э-” гэж хаягласан цусанд хорт болон эмийн бодис, мансууруулах, сэтгэЦд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн “А-13326 Э- 20/эм” гэж хаягласан шээсэнд бензодиазепин /benzodiazepine BZO/ илрэв. 4. Бензодиазепин /benzodiazepine BZO/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх /1 хав 129 хуу/

 

Шинжээч Ж.Н-: “Тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан цусан хангамжийн хурц хямрал нь амьсгал бүтэлтийн үед үүсдэг. Насанд хүрсэн хүний хувьд 3-6 минутын дараа тархины цусан хангамжийн хурц хямрал үүсч, тархи эргэшгүй өөрчлөлтөнд ордог. өөрөөр хэлбэл тархи эргэж хэвийн байдалд орох боломжгүй болно. Тухайн хүн амьдрах боломжгүй болно. үзүүлэгчийн биед үүссэн бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүнд цохих, цохигдох нь хамаарна. Мөн зулгаралт гэмтэл нь нидрэгдэх үед үүсч болно. Эрүүнд зулгаралт үүссэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тархины тал бөмбөлөгийн цусан хангамжийн хурц хямралд хүргэхгүй нөлөөлөхгүй. Амьсгал бүтэлт нь агааргүй битүү орчинд юм уу ам хамрыг гараар эсвэл бусад ямар нэг зүйлээр бөглөж дарсан тохиолдолд үүссэн байх боломжтой. Учир нь хохирогч Э-ын биед хийсэн гадна үзлэгээр хүзүү хоолой орчим гэмтэлгүй, амьсгалын зайд бөглөрөх гадны биет байхгүй байсан” гэх мэдүүлэг /2 хав 91-93 хуу/

 

Шинжээч Т.Н-: “Э-ын баруун гуянд хоорондоо зайтай хол байрласан 0.1х0.1-ээс 0.2х0.2 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зүүний хатгалт бүхий оромтой байсан. Энэ нь нарийн үзүүртэй зүйлээр хатгагдах үед үүссэн байх боломжтой. Хадаас мэтийн бүдүүн үзүүртэй зүйлээр үүсгэгдэхгүй.

…энэ хатгагдсан ул мөрүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх зулгаралт болон тархинууд нэг цаг хугацаанд үүссэн байж болох боломжтой.

…амьсгал бүтэлтэд орсны дараа төвийн гаралтай орчны харьцаа орон зайн баримжаа хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдана. Босож явах зэрэг механик хөдөлгөөн хийж чадахгүй” гэх мэдүүлэг /2 хав 230-231 хуу/

 

Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 508 дугаар дүгнэлт: “Шинжээч эмч Т.Н-ийн гаргасан 13326 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Задлан шинжилгээний 160100049 дугаартай дүгнэлтийн 1, 5, 7 дугаар хэсгүүд үндэслэлгүй байна. Талийгаач П.Э-ын биед тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал, ахар сүүл, 2 бугалга, 2 шуу, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, баруун гуянд 0.1х0.1-ээс 0.2х0.2 см хэмжээтэй 8 ширхэг хатгагдсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх ахар сүүл, 2 бугалга, 2 шуу, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал нь механик амьсгал бүтэлтийн үед үүсгэгдэх боломжтой. Дээрх ахар сүүл, 2 бугалга, баруун гуя, зүүн эгэмд цус хуралт, баруун гуянд 0.1х0.1-ээс 0.2х0.2 см хэмжээтэй 8 ширхэг хатгагдсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины 2 тал бөмбөлөгийг хамарсан хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.5, 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд буюу 2016.9.23-24-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-гийн 2016.12.26-ны өдөр гаргасан задлан шинжилгээний 160100049 дугаартай актанд талийгаач нь гавал болон Цэж, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан гэсэн нь үндэслэлгүй байна. Талийгаач П.Э- нь тархины 2 тал бөмбөлөгийн хүчилтөрөгч, цусан хангамжийн хурц хямрал, дутагдлын улмаас тархины бор гадаргын тархмал үхжил өөрчлөлтөд орж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач П.Э-д үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач П.Э- нь АВ lV бүлгийн цустай байжээ” гэх /2 хав 214-218 хуу/

 

Шинжээч Ш.Э-: “Талийгаач П.Э- тархины 2 тал бөмбөлөгийн хүчилтөрөгч цусан хангамжийн хурц хямрал, дутагдлын улмаас тархины бор гадаргын тархмал үхжил өөрчлөлтөд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан гэдэг нь хүний биед гаднаас орох хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархинд үхжил үүснэ гэсэн үг юм. Талийгаачийн хүзүү хоолойд ил ямар нэг цус хуралт буюу багалзуурдсан боомилсон ул мөр тогтоогдоогүй. Тэгэхээр ам хамрыг гараар буюу зөөлөн материалаар дарж амьсгал бүтэлтэд оруулсан тохиолдолд үүссэн байх боломжтой. Механик амьсгал бүтэлтийн үе нь 2 үндсэн үе шатаар явагддаг бүтэлтийн өмнөх үе 1 минут орчим үргэлжилдэг бүтэлтийн үе 5-6 минут орчим үргэлжилдэг. Бүтэлтийн өмнөх үед рефлексийн механизмаар тархи зүрхний хүчилтөрөгчийн хангамж хэвийн байна. Бүтэлтийн үед амьсгал авалт давамгайлах, амьсгал гаралт давамгайлах, түр зуур амьсгал зогсолт явагдах, эцсийн амьсгал авалт, амьсгал бүр мөсөн зогсох гэсэн үе шаттай явагддаг. Эдгээр үе шатууд нь 1-1.5 минут /тус бүрдээ/ үргэлжилдэг. Тэгэхээр талийгаач П.Э- нь бүтэлтийн өмнөх үе болон бүтэлтийн 1, 2 дугаар шатанд орсон байх боломжтой. Энэ нь талийгаач нь 1-3.5 минутын хугацаанд амьсгал бүтэлтэнд орсон байх боломжтой.

Тархины бор давхрага хүчилтөрөгчийн дутагдлаас болж эргэшгүй өөрчлөлтөнд орсон хүн ухаангүй буюу комын байдалтай ямарч хугацаанд амьд байж болно. 1 хоног, 1 сар ч байж болно гэсэн үг. Нэгэнт тархи үхжсэн тохиолдолд эмчилгээ авахгүй, эдгэрэх боломжгүй юм. Амь биед аюултай амь тэнссэн байдалд оруулсан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /2 хав 225-227 хуу/

 

Гэрч Э.Э-гийн: “...2016 оны 9 сарын 23-нд Э- бүр орой болсон хойно манайд ирсэн. Тэгээд хамт гарья гээд манайд нүүрээ будсан. Бид хоёр эхлээд МУИС-ын 2 дугаар байрны тэнд байдаг “Ц” бааранд орсон. Тэнд нэг нэг шил пиво, Э- 100 грамм архи авч уугаад гарсан. Тооцоог Энх- Учрал хийсэн. Э- “К ” бааранд такси бариад ирсэн. К бааранд би өмнө орж байсан. Тэгээд тэнд ирээд би нэг пиво уусан, Э- хоёр шил пиво уусан. Би тэр өдөр бие өвдөөд Э-ыг хамт явъя гэхэд “манай найз банди хойно юм зөөж байгаа, намайг эндээ байж бай, хүлээж бай, одоо очлоо гэсэн” гээд үлдсэн. Э- тэр өдөр надад 30000 гаруй төгрөгтэй гэж ярьж байсан. Э-ыг тэр өдөр гэрт ирэхэд нь бол хамт амьдардаг хүүхдүүд сэрүүн, юм яриад байцгааж байсан. 2016.9.03-нд Сүхбаатар дүүрэг, 100 айлд байдаг хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн, өөрөө 5 сартай гэж ярьж байсан, бас надад хэлж байсан” гэх мэдүүлэг /1 хав 69 хуу/

 

Гэрч Д.А-ийн: “...Тэр охин ямар ч байсан оймстой байсан, гэдэс, бэлэг эрхтэн орчмын хэсэг ил харагдаж байсан. ...түргэн яг хэзээ нь ирснийг санахгүй байна” гэх мэдүүлэг /1 хав 78 хуу/

 

Гэрч Б.Т-ын: “...Дээшээ өгсөж байгаад доошоо тонгойх үед цаана хүн хэвтэж байгаа юм шиг харагдсан. 06 цаг орчим л болж байсан. Гэхдээ цаг хараагүй. Угаасаа яг замын хажууд шахуу хэвтэж байсан болохоор хажууд нь машинаа зогсоогоод би буугаад хартал дээгүүрээ ягаан хувцастай, хөхөнд тултал сөхөгдсөн, өмд нь шувтраад өвдөгнөөс доогуур болсон, гуталгүй, гутлыг хөлөн дээр нь тавьсан эмэгтэй хүн дээшээ хараад, толгой нь хойшоо харсан байсан байхаа, хэвтэж байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1 хав 84 хуу/

 

Гэрч Х.С-ийн: “...Т- ах бид 2 хорооллын арын Энхбаярын замаар Баянгол дэлгүүрийн урд гудамжаар ороод байж байтал замд хүчиндүүлчихсэн хоолой нь улайчихсан эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд Т- ах бид 2 бууж харсан эргэж машиндаа Т- ахтай суугаад түргэн дуудаад түргэн иртэл хажууд нь бид 2 хамт байсан. ...Хамаг хувцсыг нь тайлсан байхаар нь хүчиндүүлсэн байна гэж бодсон. Хэвтсэн байрлалтай өмд нь шилбэ хүртлээ шувтарчихсан цамц нь дээшээгээ Цэж хүртлээ сөхөгдсөн гутал нь тайлагдчихсан оймстойгоо байсан” гэх мэдүүлэг /1 хав 92 хуу/

 

Гэрч Г.Э-ын: “...Нүүр нь зүгээр байсан, шарх сорви харагдаагүй. Миний урд нэлээн суусан, ...хааяа бүжиглээд л байж байсан” гэх мэдүүлэг /1 хх 96/

 

Гэрч З.Н-: “UB паласын өмнөөс аваад арслантай гүүр даваад Ж төвийн наана зогссон. Тэгсэн тэр охин таксины мөнгө ч өгөлгүй шууд буусан. ...Баар ресторон хаах болж байсан болохоор 4 цаг болж байсан болов уу” гэх мэдүүлэг /3 хав 92-93/

 

Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1500 дугаар дүгнэлт: Т.Б- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /2 хав 111/

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2 хх 4, 7-11/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 хх 56, 57/, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 102-104/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 105/, иргэний үнэмлэх, лавлагаа /2 хх 132-133/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 135/, 36-32 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувийн хэрэг /2 хх 139-140/, гар утас хураан авсан тухай тэмдэглэл /2 хх 147/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 148/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 150-152/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 153-157/, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /2 хх 158-159/, Самсунг эс 5 маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2 хх 161/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 163-164/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх 199/, Д.Э-гийн барьцаат зээлийн гэрээ /2016.12.13/ /3 хх 21/, Н.Монхорийн тэтгэврийн зээлийн гэрээ /2016.11.28/ /3 хх 24/, хохирлын баримтууд /3 хх 26-85/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх 94/, Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /3 хх 132/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3 хх 96-97/, эд зүйлийн үнэлгээ /3 хх 130-131/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 160100049 дүгээр дүгнэлт /2 хх 98-99/, Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10118, 10117 дугаар дүгнэлт /2 хав 100, 101/, шинжээч М.Б-гийн тайлбар /2 хав 107, 220-221/, шинжээч Д.Золзаяа /2 хав 228/, Ж.Оюунаа /2 хав 229/ нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Харин шүүгдэгч Т.Б-ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь дээрх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үнэлсэн болно.

 

Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Т.Б- хохирогчийн амь насыг хохироогоогүй, хохирогч удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж байсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх хүсэлт гаргаж байсан ба өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс “хохирогчийг хүчиндээгүй, амь хохирогчийг Модны 2-ын замд байшингийн хажуу талын гражны орчим буулган гутлыг нь хажууд нь тавьсан гэх боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул түүнийг хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Иймд шүүгдэгч Ш овогт Т-ын Б-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүЦл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг тогтоох ба шүүгдэгчийн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-гийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс бичгийн баримтаар тогтоогдсон 17.403.751 төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Т.Б-эс гаргуулан олгох, үлдэх 13,677,230 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй тул хангахгүй орхив.

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хохирол тооцуулах” талаарх хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс татгалзахгүй гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгон уг тогтоолоор битүүмжлэгдсэн 00000 улсын дугаартай Авантье эксти маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйЦтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхэг, плаш 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргах, Самсунг эс5 маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д буцаан олгох, Т.Б-ийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчээс хохирогчид 600.000 төгрөг төлсөн зэргийг дурдлаа.