Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2026/00912

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********** тоот хаягт оршин байх, Б-О-С ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, өөрийн байранд байрлах, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Л.О*******ийн хувийн банкны дансыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, иргэн Л.О*******ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот, 3 өрөө байр, Дархан-Уул аймаг, Дархан сум, ************** тоот, 500 мкв газар зэргийг битүүмжилсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26071090/15, 25071090/12 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б-О-С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Оросын Холбооны Улсын Москва хотын Арбитрын шүүхийн шийдвэрээр Л.О*******ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Б-О-С ХХК-аас КФС-Т******* ХХК-ийн ашигт нийт 4,538,725 рубль, үүнээс 2,750,000 рубль үндсэн өр, 1,788,725 рубль алданги, мөн улсын тэмдэгтийн хураамжийн зардалд 45,694 рубль тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 307/Ш32025/08318 дугаар Арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжаар баталгаажуулж, 307/ГХ2025/01043 дугаар гүйцэтгэх хуудас олгосон.

Ийнхүү гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Л.О*******ийн хувийн банкны дансны орлого, зарлагын гүйлгээг хаасан. Уг ажиллагаатай холбогдуулан иргэн Л.О******* нь өөрийн хувийн дансны орлого, зарлагын хөдөлгөөнийг хаасан талаар мэдсэн даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч уг гомдлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй тул мөн хуулийн 44.4-т заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01-1/173 дугаар албан бичгээр Б-О-С ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэсэн хариуг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгчийн иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахад хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хуульчлан зохицуулсан. Ингэхдээ тус хуулийн 44.2.13-т "төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах данс дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд Хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих" гэж, 50 дугаар зүйлийн 50.1-т "Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд Дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ." гэж тус тус заасан.

Дээрх зохицуулалтуудаас харвал шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн "төлбөр төлөгч"-ийн Дансны гүйлгээг хааж, дансыг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж болох нь тодорхой харагдаж байна.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б-О-С ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О*******ийн хувийн банкны дансны орлого, зарлагын гүйлгээг хаасан. Гэвч дээр дурдсан шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудас нь иргэн Л.О*******т бус, харин Б-О-С ХХК-д холбогдох, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нь хуулийн этгээд гэдэг нь илэрхий байхад иргэний хувийн банкны дансыг битүүмжилсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Л.О*******ийн хувийн банкны дансыг битүүмжилснээс гадна түүний эзэмшилд буй газар болон бусад хувийн эд хөрөнгийг мөн битүүмжилсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байна.

Иймд Б-О-С ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор иргэн Л.О*******ийн хувийн банкны дансыг битүүмжилсэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин иргэн Л.О******* миний өмчлөлийн Дархан сум, ************ тоот 3 өрөө байр, Дархан сум, ************* тоот 500 мкв газрыг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус тус битүүмжилж, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хураан авах тухай мэдэгдэл болон мэдэгдэх хуудсыг ирүүлсэн.

Гэвч дээр дурдсан шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудас нь иргэн Л.О*******т бус, харин Б-О-С ХХК-д холбогдох, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нь хуулийн этгээд гэдэг нь илэрхий байхад иргэний хувийн хөрөнгийг битүүмжилсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Б-О-С ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор иргэн Л.О******* миний өмчлөлийн Дархан сум, ************ тоот 3 өрөө байр, Дархан сум, ************ тоот 500 мкв газар зэргийг битүүмжилсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26071090/15, 25071090/12 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Б-О-С ХХК-ийн төлөөлөгч Л.О******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Б-О-С ХХК нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан иргэн Л.О*******ийн хувийн банкны дансыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, иргэн Л.О*******ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот, 3 өрөө байр, Дархан-Уул аймаг, Дархан сум, ************** тоот, 500 мкв газар зэргийг битүүмжилсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26071090/15, 25071090/12 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б-О-С ХХК нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан иргэн Л.О*******ийн хувийн банкны дансыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, иргэн Л.О*******ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот, 3 өрөө байр, Дархан-Уул аймаг, Дархан сум, ************** тоот, 500 мкв газар зэргийг битүүмжилсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26071090/15, 25071090/12 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б-О-С ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан иргэн Л.О*******ийн хувийн банкны дансыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, иргэн Л.О*******ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот, 3 өрөө байр, Дархан-Уул аймаг, Дархан сум, ************** тоот, 500 мкв газар зэргийг битүүмжилсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26071090/15, 25071090/12 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б-О-С ХХК нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан иргэн Л.О*******ийн хувийн банкны дансыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, иргэн Л.О*******ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ************ тоот, 3 өрөө байр, Дархан-Уул аймаг, Дархан сум, ************** тоот, 500 мкв газар зэргийг битүүмжилсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26071090/15, 25071090/12 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-О-С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ