| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2026/01204/И |
| Дугаар | 307/ШШ2026/00943 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 307/ШШ2026/00943
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ************* тоот хаягт оршин байх Д******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ************** тоот хаягт оршин суух, Ю******* овогт Л*******гийн О******* /ИБД:*******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 394,027 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"Д******* ******* ББСБ" ХХК нь 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл "Банк бус санхүүгийн" үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Л.О*******тай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсны үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр мөн оны 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 04, 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус тус төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн.
Гэтэл үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 194,027 төгрөг, нийт 394,027 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 194,027 төгрөг, нийт 394,027 төгрөгийг Л.О*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.О******* нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хариу тайлбарын баримтад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэснийг тэмдэглэж ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Л.О*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 394,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.О******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 394,027 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Л.О*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Л.О******* нь нэхэмжлэгч Д******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 394,027 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.О*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,471 төгрөгөөс 6,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,235.5 төгрөгийг, хариуцагч Л.О*******гаас 6,235.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ