Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч О.А- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын А-од холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, ........боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол 00* байрны 00 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ын А- /РД:0000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч О.А- нь 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К бааранд М.У-тай маргалдаж тус хорооны 00 дүгээр байрны гадна харилцан зодолсоны улмаас иргэн М.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.У- мэдүүлэхдээ “...С- үл таних ногоон куртиктэй залуутай маргалдаад зогсож байсан. би түүнийг болиулах гээд яваад очтол үсээ дээрээ боосон байсан залуу  шууд миний толгойн дагз руу 1 удаа цохисон. Ингээд эргээд хартал тэр залуу дахиад миний зүүн нүдрүү дахиад 1 удаа цохисон. Үсээ дээрээ боосон залуу надад 1 эсрэг 1 зодолдоё гэсэн. Түүнтэй ярилцах гээд булан эргээд 00 дүгээр байрны гадаа очиход намайг 1 цохичих гээд над руу тулаад ирэхээр нь би 11 удаа түлхэж баруун гараараа 1 цохих гэж оролдоод оноогүй. ...” гэжээ. /хх 8-9, 42 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4616 дугаар дүгнэлтэнд: 1.М.У-ын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.5 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. 3.4 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 6. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийг чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэж дүгнэжээ. /хх 13 хуу/

 

-Эмчлүүлэгсдийн карт /хх 16-21/

        - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/

-Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх  57/

-Хохирлын баримтууд /хх 22-23, 25/

-Томографкийн шинжилгээ /хх 26/

- Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.А- нь 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К бааранд М.У-тай маргалдаж тус хорооны 00 дүгээр байрны гадна харилцан зодолсоны улмаас иргэн М.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч М.У- /хх 8-9, 42/-ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4616 дугаар дүгнэлт /хх 13/, эмчлүүлэгсдийн карт /хх 16-21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх  57/, хохирлын баримтууд /хх 22-23, 25/, томографкийн шинжилгээ /хх 26/, хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч О.А-од холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан /хх 35/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.