Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 570

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

           Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,  

Улсын яллагч М.Мөнхзул,

Хохирогч Д.Э-,

Гэрч Г.С-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н-,

Шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Э-д холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Сүмбэр суманд төрсөн, эмэгтэй, 00 настай, .... боловсролтой, ........ мэргэжилтэй, ........ хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эх, охины хамт Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын 0 дугаар баг Сансарын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Б овогт Д-ын Э- /РД0000000

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс  03 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Э худалдааны төв дотор Х.С-аас 8,000,000 төгрөгийг Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ: “Өмнө нь таньдаг хүнээр ахын хүүхдийг Солонгос улс руу явуулж байсан юм. 2017 оны 2 дугаар сард найз С-тай уулзаад 8.000.000 төгрөгийг Солонгос улс руу С-ын хүүг явуулж өгнө гэж авсан юм. Тухайн үед таньдаг хүн гадагшаа явсан тул мөнгийг нь би хэрэглээд хохироосон нь үнэн. Үлдсэн хохирлыг төлж барагдуулна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э- мэдүүлэхдээ: “Би Э-тай уулзаж байгаагүй. Ажлын эгч С- Солонгос улс руу хүн гаргадаг найз байгаа гэхээр нь найдвартай юу би бас дүүгээ явуулчих юмсан гэсэн. Тэгээд эхлээд 4.000.000 төгрөг өгөөд 3-4 хоногийн дараа 4.000.000 төгрөгийг бэлнээр Э дэлгүүрийн үүдэнд өгсөн. Яг мөнгө өгөх үед би байгаагүй. 2018 оны 7 дугаар сарын 4-ны өдөр 4.000.000 төгрөг дансаар, 7 сарын 5-нд 2.000.000 төгрөг тус тус өгсөн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 10-даар өгнө гэсэн. Хохирол өгвөл гомдол саналгүй” гэв.

 

Хохирогч Д.Э- мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сард надтай хамт манай “Э” худалдааны төвд ажилладаг С- гэх эмэгтэй надад манай нэг найз Солонгосын виз найдвартай гаргадаг гэнээ дандаа ажлын виз гэж хэлсэн. Тэгвэл та нэг сайн судлаадхаач хэр найдвартай вэ, нэг асууж өгөөч гэхэд С- за тэгье гэж хэлээд чи надад 4 сая төгрөг зээлээч ээ учир нь би нөгөө найздаа хүүгээ явуулах гээд захичихсан тэгээд одоо мөнгөө нэхээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 4 сая төгрөг цалингийн зээл авсан байсан мөнгөнөөсөө бэлэн ажил дээрээ өгсөн. Тухайн үед цагаан сар арай болоогүй байсан 2 сарын 20-оор байх. Тэгээд хэд хоногийн дараа Солонгос явуулдаг найз маань танай дүүг бас явуулж чадна гэнээ одоо мөнгөө өг гээд байна манай найз Э- гэж хүн бий гэхээр нь за найдвартай биз дээ гэж намайг асуухад хүмүүс зөндөө гарсан байна лээ гэж хэлэхээр нь би итгээд нөгөө 4 сая төгрөгөө С-д тоолж өгөөд за нөгөө найз Э-даа өгөөрэй гэж хэлээд 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн санагдаж байна..., тэгээд хэд хоногийн дараа Э- нь С- руу залгаад ярьсан ба манай хүү, Э-ы дүү 2-ын явах юу болж байна гэж асуухад 4 сарын сүүлээр явна санаа зоволтгүй гэж хэлсэн, би өөрөө тухайн үед С-тай хамт сонсож байна. Тэрнээс хойш Э- нь сураггүй алга болсон. Би өөрөө Э- гэх хүнтэй биечилж уулзсан удаа байхгүй. Би нийт 8 сая төгрөгөөр хохироод байна...” гэжээ. /хх 13 хуу/

 

Гэрч Х.С- мэдүүлэхдээ: “...би 2002-2007 оны хооронд Чойрт “Чойр" худалдааны төвд кассаар ажиллаж байсан тухайн үед Э- гэх хүнтэй хамт ажиллаж байсан. Тэгээд залуу хүний хувиар нөхөрлөж байсан тухайн үедээ, тэгээд би өөрөө 2007 онд Улаанбаатар хот руу шилжээд энд ирж ажиллахаар болсон. Тэрнээс хойш огт уулзаагүй байж байгаад 2017 оны 01 дүгээр сарын үед миний утасны дугаарыг нэг хүнээс авлаа гээд миний дугаар луу Э- залгаад сүйд майд болж ярьсан би гэсэн хуучин шигээ санаад залгаад болохгүй болохоор нь уулздаг болсон ирэхээрээ л найз нь хүн Солонгос гаргаж байгаа гэж ярьдаг болсон. Найдвартай гарганаа 3 жилийн гэрээгээр гарганаа гэж ярьсан би тухайн үед эх хүний хувиар одоо ажил төрөл олдохгүй байгаа хүүгээ ч гэсэн гаргах юмсан гэж дотроо бодсон тэгээд Энхээ надад чи найзаа хүүгээ явуулаач гэхээр нь тэгье л дээ яаж явуулах юм бэ гэж асуухад эхний ээлжинд 4 сая төгрөг өгчих ер нь бол 7 саяар гаргадаг юмаа гэж хэлсэн.Тэгээд би өөрөө мөнгөгүй байсан болохоор өөрийнхөө ажпын найз болох Э-ыг чи эгчдээ мөнгө зээлээч манай нэг найз хүн Солонгос руу гаргана гээд байна найз нь удахгүй зээл авна тэгэхээрээ мөнгийг чинь өгье гэж хэж хэлсэн Булгаа найдвартай юмуу тэр хүн чинь та бас мөнгөө буцааж өгнө биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би найдвартай гэж хэлсэн. Тэгсэн Булгаа би бас дүүгээ явуулмаар байна та асуугаад өг гэсэн., Булгаа надад цалингийн зээл авсан мөнгөнөөсөө 4 сая төгрөг өгсөн. Дүүгээ явуулмаар байна гээд 3-4 хоногийн дараа 4 сая төгрөг өгсөн. Би эхлээд авсан 4 сая, дараа нь Э-ы дүүг гаргах 4 сая төгрөгөө бүгдийг нь Э-д өгсөн ба өөрийнхөө ажил дээр Э-ыг дуудаад мөнгөө бэлнээр өгсөн...” гэжээ. / хх 17-18 хуу/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Э худалдааны төв дотор Х.С-аас 8,000,000 төгрөгийг Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Э-ы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 13/, гэрч Х.С- / хх 17-18/  мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах ба хохирогчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э-д хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э-д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн ба цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э-аас 2.000.000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо ногоон талбай 00000 тоотод суух хохирогч Д.Э-д олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогчид 6.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдлаа.