Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 305/ШШ2026/00338

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би

Нэхэмжлэгч: ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, ***** тоотод үйл ажиллагаа явуулдаг, ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** аймгийн ***** сумын ***** багийн ***** ***** гудамжны ***** тоотод оршин суух, ***** *****т холбогдох,

Үндсэн зээл 4,999,900 төгрөг, зээлийн хүү 2,800,794.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,413.65 төгрөг, нийт 8,022,108.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***** овогтой ***** нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр МЕ-СТГ/2024-188845 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 4,999,900.00/Дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч ***** овогтой ***** нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 704 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5 зүйл Гэрээний нийт үнийн дүн нь түрээсийн төлбөр болон түүний нийт хүүг багтаасан дүн байна. Түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдан авах, тээвэрлэх, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарсан зардал болон холбогдох татвар хураамж шимтгэлийг тооцсон дүн байна, 2.1 Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байх бөгөөд түрээслэгч түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлөх хүртэл талууд түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргахгүй, 2.3 Түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлсөнөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл түрээсийн нийт төлбөр дотор эд зүйлийн үнэ багтаж байгаа нь энэхүү заалтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар түрээслэгч тал түрээсийн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа ба гэрээний хугацаа дууссан хэдий ч өөрийн эзэмшилд ашиглалтлаа байлгасан ашигласан, түрээслүүлэгч талд түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүй болох нь тогтоогдож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хэдий ч хугацаагүйгээр үргэлжилж байгаа тул шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний дагуу үүссэн үүргийг бүхэлд нь шаардаж байгаа болно.Иймд түрээслэгч ***** овогтой *****-с 2024 оны 4 сарын 6 өдрөөс 2026 оны 3 сарын 11 өдөр хүртэлх 8,022,108.64 /Найман сая хорин хоёр мянга нэг зуун найман төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хэрэглээний зээлээс авсан зээлээ 2026 оны 05 сараас эхэлж хуваан төлж барагдуулна. Нийт 8 сарын хугацаанд сард нэг сая төгрөг төлж авсан зээлээ төлж барагдуулж дуусгана. 2026 оны 05 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 07 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 08 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 09 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 10 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 11 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 12 сард 1,022,108.64 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ***** нь үндсэн зээл 4,999,900 төгрөг, зээлийн хүү 2,800,794.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,413.65 төгрөг, нийт 8,022,108.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй *****-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,304 төгрөгнөөс 71,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 71,652 төгрөгийг, хариуцагчаас 71,652 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** нь нэхэмжлэгч ***** ХХК-ийн үндсэн зээл 4,999,900 төгрөг, зээлийн хүү 2,800,794.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,413.65 төгрөг, нийт 8,022,108.64 төгрөгийг 2026 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сард 1,022,108.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,304 төгрөгнөөс 71,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 71,652 төгрөгийг, хариуцагч *****-с 71,652 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.УУГАНБАЯР