Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2026/00605

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2026/00017/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай ******* овогтой До*******ын Б*******т *******, *******-ын хүсэлттэй,

 

В.Б*******лтэй хамтын амьдралтай байсныг болон Б.Т*******рын төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.Б*******т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Б*******т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...До*******ын Б*******т миний бие В.Б*******лтэй 2008 оноос хойш хамт амьдарсан ба бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.М********р, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Э******н, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өөр хүү Б.Т*******р төрсөн. Том хүү, охин хоёр маань аав В.Б*******лээр овоглодог. Бага хүү маань Монгол Улсад Ковид-19 цар тахал гарах үеэр төрсөн тул зам хааснаас болоод биеэр очиж төрсний гэрчилгээг нь авах боломж байгаагүй, нөхөр бид хоёр хүсэлтээ бичээд явуулсан боловч албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй гэдэг үндэслэлээр надаар овоглосон. Нөхөр В.Б*******л нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан ба хүү Б. Т*******рт тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулахаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар очиж уулзахад хүү Б.Т*******р нь В.Б*******лийн хүүхэд мөн эсэх нь тодорхойгүй байна. Шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2.7 "хүүхдийн эцэг, эхийг тогтоох гэж зааснаар шүүхэд хандаж байна... гэв.

 

Шүүх хуралдаанаар Хүсэлт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, Б.Т*******рын төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулсан хуулбар, Б.Б*******лийн нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Б.М********р, Б.Э******н нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Болортуяагийн мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч Ц********агийн мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Б*******тын гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч Б.Т*******н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3. Хүсэлт гаргагч Д.Б*******т нь талийгаач В.Б*******лтэй 2008 оноос 2024 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Т*******р төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, Б.Б*******лийн нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Б.М********р, Б.Э******н нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Л.Болортуяагийн мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч В.Ц********агийн мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Б*******т талийгаач В.Б*******л нар нь 2008 оноос 2024 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Т*******р төрсөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогтой До*******ын Б*******т нь талийгаач Ишдагва овогтой Вандангийн Б*******лтэй 2008 оноос 2024 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Т*******рын эцэг нь Ишдагва овогтой Вандангийн Б*******лтэй мөн болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС