Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Хохирогч Д.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.О-,

Шүүгдэгч П.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б овогт П-ийн Э- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй,..... боловсролтой, ....мэргэжилтэй, ____хөдөлмөр эрхэлдэг, ам бүл _, нөхөр, хүүхдийн нарын хамт Дархан-Уул аймгийн 0 дугаар баг 00000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт П-ийн Э- /РД:000000000

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

            Шүүгдэгч П.Э- нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Замын-Үүд Улаанбаатарын чиглэлийн 276 дугаар галт тэрэгийг Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлаас аялалд гарах гээд зогсож байх үед тус галт тэрэгний 9 дүгээр вагоны 5 дугаар тасалгаанд Д.О-тэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э- мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Замын-Үүд Улаанбаатарын чиглэлийн 276 дугаар галт тэрэгийг Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлаас аялалд гарч Б- гэж хүн суудал доор юм хийчих үү гэхээр нь тэг гээд хийлгэсэн. Тэр хүний чемодан багтахгүй ор эвдэх гээд байхаар нь боль гэхэд юун сүртэй юм гэхээр нь ор эвдлээ ш дээ гэхэд ингэдэг ш дээ гээд юм яриагүй суусан. Тэгээд хоёр орны голд 50 см зайтай ба хохирогч орж ирээд юу хийгээд байгаа нь ойлгогдохгүй бужигнаад байсан. Тэгээд би цаашаа бол гэхэд энэ хохирогч юун сүртэй авгай вэ гээд Б- энэ хоёр над руу дайрч эхэлсэн. Би энэ охинд чи удахгүй авгай болно гэж хэлсэн ба энэ охин их хэл ам хийж дээшээ гараад дуугүй хэвт зөнөсөн авгай гэхээр нь би гайхаад чи цус ойртсон хүн шиг гэж хэлсэн. Тэгтэл юу гэнээ гээд над руу дэвтэрээ бариад дайраад босоод ирсэн. Тэр үед хамт байсан Б-ийн охин салгасан. Энэ охин нөгөө Б-ийн охиныг түлхээд над руу өшиглөж эхэлсэн. Тэгснээ цагдаа гээд орилсон. Гэнэт гаднаас орж ирээд тэр вагон дотор дэг жаяггүй болгосон. Миний нүүрийг маажин гэнээ гээд бичлэг хийсэн. Чамайг дарамтлуулна гээд хашгирч өгсөн. Удалгүй нэг цагдаа дагуулж орж ирээд Б- бас орж ирсэн ба цагдаа нь паспорт хурааж авсан. би тэр үед цагдаад наад гэрч Б- чинь хэрэг болох үед байгаагүй шүү, би зодуулсан гэж хэлсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд Улаанбаатарын чиглэлийн 276 дугаар галт тэргэнд суусан. Би 3 хүний суудал авсан байсан. Энэ хүн өөр гупэнд байх ёстой хүн манай өрөөнд байсныг сүүлд нь мэдсэн. Миний хажуу талын хүн суудал доор ачаагаа хийчихье гэсэн. Тэгтэл бид нар ачаагаа хийж байтал өрөөний агаар хаагаад зайгүй болголоо, цаашаа гээд надад хэлэхээр нь би бүгд л ингээд явдаг ш дээ гэхэд цус ойртсон амьтан гэхээр нь та юу гэж байгаа юм гэхэд хэл амаар дайраад байхаар нь би дуугай байя гэхэд над руу дайраад байсан. Тэгээд ширээн дээр байсан дэвтэрийг аваад над руу шидсэн. Дээр нь байсан 2 утасны нэг нь газар унасан. Тэгээд энэ над руу гараа савчаад байсан ба миний нүүрийг маажсан байсан. Миний дүү нар энэ хүнийг салгасан. Хажууд байсан хүн нүүрнээс чинь цус гарч байна гэхээр нь орон дээр унасан Iphone 5 утсаа аваад харахад цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудахаар гарсан. Продник цагдаа дуудсан. Сорив арилгах эмчилгээ хийлгэнэ. 1.831.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Хохирогч Д.О- мэдүүлэхдээ: ”...Д.О- миний бие “Fwams" нэртэй хөрөнгө оруулалтын компанид орчуулагчаар ажилладаг юм. Ингээд би харилцагч компаниудтайгаа холбоо тогтоохоор БНХАУ руу ажлаар явах шаардлагатай болсон учраас ...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 10 минутанд галт тэрэгний буудал дээр очоод ... миний болон дүү нарын билет нь 9 дүгээр вагоны 17,19,20 дугаар мест байсан учраас 2 дүүгийнхээ хамтаар 19 дүгээр местэн дээрээ очиж суусан юм. Бид нарын хажууд байх 18 дугаар местэн дээр нэг эмэгтэй сууж байсан тэр эмэгтэйг 18 дугаар местний зорчигч гэж бодсон. Ингээд сууж байтал хажуугийн местэнд сууж байсан гэр бүлийн хүмүүсийн гаргаж өгөх гээд ороод ирчихсэн байсан барзгар нүүртэй залуу надад хандаад өөрийн чинь сууж байгаа местэн доор чинь чемоданаа хийчих үү гэж гуйхаар нь би хийхийг зөвшөөрөөд местээ сөхөх гээд суудлаасаа боссон юм. Тэгсэн чинь суудал дээр сууж байсан эмэгтэй, цаашаа байгаач хашаад байх юм, чемодан чихэж ханадаггүй юм бэ гээд намайг араас түлхээд байсан юм. ... би тэр үед Э-д хандаад “оюутан болоод гадагшаа дотогшоо явах үед энэ байтугай л чихээд зохицоод яваад болоод л байдаг ш дээ, та чинь ямар сонин ааштай юм бэ, энэ хүмүүс чемоданаа миний местэн доор хийж байгаа биз дээ гэж хэлсэн чинь Э- суудлаасаа босч ирээд “дуугай бай чи, чи юу гээд байгаа юм бэ, цус ойртсон амьтан минь гэж орилоод чарлаад дайраад цаашаа бай гээд миний бие рүү түлхсэн юм. ... Ингээд би тэр эмэгтэйд цус ойртсон амьтан гэж муухай доромжлуулсан учраас уур хүрээд Э-д хандаад “Та чинь одоо буруу зөнөчихсөн юм уу, юун аймар үг хэлдэг юм гэхэд намайг чи зөнөг гэж хэллээ юу гээд байгаа юм бэ гээд миний зүүн мөр лүү гараараа цохиод баруун гараараа нүүр лүү чичлээд босоод ирэхээр нь та дуугай байгаачээ, дуугай байцгаая гэж маш олон удаа хэлсэн боловч улам их орилоод чарлаад байсан. Цус нь ойртсон амьтан гэдгийг амны уншлага мэт олон давтамжтай хэлсэн. Ингээд Э- орилж чарлаж байхдаа ширээн дээр гаргаж тавьсан тэмдэглэлийн дэвтэр болон 2 ширхэг гар утсыг маань аваад нар руу шидсэн. Би тэр үед 2 гараараа толгойгоо хамгаалж хаасан боловч Э- араас 2 гараа сарвалзуулаад нүүр лүү маажиж дайрсан. Энэ бүх үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн боловч би бүх зүйлийг тодорхой санаж байна. Ингээд тэр эмэгтэй над руу сарвалзах үедээ миний нүүрийг маажиж урсан гэдгийг мэдээгүй. Тэгтэл хажуугийн местний ах хацарнаас чинь цус гарч байна ш дээ гэж хэлэхээр нь гар утасныхаа дэлгэцэнд харсан чинь зүүн хацарнаас цус гарч байсан. ... Ингээд би шууд уйлаад гадаа зорчигч оруулж байсан вагоны үйлчлэгч рүү очоод цагдаа дуудаад өгөөчээ миний нүүр ийм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд эргээд местэн дээрээ ирсэний дараа цагдаагийн 2 ажилтан ирсэн. Э- миний нүүрийг маажиж самардсаны улмаас миний зүүн хацранд ойролцоогоор 5 см урттай маажигдсан сорви мөн 2 хөмсөгний хооронд 3 см маажигдсан сорвитой болсон” гэжээ. /хх 32-33 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4068 дугаар дүгнэлт: “1. Д.О-ийн биед зүүн хацарт өнгөц зулгарсан шарх, цохонд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэж дүгнэжээ. /хх 35 хуу/

 

Гэрч Я.Б- мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой Улаанбаатар хотоос хөдлөх Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэгний 9 дүгээр вагонд эхнэр Х- болон охин Ө- нарын хамт 9 дүгээр вагонд аялахаар болоод зорчигч оруулж байсан вагон руу ороод өөрсдийн эзлэх ёстой 45, 46 местэнд орж суусан. ... Ингээд би 2 чемодантай явж байсан учраас 1 чемоданаа нөгөө сууж байсан авгайгийн суудал доор хийчих санаатай суудал доор чинь зай байгаа юу гэж асууж зөвшөөрөл аваад суудлын доор хүү Д- бид 2 байрлуулсан. Яг ингээд байж байтал 2 бага насны 2 хүүхэд дагуулсан нэг эмэгтэй орж ирсэн. Сүүлд орж ирсэн эмэгтэй өөрийн гар цүнх тортой зүйлээ местэн доор хийхгүй байхаар нь суудал доор чинь чемодан хийчих үү гэхэд тэгээ гэж зөвшөөрөл өгсөн учраас үлдсэн нэг чемоданаа эсрэг талынх нь местний доор мөн л хүү Д- бид 2 хамжаад байрлуулж байсан. Яг ингээд ачаагаа мэстэн доор хийж байхад түрүүлж орж ирээд суучихсан байсан авгай шахалдаад байна цаашаа гараач гээд үглээд эхэлсэн. Тэгтэл нөгөө сүүлд орж ирсэн эмэгтэй “ та нийтийн унаанд явж байж түрхэн зуур ачаа бараа янзлах хооронд юм ярьлаа” гэж хэлсэн чинь нөгөө авгай нь юу яриад байгаан та нар суудал дээрээ суух ёстой намайг шахаад байна гээд л байсан. Ингээд тэр 2 эмэгтэйг хэрэлдээд эхлэнгүүт би өөрийнхөө местен дээр очоод суучихсан юм. Хүү Д- ч галт тэрэгнээс буугаад явсан. Тэгтэл тэр 2 эмэгтэй юу юу ч үгүй босч ирээд хэрэлдээд л унасан. ... хоёр бие рүүгээ гараа сарвалзуулаад байсан. Тэр үйл явдал богино хугацаанд болсон залуу эмэгтэйгийн дагуулж явсан 2 хүүхэд нь уйлаад эхлэх үед местнээсээ гараад цагдаа сэргийлэх дуудна гэж яриад гарсан. ...Би хэрүүл маргааны дараа галт тэрэг хөдлөх үед вагоны үүд хавьцаа явж байсан чинь О- гээд байгаа залуу эмэгтэйгийн хацар дээр шарх үүссэн байхыг хараад наад хацар чинь урагдчихсан юм уу гэж асуухад харин тийм ээ хацрыг маань урчихжээ цагдаад хэлнээ гээд явж байсан...” гэжээ. /хх 26-27/

 

Гэрч Ц.У- мэдүүлэхдээ: “...Би төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт, суудлын цагдаагаар ажилладаг юм. 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 17 цаг 25 минутанд Улаанбаатар өртөөнөөс хөдлөх Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэргэнд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Т-ын хамт үүрэг гүйцэтгэсэн юм. Галт тэрэг хөдлөхөөс 7 минут орчмын өмнө ... 9 дүгээр вагон дээр яваад очсон чинь 2 эмэгтэй хүн хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгтэл Д.О- нь энэ хүн миний нүүрийг маажчихсан дээр нь хэл амаар доромжилсон гоо сайхнаараа хохирч байна гэж хэлсэн. ... Д.О-ийн зүүн нүдний доор хацар дээр нь улайгаад шалбарчихсан байсан...” гэжээ. /хх 28-29 хуудас/

 

Шинжээч эмч Ц.Н- мэдүүлэхдээ: “...Хохирогч Д.О-ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр буюу хүний гарын хурууны /хумс/-аар үүсгэгдсэн байх боломжтой...” гэжээ. /хх 104 хуу/

 

Гэрэл зураг /хх 42-44/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/

Үнэлгээний тайлан /хх 54-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.Э- нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны оройн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 276 дугаар галт тэрэгний 9 дүгээр вагоны 5 дугаар тасалгаанд Д.О-тэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.О- /хх 32-33/, гэрч Я.Б- /хх 26-27/, гэрч Ц.У- /хх 28-29/, Шинжээч эмч Ц.Н- /хх 104/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4068 дугаар дүгнэлт /хх 35/, “Файн эстимэйт” ХХК-ны үнэлгээний тайлан Hiaomi Redmi 3S маркийн гар утсыг засуулах тухайн үеийн зах зээлийн үнэлгээ, үнэлгээний тайлан /хх 53-57/, гэрэл зураг /хх 42-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Э-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

 

Хохирогч Д.О-ийн нэхэмжилсэн 1.831.000 төгрөгийн нэхэмжлэлээс гар утасын засварын төлбөр болон галт тэрэгний тасалбар нийт 171,050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогчийн гоо сайхны эмчилгээ хийлгэх төлбөр гэх 1.659.950 төгрөгийг хангахгүй орхих, хохирогч энэ хэрэгт холбоотой эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.