| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00454/И |
| Дугаар | 305/ШШ2026/00349 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2026/00349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын ***** баг, *****-т оршин суух ***** овгийн *****-ийн *****-гийн нэхэмжлэлтэй,
Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.
Нэхэмжлэгч ***** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав, ээжийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ***** миний бие ***** оны ***** дүгээр сарын *****-ний өдөр Чандмань суманд төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллах болсон.1992-1996 он хүртэл аав, ээжтэйгээ мал маллаж байсныг шүүхээр тогтоолгож ир гэсэн юм.
Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 05 дугаар сарын 01-нээс 1996 оны 12 сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 03-08/2314 дугаартай архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 220 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны эх хувь баримтын хуулбар
-Төрсний бүртгэлийн лавлагаа
-Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221 дугаартай ***** 1992-1996 он хүртэлх мал маллаж байсан гэх лавлагаа, А дансны байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар
-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн тодорхойлолт
-Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн тодорхойлолт
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
3. Нэхэмжлэгч ***** нь 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээр багт мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221 дугаартай тус аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***** мал маллаж байсан хугацаа 1992-1996 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
- Нэхэмжлэгчийн аав ***** 1992-1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03-08/2314 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүлэгч ***** 56 настай, эхнэр ***** 43 настай, хүү ***** 22 настай, хүү ***** 15 настай, охин ***** 12 настай, охин ***** 11 настай, хүү ***** 7 настай, охин ***** 7 настай, нар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулиас *****-г 1992 онд суралцаж төгссөн үнэн болно гэсэн тодорхойлолт ,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн CVL2682190001000047 дугаартай ***** ***** оны ***** дүгээр сарын *****-ний өдөр төрснийг ***** оны ***** дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 27 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20260406000759 дугаартай *****, *****а нар гэр бүл болсныг 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 220 дугаартай нэхэмжлэгчийн эх ***** алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнуулсан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ***** нь 1976 онд ***** охин болон мэндэлж, 1992 онд 8-р анги төгссөн. 1992-1996 онуудад төрсөн аав *****-н өрхөд харъяалагдаж байсан болох нь нотлогдож байна.
4. Иймд ***** овгийн *****-н *****-г 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч *****-гийн мал маллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***** овгийн *****-ийн *****-г 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт аав, ээжийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УУГАНБАЯР