| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00446/И |
| Дугаар | 305/ШШ2026/00352 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2026/00352
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ууганбаяр би
Нэхэмжлэгч: ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, ***** өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:***** аймгийн ***** сумын ***** багт оршин суух, *****-д холбогдох,
Гэрээний үүрэгт 157,222.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь манай компанитай 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3796290 тоот Үйлчилгээний гэрээ байгуулан ***** дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2024 оны 02, 03 дугаар сарын ярианы төлбөр 107,760.40 мөнгөний төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 5.4-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 49,462.02 мөнгө нийт 157,222.42 мөнгөний төлбөрийг *****-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн *****-с 3796290 үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 157,222.42 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ***** нь гэрээний үүрэгт 157,222.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу нэхэмжлэлээс татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ,
Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдож байх тул ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй *****-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,367 төгрөгийн тал хувь 2,683.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,683.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ***** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****-д холбогдох гэрээний үүрэгт 157,222.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,367 төгрөгийн тал хувь 2,683.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,683.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ***** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.УУГАНБАЯР